Холливудын од Брэдли Күүпер, Ирина Шейк нар хоёр тийшээ боллоо

Twitter Print
2019 оны 06-р сар 07-нд 14:29 цагт
Мэдээний зураг,

Дөрвөн жил үерхсэнийхээ дараа Холливудын од Брэдли Күүпер, Ирина Шейк нар хоёр тийшээ боллоо хэмээн People сэтгүүл мэдээлжээ.  Энэ жил 44 настай жүжигчин Брэдли Күүпер, 33 настай супермодель Ирина Шейк нарын дундаас төрсөн охин болох Лиа нь одоо дөнгөж 2 настай юм.

Одоогоос 4 жилийн өмнө буюу 2015 онд Оскарт нэр дэвшигч жүжигчин Брэдли Күүпер нь өөрөөсөө 17 насаар дүү супермодель Сүки Воутерхаусаас салсан даруйдаа Оросын супермодель Ирина Шейктэй болзож эхэлсэн гэдэг. Тухайн үед Ирина Шейк ч дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Кристиано Рональдогоос салаад удаагүй байсан юм.

Ирина, Брэдли хоёрын хувьд 4 жил үерхэхдээ тэр бүр олон нийтийн анхаарлын төвд очихоос зайлсхийдэг, хувийн амьдралаа ихээхэн нууцалдаг байсан юм. Бүр тодруулбал өнгөрсөн жилийн Met Gala наадмын үеэр л анх удаа томоохон ёслолд хамтдаа хүрэлцэн ирж оролцсон байдаг.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Брэдли, Ирина хоёр харилцаандаа сэтгэл хангалуун биш болоод нилээд хугацаа өнгөрсөн төдийгүй, өнгөрсөн жил дэлхийн хэмжээний хит болсон “A Star Is Born” киноны үеэр 2 тийш болох талаар нухацтай бодож үзсэн гэнэ. Ямартай ч, Ирина Шейк маш ухаалаг шийдвэр гаргасан нь Брэдли Күүперийн карьерын эгзэгтэй үе тохиосон, анх удаа кино найруулж, түүнийхээ гол дүрд тоглож, дэлхийн хэмжээнд нээлтээ хийж байгаатай нь давхцаад салж сарних тухай ярихаа хойшлуулсан явдал ажээ.

Брэдли Күүперын найруулж, гол дүрд нь тоглосон “A Star Is Born” кино нээлтээ хийж, киноны сурталчилгааны ажил ид үедээ явж байсан тул Брэдли, Ирина хоёр зөвлөлдөөд салах асуудлыг хойшлуулсан нь тодорхой болж байна. Ийнхүү Холливудын нэгэн сайхан хос албан ёсоор салж байгааг дэлхийн шоубизнесийн эх сурвалжууд орон нутгийн цагаар пүрэв гарагт мэдээллээ.

Bradley Cooper and Irina Shayk

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.