Өмгөөлүүлэх эрх

Twitter Print
2019 оны 06-р сар 11-нд 09:05 цагт
Мэдээний зураг,

Монгол улсын Үндсэн хуульд зааснаар та өөрийгөө өмгөөлөх, эсвэл мэргэжлийн өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа авч болно. Өөрийгөө өмгөөлөхдөө мэдээлэл авах, хүсэлт, гомдол, тайлбар гаргах, тодорхой байцаан шийтгэх ажиллагаанд биечлэн оролцох боломжоор хангагдах ёстой.

Өмгөөлөгч нь танд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлж, таны өмнөөс хууль ёсны эрх, ашиг сонирхлыг чинь хамгаалах, өмгөөлөх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан хүн юм. Та өмгөөлөгчтэй өмгөөллийн гэрээ байгуулж эрхээ хамгаалуулна.

Өмгөөлөгч нь өмгөөллийн эрхтэй болох нь түүний мэргэжлийн үнэмлэхээр тодорхойлогдоно.

Та амжилттай өмгөөлүүлэх /хууль зүйн туслалцаа авах/-ийн тулд дараах зүйлүүдийг анхаарна уу. Үүнд:

  • Өмгөөлөгчийг аль болох эрт сонгож, хэрэг маргаанд оролцуулахаар бол хэргийн материал, нөхцөл байдлын талаар нухацтай судлах бололцоо олгох нь зүйтэй. Тухайн хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх нь сонгосон өмгөөлөгчийн мэргэжлийн ур чадвар, мэргэшил, хариуцлагаас ихээхэн шалтгаалдаг тул өмгөөлөгчийг хариуцлагатай сонгохыг  иргэн Та анхаарах хэрэгтэй.

  • Өмгөөлөгчийн мэргэшсэн ерөнхий чиглэл, ажилласан туршлага, ажил хэргийн нэр хүнд, шударга зан төлөв, хариуцлагатай байдал зэргийг тодруулан сонголт хийхийг мөн анхаарах хэрэгтэй.

  • Сонгосон өмгөөлөгчтэйгээ /хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ хийх/, байгуулсан гэрээнийхээ заалт бүрийг иргэн Та өөрөө шударгаар биелүүлж, өмгөөлөгчтэйгээ байнгын холбоотой байж үргэлж гэрээнийхээ биелэлтийг шаардаж байвал зохино.

Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэгч

Хуульч нь шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох бол холбогдох хууль дүрэм журмын дагуу шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэж, өмгөөлөгчдийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээр өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй болно.

Өмгөөллийн үйлчилгээг ганцаарчлан, гэрээгээр хамтарч, түүнчлэн хуулийн этгээд /нөхөрлөл/ байгуулан үзүүлдэг.

Өмгөөллийн үйлчилгээний төрөл

  • Хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр лавлагаа, зөвлөгөө өгөх

  • хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах, хянах, батлах

  • иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр хууль тогтоомжид заасан хууль зүйн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохих байгууллагад төлөөлөх

  • нэхэмжлэл, хүсэлтийг шийдвэрлэх, хохирол барагдуулахад чиглэсэн аливаа зөвшилцөх, эвлэрүүлэх үйл ажиллагаа явуулах

  • шүүхэд хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох … зэрэг үйл ажиллагаа явуулна.

Өмгөөллийн үйлчилгээний хөлс

Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно.

Төлбөрийн чадваргүй иргэнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх

Хууль зүйн туслалцааны төвүүд нь төлбөрийн чадваргүй иргэдэд эрүүгийн хэргийн бүх шатанд өмгөөллийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, харьяа нутаг дэвсгэрийнхээ иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгөх, эрх зүйн сургалт, сурталчилгааг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй бөгөөд та өмгөөллийн хөлс төлөх боломжгүй тохиолдолд харьяа дүүргийнхээ эрх зүйн туслалцааны төвд хандана.

Төв дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

1. Эрүүгийн хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх хүрээнд:

  • тухайн нутаг дэвсгэр дээр үйлдэгдсэн гэмт хэргийн холбогдогч төлбөрийн чадваргүй иргэний өргөдөл, хүсэлтийг хүлээн авах

  • төлбөрийн чадваргүй нь тогтоогдсон иргэнд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны бүхий л шатанд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх

  • харьяаллын бус өргөдөл, хүсэлтийг холбогдох байгууллагад нь шилжүүлэх

2. Төвд хандсан иргэдэд эрүү, иргэн, захиргааны хэрэгтэй холбогдуулан хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгнө.

3. Үйлчлүүлэгчийн санал хүсэлтийг үндэслэн эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа явуулна.

4. Эрх зүйн албан бус сургалт, сурталчилгааны хүрээнд:

Эх сурвалж: ublawyers.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.