Нэг сая гаруй хонконгчууд шинэ хуулийн төслийн эсрэг жагслаа

Twitter Print
2019 оны 06-р сар 10-нд 10:20 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн ням гарагт Хонконгийн эрх баригчдын боловсруулсан шинэ хуулийн төслийн эсрэг 1 сая гаруй хонконгчууд жагссан талаар жагсаалыг зохион байгуулагчид мэдэгдсэн байна.

Хонконгийн эрх баригчдын батлахаар төлөвлөж буй хуулийн дагуу гэмт хэргийн сэжигтэнг Бээжин, Макао, Тайваний хууль хяналтын байгууллагад шилжүүлэх боломжтой болох юм.

Ням гарагийн жагсаалыг зохион байгуулагч Civil Human Rights Front байгууллагаас мэдээлж байгаагаар жагсаалд Хонконгийн нийт хүн амын 7 хүн тутмын 1 нь буюу нийтдээ 1 сая гаруй иргэн оролцжээ. Харин Хонконгийн цагдаагийэ газраас мэдээлсэнээр жагсаалд 240 мянга орчим иргэн оролцсон байна.

Related image

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тус хуулийн төсөл батлагдсанаар Хятадын эрх баригчид Хонконгийн газар нутагт байгаа ямар ч хүнийг улс төр, бизнесийн гэмт хэрэгт буруутган баривчилж, Хонконг хотын бие даасан хууль эрх зүйн системийг үгүй хийх гэнэ.

Улс төрийн мухардал болоод буй уг хуулийн төсөл нь консерватив үзэл баримтлал давамгайлсан Хонконгийн бизнесийн салбарынхны дунд бухимдал үүсгэж, АНУ болон Европын холбооноос шүүмжлэл хүртээд байгаа юм.

Image result for More than 1 million protesters took to the streets of Hong Kong Sunday, organizers said, to oppose a controversial extradition bill that would enable China to extradite fugitives from the city.

Хонконгийн эрх баригчдын тайлбарласнаар уг хуулийн төсөл нь хуульд байгаа цоорхойг нөхөх ба зөвхөн хүн амины болон хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон гэмт хэрэгтнийг Бээжин, Макао, Тайванд шилжүүлэх аж. Гэсэн хэдий ч уг хуулийн төсөлд тэдгээр гэмт хэрэгтнүүдийг шударгаар шүүх талаар ямар нэг зүйл заалт тусгагдаагүй аж.

Related image

Хонконгийн бизнесийн салбарын төлөөлөл улс төрийн асуудал дээр ихэнхдээ дундыг баримтлахыг илүүд үздэг ч энэ удаад тэд ч мөн адил эсэргүүцлээ илэрхийлээд байгаа аж.

Америкийн Худалдааны танхимаас Хонконгийн эрх баригчдад хандан, "тус хуулийн төслийн үндсэн хэсэгт тодорхой бус зүйлс хэт олон байгаа учраас энэ хэвээр нь баталж болохгүй." гэсэн анхааруулгыг өгчээ.


Эх сурвалж: https://edition-m.cnn.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.