Багваахай цэцгийн ач тус

Twitter Print
2019 оны 07-р сар 07-нд 13:57 цагт
Мэдээний зураг,

Ердөө л нэг жирийн "Багваахай цэцэг" /одуванчик/ гэдэг хөдөөд ч хотод ч саравгар шар дэлбээгээ дэрвийлгээд хөл дор ургаж, шүхэр шиг цагаан болсон үрээ салхинд хийсгэж "садаа болж" байдаг ургамлаар л гайхалтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно.

Германы агуу их сонгодог зохиолч эрдэмтэн Вольфаганг Гёте 83 наслахдаа ажиллах, бүтээх чадавхиа насан эцэс хүртэл өндөр байлгаж чадсаны нууц нь багваахай цэцгийн, дэлбээгээр хавар болгон салат /шанцай/ хийж иддэг байсных гэж тогтоосон байна. Хавар эрт багваахай цэцэг дэлбээгээ дөнгөж дэлгэж байхад нь залуу навчаар нь хигдэс болгон хоолондоо хэрэглэхэд тун их сайн зүйл юм байна.
Багваахайн цэцэг нь бундуу болж эхэлбэл хатуурч амт нь мууддаг боловч бундуу /бутон/ нь бас хоолны хольц болдог байна. Тэрчлэн багваахайн цэцэгнээс ундаа гаргаж ууна. Бал ялгаруулж авна. Залуужуулдаг. Есдүгээр сард үндсээр нь кофе хийж ууна. Шараад хуураад сэргээш цай болгон хэрэглэдэг байна.

БАГВААХАЙ ЦЭЦЭГ

Монгол нэр: Эмийн багваахай цэцэг
Орос нэр: Одуванчик лекарственный
Латин нэр: Taraxacum officinale Wigg.
Багваахай (Taraxacum) бол олон наст ургамал юм. Удвалынхан овогт багтдаг. Өвслөг урт, хоёр талдаа жад хэлбэрийн урт навчтай. Иймээс олон хэлэнд франц хэлний dent-de-lion буюу "арслангийн шүд" гэсэн утгаас гаралтай нэрээр нэрлэдэг. Багваахайн олонд танигдсан шар цэцэг нь 3-5 см диаметртэй ба тус тусдаа салж ургасан дэлбээ нь 4-20 см урттай байдаг. Дэлбээ нь өдөр нээгдэж, шөнө хумигдаж хураагддаг.

НАЙРЛАГА

Багваахай нь луувангаас ч илүү бета-каротин агуулсан байдаг. Төмөр болон кальцийн агуулагдах хэмжээ нь бууцайнаас баялаг байх ба та энэ ургамлын навчнаас Витамин B-1, B-2, B-5, B-6, B-12, C, E, P, болон D г авч болох юм байна. Biotin, inositol, potassium, phosphorus, magnesium зэрэг бодисууд ч мөн агуулагддаг аж. Үндэс нь sugar inulin агуулахаас гадна маш олон эмийн найрлаганд оролцдог байна. Багвайхаан үндэс нь аюулгүй, хамгийн өргөн хэрэглэгддэг эмчилгээний herb-ийн төрөлд ордог аж. Тиймээс уламжлалт тамиржуулах ургамал ч гэж нэрлэгддэг байна. Бүхий л биеийг тамиржуулах, ялангуяа элэг, цөсний үйл ажиллагааг дэмждэг, цөсний гуурсны хавдалтыг буулгадаг, цөсний чулууг хайлуулахад нэмэртэй гэжээ. Элэгний архаг өвчингүүдэд сайн бөгөөд элэгний шар өвчин болон хавдарыг намдаахад мөн цөсний дутмагшлаас болсон хоолны шингэц муудахад сайн байдаг ажээ. Ходоодны өвчтэй үед энэ багваахайн ургамлыг хэрэглэхгүй байх нь дээр гэнэ. Багваахайн навчны цагаан шүүс нь үү, батга, эвэр, шарх арилгаж зөгий хатгасан болон цэврүү үсэргэсний өвдөлтийг намдаана. Энэ ургамлын олон гайхамшигт чанар нь Элэгний C вирусын эсрэг зохистой хооллолтонд зүй ёсоор ордог ажээ. Багваахайн навч нь их хэмжээний эрдэс бодис, витамин агуулдаг. Ялангуяа Витамин A,C болон K. Мөн Кальци, Калиь Төмөр, Марганц гэх мэт. 1 аяга багваахайн навч нь хүний нэг өдрийн хэрэглээний Витамин А-112%, Витамин С 32%, Витамин К 535%-тай тэнцэх хэмжээний аминдэм агуулдаг байна. Мөн жин хасахад шаардлагатай Н Витамины чухал эх булаг нь юм.

