АШУҮИС-ийн эмнэлэг Баянзүрх дүүргийн зургаан хорооны иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлнэ

Twitter Print
2019 оны 06-р сар 10-нд 11:09 цагт
Мэдээний зураг,

 

АШУҮИС-ийн эмнэлэг нь Япон улсад үйлдвэрлэсэн орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон төдийгүй тус улсад мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд ажилладаг бөгөөд нутаг дэвсгэрийн хувьд ойролцоо байршилд орших Баянзүрх дүүргийн эдгээр зургаан хорооны иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг стандартын дагуу үзүүлэхээр боллоо.

АШУҮИС-ийн эмнэлэг Баянзүрх дүүргийн 8, 10, 12, 20, 23, 28 дугаар хорооны 71.000 гаруй иргэдэд нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг /дотор, мэдрэл, хүүхэд, эмэгтэйчүүд, хавдар, шүд, нүд, чих, хамар хоолой зэрэг чиглэлээр/ үзүүлнэ.

Энэ хүрээнд амбулаторийн тусламж, үйлчилгээг ирэх наймдугаар сарын 01-нээс, хэвтүүлэн эмчлэх үйл ажиллагааг аравдугаар сарын 01-нээс, яаралтай мэс заслын тусламж, үйлчилгээг арванхоёрдугаар сарын 01-нээс эхлэн шат дарааллын дагуу үзүүлэхээр төлөвлөөд байна. Үүнээс гадна төрөлжсөн нарийн мэргэжлийн, тэр дундаа сэргээн засах болон уламжлалт, зүрх судасны өвчин, спортын гэмтлийн чиглэлээрх тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэхээр шийдвэрлэжээ.

Тэрчлэн Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянзүрх дүүргийн удирдлагууд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр барих эмнэлгийн барилгын газрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж буй юм байна. 

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.