Хүүхдийн бэлгийн хүмүүжил таван настайгаасаа эхлэх ёстой гэж Их Британийн эрдэмтэд үзэж байна

Twitter Print
2019 оны 06-р сар 10-нд 12:11 цагт
Мэдээний зураг,

Эцэг эхчүүд хүүхдүүддээ “бэлгийн” гэсэн тодотголттой юм бүхэн дээр амаа жимийж, нүүр бууруулдаг. Учир нь тэд өөрсдөө хэзээ ч энэ сэдвээр эцэг эхээсээ сонсож байгаагүй. Тиймээс хүүхдүүдтэйгээ энэ сэдвээр яаж ярихаа мэддэггүй. Хэрэв та өнөөг хүртэл энэ бүхний тухай юу ч хэлээгүй, энэ тухай ярих хэрэг байна уу даа, аяндаа л болно биз, энэтухай ярихад арай эртэднэ. Хэмээн боддог юм биш биз?

Нөгөөтэйгүүр хүүхэдтэйгээ бэлгийн хүмүүжлийн талаар ярих нь тэднийг сонссон зүйлээ амьдралд “хэрэгжүүлэх” буюу бэлгийн амьдралд эрт ороход нөлөөлнө гэж сэтгэл зовдог.

Харин эсрэгээрээ хүүхдийн бэлгийн хүмүүжил таван настайгаасаа эхлэх ёстой гэж Их Британийн Үндэсний эрүүл мэндийн институтын /NICE/ эрдэмтэд үзэж байна. Судалгаанаас үзэхэд эцэг эхээсээ бэлгийн эрүүл мэндийн талаар зөв мэдээлэл авч байсан хүүхэд мэдээлэл авч байгаагүй үеийнхнээ бодвол бэлгийн зөв хүмүүжил, зөв зан үйлтэй болж төлөвшдөг бөгөөд бусыг бодвол хожуу бэлгийн харилцаанд ордог төдийгүй хүсээгүй жирэмслэлт болон бусад эрсдлүүдээс өөрийгөө хамгаалж чаддаг нь батлагджээ.

Image result for sex education for children

Хөвгүүдэд:

Хэрвээ та шилжилтийн насны хүүтэй бол, бэлгийн хүмүүжлийн тухай ярианд эцгийн оролцоо нэн чухал. Таны хүүтэйгээ ярих анхны ярианы гол зорилго бол өөрийнхөө ярианд хүүхдийг дасгаж, энэ сэдвээс ичиж зовохгүй болгоход оршино. Хүүтэйгээ “миний хүү том болж байна, нэг л мэдэхэд чамд сахлын хутга хэрэгтэй болох нь дээ. Удахгүй хоолой чинь өөрчлөгдөнө. Дараа нь бүдүүрнэ. Энэ үед зарим хөвгүүдийн хөх ч томордог. Ингэхдээ эмэгтэй хүний хөх шиг биш эр хүний төлөв олохын тулд чинэрнэ. Энэ бүхэн ердийн үзэгдэл бөгөөд муу юм бишээ. Бэлгийн бойжилт эхэлж, аажим аажмаар эр хүн болох төлөвт шилжиж байгаа энэ. Хэрэв миний хүүд асуумаар зүйл гарвал хоюулахнаа байхдаа аавдаа хэлж бай” гэж ойлгуулах хэрэгтэй.

Охидод: 

Та өсвөр насны охинтой бол таны охины сарын тэмдэг үзэгдэх болж эмэгтэй хүн болох хоёр дахь шинж бараг илэрдэг. Сарын тэмдэгийн тухай охиндоо товчхон ярихдаа “бие гүйцсэн өндгөн эс өндгөвчнөөс гарч умайд орно. Энэ үед умайн

хана хөөж цусны судсууд үүсэж, ирээдүйн үр хүүхдийг цус тэжээлээр хангах болно. Хэрэв үр тогтоогүй бол умайн хананы хөөж хөндийрсөн хэсэг ховхорч үтрээгээр дамжин гадагшилна. Энэ үйл явцыг сарын тэмдэг үзэгдэх гэнэ”. Мөн энэ бол эмэгтэй хүний биед ер аюулгүй байдгийг охиндоо хэлж өгнө...

Үтрээнээс заримдаа тунгалаг, заримдаа цайвардуу юм гардаг нь эмэгтэй хүн бүрт тохиолддог. Энэ нь үтрээ өөрийгөө цэвэрлэж байгаа хэрэг юм. Харин их юм гарч байгаа үед өдөрт нэг удаа бэлэг эрхтэнээ угааж байх хэрэгтэй. Хэрэв цагаан юм байнга их хэмжээтэй гараад байвал ээжджж хэлээрэй” гэх зэргээр ярьж болно.

Хэрэв та охид хөвгүүдтэйгээ зөв, ухаалаг ажилласан хэдий ч тэд танаас нэг үе хөндийрч мэднэ. Энэ бол зүй ёсны үзэгдэл учир нэг их санаа зовсны хэрэггүй. Анзаарахгүй юм шиг л байгаарай.

Г.Уянга, Д. Золжаргал /МУИС/

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.