Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй баг 5-р байрт шалгарлаа

Twitter Print
2019 оны 06-р сар 08-нд 11:54 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын нийслэл Улаанбаатарын төв талбайд энэ долоо хоногт “FIBA 3×3 U18 World Cup 2019” сагсан бөмбөгийн тэмцээн дөрөв хоногийн турш үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө.

Энэ удаагийн ДАШТ-д 18 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг өрсөлдөж, АНУ-ын охид хөвгүүд хоёулаа аваргын алтан медаль хүртэн цом авлаа. Эрэгтэй 20 багаас АНУ-ын баг түрүүлж, Турк, Аргентин мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний хагас шигшээд АНУ-ын залууст 18:17-оор хожигдсон бол ОХУ-ын баг хүрэл медалийн төлөөх тоглолтод Аргентинд 21-18-аар дийлдэж, дөрөвдүгээр байрт шалгарлаа.

Монгол Улсын эрэгтэй баг шөвгийн наймд үлдэж, дэлхийн шилдэг найман багийн нэг болж чадсан юм. Манай залуус С” хэсэгт Латви, Беларус, Гүржийн багуудыг хожиж, АНУ-д хожигдсоноор хэсгийн хоёрдугаар байраар шалгарч наймд үлдсэн юм.

Хагас шигшээд тоглох эрхийн төлөөх тоглолтод мөнгөн медалийн эзэн, Туркийн шигшээ багт 21:18-аар хожигдон, 5-р байрт шалгарлаа.

Дасгалжуулагч С.Тулгын удирдсан багт А.Батхуяг, Л.Авирмэд, Ө.Пэрэнлэйжамц, Ш.Энхийн-Од нарын тоглогчид багтсан.

Тэд дөрвөн хоногийн турш өөрийн орны хөгжөөн дэмжигчдээ огшоож баярлуулсан басхүү бахархуулсан тоглолтыг үзүүлж, анхны ДАШТ-д шилдэг найман багийн нэгээр шалгарсан амжилт үзүүллээ.

Баг тамирчид энэ оны 8-р сард болох Ази тивийн АШТ-д өрсөлдөх юм.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.212.117.20) 2019-06-09 12:04
      • 0
      • 0

      Тамирчиддаа улам өндөр амжилт хүсье

      Хариулах