Хойд Солонгос 300 тонноос бага хэмжээтэй хүмүүнлэгийн тусламж хүлээн авахгүй

Twitter Print
2019 оны 06-р сар 07-нд 15:58 цагт
Мэдээний зураг,

БНАСАУ-ын эрх баригчид гадаадын улс орнуудаас хамгийн багадаа 300 тонн хүмүүнлэгийн тусламж авах шийдвэр гаргасан талаар Өмнөд Солонгосын KBC суваг мэдээлжээ.

Тус сувагт нэгэн эх сурвалжийн мэдээлсэнээр өнгөрсөн сарын сүүлээр Хойд Солонгосын эрх баригчдын зүгээс гадаадын байгууллагуудтай харьцдаг албан байгууллагуудад зохих ёсны захирамжийг илгээсэн байна. Өнгөрсөн сарын дундуур Америкийн нэгэн төрийн бус байгууллагаас 25 тонн бүхий хүмүүнлэгийн тусламж илгээх хүсэлт илгээсэн ч Хойд Солонгосын тал тухайн илгээмжний хэмжээ бага байна гэсэн үндэслэлээр татгалзсан хариу өгчээ.

KBC сувгаас уг мэдээлэлтэй холбоотойгоор мэргэжилтнүүдээс санал бодлыг нь асуусан ба мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Хойд Солонгосын эрх баригчдын гаргасан шийдвэр гадаадын төрийн бус байгууллагуудтай ойр ойрхон холбогдох нь гадаадын иргэд, албан байгууллагуудтай харьцдаг албан тушаалтнуудын дунд үзэл суртлын хямрал үүсгэх аюултай гэж үзсэнийх гэнэ.

Related image

Энэ жилийн 1-р сараас 5-р сар хүртэлх хугацаанд Хойд Солонгост нийт 56.3 мм хур тунадас орж, Хойд Солонгост сүүлийн 102 жилд тохиож байгаагүй гантай жил болж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагууд иргэдийг ундны усны шинэ эх үүсвэр олж, ган гачигтай тэмцэх шинэ арга зам боловсруулахыг уриалж байгаа аж.

Image result for North Korea Refuses Food Aid Shipments Smaller than 300 Tons

НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийн төлөөлөгчдын хийсэн судалгаагаар Хойд Солонгосын 10 сая гаруй иргэд хоол тэжээлийн дутагдалд орж, хангалттай хоол хүнсгүй амьдарч байгаа аж. Цаг агаарын тааламжгүй нөхцөл байдлын улмаас өнгөрсөн жил ургац хураалт муутай байсан ба энэ жил мөн адил ургац хураалт муудвал Хойд Солонгосын сая сая иргэд өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг НҮБ-аас онцолжээ.

Эх сурвалж: https://tass.ru/

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.