Хятад иргэд чанарын шаардлага хангаагүй 6000 гаруй шил архийг хууль бусаар нэвтрүүлжээ

Twitter Print
2019 оны 06-р сар 10-нд 14:05 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын иргэд Монгол Улсын хилээр чанарын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй, стандартын бус 0,5 литрийн савлагаатай 6000 гаруй шил архийг хууль бусаар нэвтрүүлж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцанд зориулалтын бусаар хадгалж байжээ.

Тэдний энэхүү хууль бус үйлдлийг Тагнуулын ерөнхий газраас илрүүлэн шалгаж, борлуулах гэж байсан үйлдлийг таслан зогсоолоо. 

image

Эх сурвалж: ТЕГ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.