Н.Энхбаяр, Н.Багабанди нар байгаагүй бол Оюутолгойн ордоо барьцаалуулчихаад 1,78 тэрбум ам.долларын өрөнд орохгүй байлаа...

Twitter Print
2019 оны 06-р сар 07-нд 13:44 цагт
Мэдээний зураг,

НАМБАРЫН ЭНХБАЯРЫН ОГИУДАС ХҮРМЭЭР ЯРИА...

Оюутолгойтой холбоотой "Алтан хүмүүс". Тэд өөрсдийгөө бараг гэж "Алтан бурхан"-тай зүйрлүүлж байсан үе л дээ. Ц.Элбэгдорж дэргэд нь жул, цухуйх хэмжээний.

Сая Намбарын Энхбаяр "Би Оюутолгойн гэрээг ганцаараа эсэргүүцэж байсан" хэмээн ярилаа. Бараг л огиулчихгүй. 2003 онд Намбарын Энхбаяр "Их өр" төлөх нэрээр 50 сая ам.доллар Канад Улсын иргэн Роберт Фридландаас зээлэв. Тэр 50 сая ам.доллараа оросуудад өгөлгүйгээр өөрөө завшсан хэмээнА.Баатархуяг бичээд байдаг юм."Их өр" төлөх бол 2004 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажил байсан гэхэд болно. 

Ерөнхий сайд Н.Энхбаяр 40 ширхэг ашиглалтын тусгай зөвшөөрлийн Фридландад өгч Оюутолгойн орд буруу замаар орох чигийг заасан билээ.

Н.Багабанди, Н.Энхбаярын хоёрын хамгийн дотны түнш бол Роберт Фридланд байлаа. Тэдний Гадаад харилцааны сайд шиг байсан гэдгийг тухайн улс төрчид бүгд мэднэ. Оюутолгой гэрээ батлахад Н.Энхбаярын дэмжлэг, оролцоо асар их байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Тийм ч учраас Роберт Фридланд Н.Багабанди, Н.Энхбаяр хоёрыг хаяагүй юм.

Өнөөдөр Оюутолгой ордын замыг буруу заасан Н.Энхбаярын дэргэд С.Ганбаатар зогсох нь хувь заяаны шоглоом гэлтэй.

Чухам үнэнийг хэлэхэд Н.Энхбаяр, Н.Багабанди нар байгаагүй бол Монголчууд Оюутолгойн ордоо 14 банкинд барьцаалуулчихаад 1,78 тэрбум ам.долларын өрөнд орохгүй байлаа гэж...

Б.Жаргалсайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.55.188.46) 2019-06-09 17:54
      • 0
      • 0

      Mash zuv. Ard tumnii oi sanamj bogino baij bolohgui. N.Enkhbayar enhii tsagaan tagtaa hezee ch baigaagui. Odoo l bolchihson bololtoi. Ugluu bur sana. Oroi bur bod. Ter helmegdeegui. Ter hiisen hergiinhee tuluu shirond orson.

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.107) 2019-06-08 10:47
      • 0
      • 0

      Enend ene Enxbayr gexeesee ilvv Bagabandi ix buruutai xogiin nobsh

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.74) 2019-06-07 18:51
      • 0
      • 0

      Ene unen bhoo iimerhuu l yum bolsnoos gartcaaguiee

      Хариулах