“Аз од нь шовойсон” дарга нарын шинэхэн томилгоонууд үргэлжилсээр л...

Twitter Print
2019 оны 06-р сар 07-нд 15:42 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн хамгийн ядуухан ард түмэнтэй, хамгийн их авлига хээл хахууль цэцэглэн хөгжиж байгаа Монгол Улсын дарга нарын ээлжит томилгоонууд эхнээсээ хийгдэж, эзэд нь тодорч эхлэв ээ. Тэрхүү дарга нарын ээлжит томилгооны эздээр тодорч, аж амьдралаа өнөөдрөөсөө ч илүү цэцэглүүлэх нь тодорхой болж байгаа “Аз од нь шовойсон” эрхмүүдийг ЗГХЭГ-ын дэд даргаар өчигдөрхөн томилогдсон М.Баярмагнай гэх эрхэм тэргүүлж байгаа. Түүнийг энэхүү суудалд залрах ач буянг үйлдсэн эрхэм нь ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Бат-Эрдэнэ гэх нөхөр бөгөөд тэрээр өнгөрсөн оны 11 дүгээр сард төрийн албаны ажлын байрны тодорхойлолтод нийцээгүй хүнийг Засгийн газраас томилсон гэдэг асуудлаар ажлаа өгч ийнхүү буянаа дэлгэсэн түүхтэй.

Уг ажлын байрны тодорхойлолтоор төрийн албанд 10 жил, түүнээс удирдах албан тушаалд 5 жил ажилласан байх ёстой гэсэн заалтыг зөрчиж, төрийн албанд ажилласан жил нь хүрээгүй хүнийг уг албанд томилсон нь тодорхой болсон үндэслэлээр тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, дараагийн азтан М.Баярмагнайн магнайг тэнийлгэсэн байдаг. М.Баярмагнай гэгч нь Хѳгжлийн банкны ТУЗ-ийн дарга, БОАЖЯ-ны Тѳрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан, даргын суудлын мөн ч их аз хийморьтой нэгэн болж таарч байгаа юм.

Тэгээд цааш үргэлжлүүлвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн Тэргүүн дэд даргын томилгоог хийх болов уу. Учир нь одоогийн ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан хэмээгчийг ҮХЦ-ийн гишүүнээр томилох саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар гэнэтхэн л  дэвшүүлж, УИХ дахь МАН-ын бүлэг “Хоёр гараа өргөн дэмжсэн” тул түүний аз од нь бас л гэнэтхэн бултайсан нь тэр билээ.

Хамгийн сүүлд дуулдсан мэдээллээр бол эрхэм “Аз од нь шовойгч” Г.Баясгалан ҮХЦ-ийн гишүүн болох нь тодорхой болж байна. Учир нь түрүүхэн дууссан УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны хурлаар Г.Баясгаланг ҮХЦ-ийн гишүүн болгох саналыг гишүүдийнх нь 75 хувийн саналаар дэмжиж, УИХ-ын чуулганд оруулах нь тодорхой болсон байна лээ. Ялангуяа Хууль зүйн Байнгын хороон дарга, саяхан л “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Хөөн хэлэлцэх хугацааг наашлуулсан нүгэлтэн” хэмээн багагүй цоллуулаад авсан  Ш.Раднаасэд “Би Г.Баясгалан даргыг хоёр гараа өргөөд дэмжиж байна. Түүнд хууль зүйн салбарт мэдэхгүйн зовлон огтхон ч байхгүй” хэмээсэн байна лээ.

Гэхдээ Монголчуудын “Нүдийг нь бүлтийлгэж, чихийг нь дэлдийлгэдэг” дарга нарын энэхүү ээлжит томилгоо нь тэгтлээ гайхаж дуу алдаад байхаар зүйл биш гэдэг нь эрхэм УИХ-ын гишүүд болон яамдын сайд нарын үр хүүхдүүд, ах дүү хамаатан саднууд хэрхэн төрийн өндөр албанд шургалж, амьдралаа “Орвонгоор нь эргүүлж байгаа” доорхи жишээ баримтуудаас харж болох юм. 

