
Чихнийхээ эрүүл ахуйд заавал хийх ёсгүй үйлдэл бол хөвөнтэй модоор ухах явдал юм. Хэт их гүнзгий оруулбал сонсголын эрхтнийг гэмтээх эрсдэлээс гадна чихний байгалийн цэвэршүүлэлтийг алдагдуулдаг.
Хөвөн арчдас нь чихэн доторхи хулхийг гаргаж авахаас илүү түлхдэг. Ийм шахалт нь мембранд хулхи хуримтлагдахад хүргэдэг бөгөөд сонсголыг гэмтээж, таагүй байдал үүсгэдэг.
Чихний дотоод хэсэг нь өөрийгөө төгс цэвэрлэдэг. Үүнийг байгалийн цэвэршүүлэлт гэнэ.
Хулхи маш удаан урсаж, чихний сувгийг битүүлнэ, эсвэл хулхи ихээр хуримтлагдана гэж санаа зовсоор байвал тусгай дуслыг худалдаж аваарай. Энэ нь ямар ч өвдөлт, эрсдэлгүйгээр чихний эрүүл ахуйг сахидаг.
Хөвөнтэй модыг усанд орсны дараа чихэнд орсон усыг шингээж авах зориулалтаар ашиглавал чих эрүүл, цэвэрхэн байна.
Хөвөнтэй модоор хүйсээ цэвэрлэх нь өөр асуудал юм. Хүйсийг зөөлөн хөвөнтэй модоор тогтмол угаана.
Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.