О.Баасанхүү АН-ын зөвлөлд нэгдэж, бүлэг байгуулан хамтран ажиллах хүсэлт хүргүүллээ

Twitter Print
2019 оны 06-р сар 10-нд 11:58 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр АН-ын зөвлөлд нэгдэж, бүлэг байгуулан хамтран ажиллах хүсэлт хүргүүлсэн талаараа мэдээллээ. 

Тэрбээр, УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлэхээр Олонхийн бүлэг өргөн мэдүүллээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа ч хэт үнэмлэхүй олонхтой энэ парламент эцэг хуульд "гар хүрч" болохгүй.

Тиймээс өнөөдөр энэ асуудлаар УИХ дахь АН-ын зөвлөлтэй хамтарч ажиллаж, бүлэг байгуулах хүсэлт хүргүүлнэ. Үндсэн хуулийн өөрчлөлт батлах гэж байгаа энэ үед сөрөг хүчин болж, нэгдсэн байр суурьтай байх ёстой. УИХ дахь сөрөг хүчний дуу хоолойг гаргах зорилгоор ийм шийдвэр гаргалаа гэлээ. 

УИХ-д бие даасан бүлэг хэлэлцэж буй асуудлаар завсарлага авах эрхтэй. УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар гарснаар АН бүлэггүй болсон. АН-д нэг гишүүн нэмэгдвэл бүлэг байгуулах эрх үүсэх юм. 

Э.Гүнтөмөр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.