Эх орондоо ирсэн Н.Төгсцогт маргааш ээлжит тулааныхаа талаар мэдээлэл өгнө

Twitter Print
2019 оны 06-р сар 05-нд 15:54 цагт
Мэдээний зураг,

Н.Төгсцогт ээлжит тулааныхаа талаар мэдээлэл өгөхөөр эх орондоо ирээд байна. "Лондон-2012” олимпын наадмын мөнгө, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга Нямбаярын Төгсцогт дараагийн буюу ээлжит тулааны талаар Улаанбаатар хотноо мэдээлэл хийхээр болжээ. 

Тэрбээр өнгөрсөн даваа гарагт эх орондоо ирээд байгаа юм. Маргааш 12 цагт Корпорэйт зочид буудал /The Corporate Hotel and Convention Centre/-д хэвлэлийн бага хурал хийхээр зарласан байна.

Мэргэжлийн боксчин Н.Төгсцогт өнөөдөр мэргэжлийн боксын ринг дээр 11 тулаан хийж дараалсан ялалт байгуулсан амжилтаар IBO холбооны дэлхийн аваргын бүсний эзэн болсон билээ. Одоо Н.Төгсцогт /King Tug/-ыг WBC холбооны аваргын төлөө хүч, ур чадвараа сорих ширүүн тулаан хүлээж байгаа юм.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.