Хар тамхи зөөвөрлөөд баригдсан этгээдүүд нь...

Twitter Print
2019 оны 06-р сар 07-нд 09:32 цагт
Мэдээний зураг,

Ази-Европыг дамнан оршдог Турк улсын хамгийн том Истанбул хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар ажилласан болж байгаад Ерөнхий консул Э.Мөнх-Очир ажлаа хүлээлгэн өгөөд дараагийн Ерөнхий консул томилогдон ирээгүй байсан тэрүүхэн завсар чөлөөг ашиглан Туркээс Чехийн нутгийг дамжин ХБНГУ-ын Дрезден хот орохоор явж байгаад Шалган нэвтрүүлэх боомтынх нь шалгалтаар 70 кг хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан хоёр этгээдүүд хэн хэн байсан нь тодорхой болжээ.

Европын холбооны хамгийн том, нөлөө бүхий ХБНГУ-ын Дрезден хот руу 70 кг хар тамхи буюу 3 сая Евро, Монгол мөнгөөр 10 орчим тэрбум төгрөгийн хууль бус бараа тээвэрлэж яваад баригдаж, өнөөдөр ХБНГУ-ын шоронд хоригдож байгаа хоёр этгээд ийн нэг болох Бат-Эрдэнийн Баттүшиг нь Турк улсын Истанбул дахь Ерөнхий консулын газарт Дэд консулын албан тушаалд 2018 оны долдугаар сарын 1-ний өдөр томилогдсон нэгэн байж. Харин түүний аав нь Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн, УДШ-ийн шүүгчээр ажиллаж байгаад 2016 онд тэтгэвэртээ гарсан Батбуянгийн Бат-Эрдэнэ гэгч шүүгч юм байна. Дэд Консул Б.Бат-Эрдэнэ нь өмнө ОХУ болон Тайландын Бангкок хотод консулаар ажиллаж байсан нэгэн болж таарч байна. Үүнээс гадна 2018 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хувийн орон сууц, машин, зуслангийн газар байхгүй хэмээн мэдүүлсэн бөгөөд жилийн 37703.91 төгрөгийн орлоготой гэжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тэд жил гаруй хугацаанд хар тамхи, мансууруулах төрлийн бодис зөөвөрлөсөн байх магадлалтай гэгдээд байгаа ажээ.

Харин түүнтэй хамт баригдсан жолооч нь өнөөдрийн ГХЯ-ны сайд Д.Цогтбаатарын жолоочоор ажиллаж байсан нэгэн гэдгийг бид өмнө нь мэдээлсэн тул түүний талаар өөр тодорхой мэдээлэл одоогоор илрээгүй байгаа юм.

Энд нэг зүйлийг тодруулахад Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис 2018 оны дөрөвдүгээр сарын 4-6-нд Монгол Улсад айлчилсан байдаг. Тэрхүү айлчлалын хүрээнд  Гадаад харилцааны яаманд Дипломат болон Албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт болон Зөвшөөрөлгүй оршин сууж буй иргэдийг нутаг буцаах тухай гэрээнд гарын үсэг зурж байж. 

Тэрхүү гэрээнээс харахад Монгол Улсын Дипломат болон Албан паспорт эзэмшигчид нь ямартай ч Европын холбооны Швейцарь болон ХБНГУ, Их Британи, Франц, Голланд, Норвеги, Дани зэрэг улсуудад визгүй л туучаад, хүссэн цагтаа зорчоод байх боломжтой байсан юм билээ.

Ямартай ч  Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис нарын гарын үсэг зуран баталгаажуулсан тэр гэрээний ач буянаар Швейцарийн Холбооны улс орохоор явахдаа л замд таарах бүх л улсын нутаг дэвсгэрээр хөндлөн гулдгүй давхиад байх боломжтой байсан нь тодорхой болж байгаа юм.

Гэтэл тэрхүү Монгол Улсын Дипломат болон Албан паспорт эзэмшигч эрх дархтнууд нь ийнхүү ихээхэн хэмжээний хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан нь зөвхөн анхны тохиолдол ч биш гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга зэрэг төрийн гурван өндөрлөгүүд болон урьд нь жолооч нь байсан товариш энэхүү томоохон гэмт хэрэгт холбогдоод байгаа Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар нар ч нэлээн сайн анхааралдаа авах цаг нь болжээ.

Их эзэн Чингисийн байгуулж, үр хойчдоо өвлүүлж үлдээсэн “Их Монгол Улс” нь даян дэлхийд хамгийн анх Бүрэн эрх Элч төлөөлөгчидөө томилон явуулж, өөрийн сүр хүч, эрх мэдэл, тухайн цагийн албан шаардлага зэргээ бусдад мэдрүүлж, тулган хүлээлгэж явсан үлэмжийн төгөлдөр эрч хүч, яруу алдар нь  их түүхэнд мөнхрөн үлдсэн байдаг билээ.

