Энэтхэгийн элчин сайдын яам 700 мод тарьж төгөл байгууллаа

Twitter Print
2019 оны 06-р сар 07-нд 13:38 цагт
Мэдээний зураг,

Махатма Гандигийн мэндэлсний 150 жилийн ойг тохиолдуулан Монгол Улс дахь Энэтхэг улсын Элчин сайдын яамны санаачлагаар /2019.06.05/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нарс, гацуур, шинэс, хус, голт бор гэсэн 5 төрлийн 150 ширхэг мод тарилаа. Мөн энэ өдөр ноён Гүрү Нанак Дэв жи мэндэлсний 550 жилийн ойг тохиолдуулан 550 ширхэг шар хуайс тарилаа.

Ингэснээр Энэтхэгийн Элчин сайдын яам Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2 га талбайд нийт 700 мод тарьж өөрсдийн нэрэмжит төгөлтэй боллоо.

 

 

Мод тарих арга хэмжээнд Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноен М.Ф Синг, Тэргүүн хамба лам Д.Чойжамц тэргүүтэй бурханы шашны төлөөлөл, УИХ-ын гишүүд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Захиргаа, санхүү, маркетингийн хэлтсийн дарга Б.Уянга, Махатма Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын сургуулийн удирдлага нарын хүндэт зочид оролцлоо.

 

Энэ үеэр Энэтхэг улсын Элчин сайдын яам нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй цаашид тогтмол хамтран ажиллаж, ажилтан албан хаагчдыг сургалтад хамруулах, төгөлөө өргөжүүлэх, тохижилт хийхээр төлөвлөж байгаагаа илэрхийллээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.