За тэдгээр азтай, одтой эрхмүүдийг эхнээс нь дурдвал УИХ-ын дарга асан "МАНАН" М.Энхболдын хүү Э.Амар гэгч нь Монголбанкны Төлбөр тооцооны бүртгэлийн газрын даргаар ажилладаг бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, мөн л У.Хүрэлсүхийн төрсөн ахынх нь хүү Г.Гантулга Зам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү. Батболдын хүү Б.Баттүшиг нь Монголбанкны бодлогын зөвлөлийн гишүүн, бас л Сү.Батболдын эхнэрийн төрсөн дүү Б.Асралт нь  Гаалийн ерөнхий газрын даргаар ажилладаг.

Тэрчлэн УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы төрсөн эгч Т.Саран Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Ганболд нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хяналт, мониторингийн газрын дарга, мөн л Ч.Хүрэлбаатарын эхнэр Р.Саранцэцэг нь Монголбанкны мөнгөн тэмдэгтийн газрын захирал, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр нь Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга байснаа Австралид суух Элчин сайдаар томилогдсон.

Цаашаа үргэлжлээд УИХ-ын гишүүн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн хүү Д.Улам-Өрнөх нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Худалдан авах ажиллагааны албаны газрын дарга, мөн л Д.Сарангэрэлийн дүү В.Үнэнбат нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал, УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд асан Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжав нь "Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК"-ийн захирал бол түүний охин С.Баясгалан гэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч, хүү С.Түвшинтөр нь Зам тээврийн яамны Далайн захиргааны газрын дарга, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалах яамны сайд Н.Энхболдын хүү Э.Одмөнх нь Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газрын дэд захирал, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангийн дүү Д.Баярсайхан нь Төрийн банкны ерөнхий захирал ажээ.

Мөн УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын хороон дарга  М.Оюунчимэгийн дүү Л.Эрхэмзаяа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Дэд бүтэц, тээвэр хариуцсан газрын захирал бол төрсөн дүү С.Цэцэгээ нь Чингэлтэй дүүргийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр Н.Мөнхбаатар нь “Чингис хаан” нисэх онгоцны буудлын дарга бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын эхнэрийнх нь дүү С.Мөнхчимэг нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд, УИХ-ын гишүүн Н.Учралын хадам ээж Б.Отгонжаргал нь Нийслэлийн нийгмийн халамжийн газрын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын төрсөн дүү С.Тунгалагтамир нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд газрын дарга, УИХ-ын гишүүн Зам тээврийн хөгжлийн сайд асан Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнэ нь Хөгжлийн банкны Хяналт шалгалт Тамгын газрын дарга, Улаанбаатар хотын захирагч асан СУ.Батболдын эхнэрийнх нь төрсөн дүү Б.Бат-Идэр нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хяналт шалгалт үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны эхнэр О.Цэенбадамын төрсөн дүү О.Лхагвацэдэн нь БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайн охин Б.Гаваа гэгч нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Тамгын газрын дарга, Сангийн дэд сайд асан Т.Очирхүүгийн хүү О.Эрдэмбилэг нь Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажилладаг гээд “Аз од нь шовойсон” эрхмүүдийн нэрс үргэлжилсээр л байна...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.161.77) 2019-06-09 13:15
      • 0
      • 0

      Төрөл хамтаануудаараа орчихоод хариуцлага тооцож чадахгүй

      Хариулах

    • Зочин

      (139.5.217.246) 2019-06-08 02:19
      • 0
      • 0

      За ингээд төрийн албыгтөрлийн алба болгож байгаа нь харамсалтай.жирийн ардын боловсролтой мэдлэгээрээ энэ нөхдийн үр хүүхэд хамаатан, садан төрөл төрөгсдөөс дутахгүй хүмүүсээ яах болж байна. Хүрэлсүх сайд аа.та ч төрсөн ахаа төрийн албанд шургуулж амжсан байна. Нөгөө сайхан ярьдаг Ариун сайхан,Учрал,Оюунчимэг......гээд шудрага гэж үнэлж дэмжиж явсан нөхдүүд бүгд хуурамч дүртэнгүүд гэж үү.Мөн ч халгаатайяа. Одоо бид хэнд итгэх болж байна даа

      Хариулах

    • Irgen

      (107.77.90.108) 2019-06-06 14:45
      • 0
      • 0

      Aimaar umaa iim um chin Toriin Alba yaj oodloh ve

      Хариулах

    • Зочин

      (103.229.122.214) 2019-06-05 16:07
      • 0
      • 1

      Уншиж барагдахгүй урт жагсаалт байна. Цус ойртсон төрийн алба болжээ.

      Хариулах