Казахстаны Ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцэн жагссан иргэдийн нэмж баривчилсаар байна

Twitter Print
2019 оны 06-р сар 13-нд 12:27 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн ням гарагт Казахстанд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцсэн 500 гаруй иргэдийг баривчилсан талаар Казахстаны нийслэл Нурсултан болон Алмата хотоос Франс Пресс агентлаг мэдээлсэн билээ.

Зургаадугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Алматы болон Нур-Султан хотуудад энэхүү олныг хамарсан баривчилгаа болсон юм. Тус улсын Дотоод хэргийн яам 700 хүнийг баривчилсан гэж мэдээлсэн ч идэвхитнүүд болон хүний эрхийг хамгаалагчид баривчлагдсан хүний тоо 5000 давсан гэж мэдээлжээ. Мөн саатуулах байр хүрэлцээгүйн улмаас баривчлагдсан хүмүүсийн ихэнхийг Алматы, Нур-Султанаас зэргэлдээ хотууд руу шилжүүлсэн гэжээ. 

"Токаев миний Ерөнхийлөгч биш" гэсэн уриатай эсэргүүцлийн жагсаалд хэдэн зуун иргэд оролцсон ба тэд Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг шударга бөгөөд чөлөөтэй байж чадаагүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Хууль бус эсэргүүцлийн жагсаалын үеэр баривчлагдсан хүмүүсийн дотор орон нутгийн болоод гадаадын хэд хэдэн сэтгүүлч байгаа аж.

Казахстаны төрийн тэргүүнийг сонгох энэ удаагийн сонгуульд Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев нэр дэвшээгүйгээрээ онцлогтой юм.

Тэгвэл зургаадугаар сарын 12-ны орой зөвшөөрөлгүй эсэргүүцлийн жагсаалд оролцсон 100 орчим хүн Астана хотод баривчлагджээ. Энэ жагсаалыг Казахстанд хориглосон “Казахстаны ардчилсан сонголт” хөдөлгөөний дэмжигчид зохион байгуулсан байна. 

Image result for казахстан выборы арестованы

“Азаттык” радиогийн мэдээлснээр цагдаагийнхан эхлээд ахмад настан болон эмэгтэйчүүдийг “бичиг баримт шалгана” гэх нэрийдлээр цагдаагийн машинд суулгасан бол дараа нь талбай руу ойртож ирсэн бүхнийг баривчилжээ. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн болон өдгөө Аюулгүйн зөвлөлийн тэргүүний алба хашиж байгаа, анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын дэглэмийг эсэргүүцсэн хүмүүсийг ийнхүү баривчилсан нь сүүлийн өдрүүдэд тохиосон гурав дахь томоохон баривчилгаа болсон байна. 

Image result for казахстан выборы арестованы

Үүний зэрэгцээ олон нийтийн сүлжээ доголдож эхэлжээ. Иргэдийн нийгмийн сүлжээг хянаж эхэлсэн мэдээлэл тархаад байна. 

Image result for Kazakhstan elects new leader as hundreds arrested in protests

Өнгөрсөн 30 орчим жилийн турш Казахстан улсыг удирдаж байсан 78 настай Нурсултан Назарбаев өнгөрөгч 3-р сард Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсон билээ. Түүний Нур Отан нам парламентын сенатын тэргүүн Касым-Жомарт Токаевыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийн санал нэгтэйгээр дэмжсэн бөгөөд сонгуульд ялалт байгуулахын тулд тэрээр 50 хувиас дээш санал авах ёстой аж.

Image result for Kazakhstan elects new leader as hundreds arrested in protests

Касым-Жомарт Токаевын хувьд урьдчилсан байдлаар 70 орчим хувийн саналтай явж байгааг Казахстаны Сонгуулийн төв хорооноос мэдээлжээ. Түүнчлэн Казахстаны Сонгуулийн төв хорооноос мэдээлж байгаагаар оройн 18 цагт сонгуулийн ирц 72 хувьтай байсан байна.

Эх сурвалж: https://www.theguardian.com/world

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.