Гэтэл өнөөдөр гадаад улсуудад Монгол Улсыг төлөөлөн суугаа консулын газарт харъяатай этгээдүүд иймэрхүү гэмт хэрэг өдүүлж, бүрэн эрхт Монгол Улсын нэр төр, их түүхийг гутаан доромжилж байгааг хойшид яагаад ч тэвчиж, хүлээн зөвшөөрч болохгүй юм. Тэгэхээр гадаадад улсаа төлөөлөн томилогддог Элчин сайд, консулын газрын ажилтнуудын сонгон шалгаруулалтыг үндсээр нь өөрчлөн шинэчилж, тэнд намын харъяалал, эрх мэдэлтнүүдийн тохиролцоо, наймаалцлалын дагуу орж ирдэг этгүүдийн томилгоог эцэслэх цаг нь болжээ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Уншигч

      (202.21.124.20) 2019-06-10 08:30
      • 0
      • 1

      Энэ сэтгүүлч байнга зөв асуудлыг хөндөж, баримт нотолгоотой, хамгийн гол нь ихээхэн уншууртай сонирхолтой бичдэг сайн сэтгүүлч санагддаг. Тэгээд ч энэ удаа гадаад улсуудад Монгол Улсыг төлөөлөн суугаа газарт ёстой л "Ажилласан болж байгаад"-д их хэмжээний хар тамхи тээврлэж яваад баригдсан "Хоёр мал"-ын талаар тун ч бодууштай зүйл бичжээ. Энэ явдлаас Монгол Улсын эрх баригчид, ялангуяа гадаад дахь Элчин садын яамд, консулын газруудын томилгоо эргэж маш нягт сайн харах цаг нь болсныг дээрх хэрэг үнэхээр тод томруун нотоллоо. Тэгээд ч тэр хоёр мал яах аргагүй л "Ажилласан болж байсан"-ыг нь бичсэний төлөө энэ доор бас нэг мал "Чи хэн бэ. Ажилласан болоод энэ тэр гээд" тэр хоёр малыг их өмөөрчээ янз нь. Энэ өмөөрөгч нь бас л урьд нь тэнд байж баригдалгүй шиг хар тамхи зөөж жаал мөнгө цуглуулсан новш нарын л нэг нь байгаа даа аягүй бол. Ингээд бодохоор л ГХЯ гэдэг дампуурчихсан,ёстой нэг "Ажлын хар мал"-ууд шавааралдсан газар болж дээ чааваас гэж.

      Хариулах

    • ЗОЧИН

      (103.57.92.79) 2019-06-08 18:00
      • 0
      • 1

      ЭЛЧИНГИЙНХЭН БҮГДЭЭРЭЭ Л ХАР ТАМХМ ЗѲѲВѲРЛѲЖ БАЯЖДАГ ШҮҮ ДЭЭ МОНГОЛДОО ОРУУЛЖ Л ТЭНЭГТЭХ ВИЙ ДЭЭ МѲНГѲНИЙ ХОЙНООС МАГАДГҮЙ ГАРУУД ШҮҮ

      Хариулах

    • ЗОЧИН

      (103.57.92.79) 2019-06-08 18:00
      • 0
      • 1

      ЭЛЧИНГИЙНХЭН БҮГДЭЭРЭЭ Л ХАР ТАМХМ ЗѲѲВѲРЛѲЖ БАЯЖДАГ ШҮҮ ДЭЭ МОНГОЛДОО ОРУУЛЖ Л ТЭНЭГТЭХ ВИЙ ДЭЭ МѲНГѲНИЙ ХОЙНООС МАГАДГҮЙ ГАРУУД ШҮҮ

      Хариулах

    • Зочин

      (66.181.178.216) 2019-06-08 13:50
      • 0
      • 1

      Чи хэн бэ? Ажилласан болоод энэ тэр гээд. Чи муу дүгнэдэг нь биш шүү сэтгүүлчээ. Хамааралтай юмаа л бич

      Хариулах

    • Zochin

      (66.181.161.65) 2019-06-08 11:43
      • 0
      • 1

      Gadaad ulsad eh oronoo tuluuluh humuusiig tanil tal harj bish,shudarga, eh oron negtnee gedeg setgel zurhtei humuusiig songoh heregtei. Elbegdorjiin shagnaliin humuusiig bugdiig ni erguulen tatah shaardlagatai bga ni ene uildelees haragdaj bn.

      Хариулах

    • Зочин

      (202.9.43.113) 2019-06-07 10:02
      • 0
      • 2

      Тэр дэд консул жолооч нар eр нь тамхи зөөх үүрэгтэй очсон юм биш үү.

      Хариулах