Монголчууд харанхуй ангал, эдийн засгийн дааж давшгүй зардлын ирмэг дээр зогсож байна...

Twitter Print
2019 оны 06-р сар 10-нд 16:36 цагт
Мэдээний зураг,

1952 онд Английн Лондон хотын нүүрсний утаанд таван өдрийн дотор 4000, сарын дараа 12 мянган хүн нас барсан гашуун түүх бий. Нүүрсний утааны хор хөнөөл 40 жил үргэлжилж уушигны үрэвсэл, зүрхний шигдээс, цус харвалтаар Лондонгийн иргэд нас барсаар. Өөрөөр хэлбэл Лондон хотын утаанд хордсон иргэд 10 жилээр богино насласан байдаг. (Хирошимагийн хор хөнөөл шиг)

Үүнийг ярихын учир Улаанбаатар хотын утаа дэлхийд тэргүүлж (муу муухайгаараа) жилд зөвхөн 400 нярай уушигны үрэвсэл өвчнөөр нас барж байна. Насанд хүрсэн иргэдийн тоо ороогүй болно. Эрүүл мэндийн зардал жил бүр 4,8 тэрбум төгрөгөөр нэмэгддэг ч нийгэмд учруулах хохирол нь 4,1 наяд гэсэн тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргав. Улаанбаатар хотын иргэд түүхий нүүрсээ түлшээр байх аваас 2025 онд (Зургаан жилийн дараа) жилд 12 мянган зөвхөн утаандаа үхнэ гэсэн судалгааг АШУҮИС болон ДЭМБ-аас гаргалаа.

Image may contain: textАгаарын бохирдол хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 133 дахин нэмэгдэж таны уушиг, зүрх, амьсгалын замын эрхтэн, тархины эд эдийг тасар татаж байхад өөр арга байхгүй гээд нүүрсээ түлсээр суух уу.

1995 оноос хойш төрсөн “Утааны үе”-ийн хүүхдүүд насан туршдаа уушиг, сүрьеэ, зүрх судасны эмгэгтэй болсон. Тэдэнд хүргэсэн нүүрсний утааны хор хохирол дахиад 40 жил үргэлжилнэ гэдгийг санаарай.

Утаанд байх хар тугалга нярайн цусанд орж уушигны эд эсэнд шингэж тоосонцорууд нь зүрх, тархийг гэмтээхийг хүлээн зөвшөөрнө гэж үү. Нүүрсэнд химийн 76 элемент бий. Үүнээс хүнд болон агаар орчинд нэн аюултай шууд үхэл хүргэх (Их хэмжээгээр бол шүү) 26 бодис байдаг гэдгийг санан У.Хүрэлсүхийн түүхий нүүрсийг хориглосонг түүхт шийдвэр гэж хэлээд байгаа юм.

Монголчууд бид жил бүр 12 мянган хүнээ алдах, эдийн засгийн дааж давшгүй зардлын өмнө зогсож байна. Яг өмнө харанхуй ангал бий болчихоод байгааг иргэн бүр ухамсарлаж АН, МАН, МАХН, БНН гэлтгүй бүгд нэг агаар, уушгаар амьсгалж байгаа учир “Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе”.

Image may contain: text

Шүүрэн шанага шиг болтол шүүмжилж ханасан учир агаарын бохирдлын эсрэг олон замаар (Шахмал түлш, орон сууц, эрчим хүчний хямдрал, дэд бүтэц, дулаалга гэх мэт) тэмцэхгүй бол хужаа биш түүхий нүүрсний утаа МОНГОЛЧУУДЫГ хөнөөхөөр заналхийлж байна.

Б.Жаргалсайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.