100гр ДАХЬ АГУУЛГЫН ХЭМЖЭЭ

Чийг g 85.60 Илчлэг kcal 45 Илчлэг kJ 188 Уураг g 2.70 Өөх тос g 0.70 үнслэг g 1.80 нүүрс ус g 9.20 эслэг g 3.5 Сахар g 0.71 эрдэс бодис кальц, Ca mg 187 Төмөр, Fe mg 3.10 Магни, Mg mg 36 Фосфор, P mg 66 Кали, K mg 397 Натри, Na mg 76 Цайр, Zn mg 0.41 Зэс, Cu mg 0.171 Мангани, Mn mg 0.342;

Амин дэм C, mg 35.0 Тиамин, B-1 mg 0.190 Амин дэм B-6 mg 0.251 Амин дэм A mcg_RAE 508 каротин , alpha mcg 363 Амин дэм E mg 3.44 Амин дэм K mcg 778.4 согтоох бодис , этил g 0.0 кофейн mg 0

ХЭРЭГЛЭЭ АЧ ХОЛБОГДОЛ

Энэ цэцэг 3 сая жилийн өмнө Еврази, Хойд Америкт үүссэн гэж үздэг ба хүн төрөлхтөн хоол хүнсэндээ болон эмийн ургамал болгон хэрэглэж байсан баримт байдаг. Эрт дээр үеэс, барагцаалбал 1000 гаруй жилийн өмнөөс Хятад, Грек, Ром зэрэг орнуудад цэцгийг нь хоол хүнсэндээ хэрэглэсээр иржээ. Багваахай цэцгийн навч болон цоморлиг нь Ази, тэр дундаа хятад, солонгос хоолны нэг хэсэг нь болдог.

Багваахайн үндэс нь аюулгүй, хамгийн өргөн хэрэглэгддэг эмчилгээний ургамлын төрөлд ордог аж. Тиймээс уламжлалт тамиржуулах ургамал ч гэж нэрлэгддэг байна. Бүхий л биеийг тамиржуулах, ялангуяа элэг, цөсний үйл ажиллагааг дэмждэг, цөсний гуурсны хавдалтыг буулгадаг, цөсний чулууг хайлуулахад нэмэртэй гэжээ.

Related image

Эмийн багваахай гэгч алтан шаргал өнгөт цэцэг нь нарны бүх л илчийг өөртөө шингээсэн гэлтэй шар алаг хивс шиг хээр талыг битүү бүрхсэн байдагсан. Багачууд түүнийг амандаа хийж “аабан-бээбэн” гэж тоглодог болохоороо энэ нэрээр нь андахгүй сайн мэддэг. Энэ цэцэг нь олон талын эмчилгээний увидастай болохоор хүн төрөлхтний түүхийн бүхий л үед эмч домч, оточ, маарамба нарын анхаарлыг татаж ирсэн. Хаврын хамгийн анхны цэцгүүдийн нэг болох энэ ургамлын гайхамшигт чанаруудын талаар өгүүлье.

Энэ ургамлыг бүхэлд нь зуны турш хүнсэнд болон эмчилгээнд хэрэглэж болдог. Нялх навч, найлзуурууд нь газар дороос цухуйж ирэнгүүт л хоолондоо аминдэмт салат болгохоор айж болгоомжлолгүйгээр түүж эхлээрэй. Залхууралгүй нялх ногоо түүсэн хүмүүст хувь болж B1, B2, C аминдэмүүд, каротин, фосфор, төмөр, кобальт, бусад эрдэс бодисууд ирнэ. Дашрамд хэлэхэд, ашигт бодисуудынхаа тоогоор багваахай цэцгийн навчис нь бидний хичээнгүйлэн тарьж, арчилж, ургуулдаг ямар ч зираа (салат), бууцайг (шцинат) араасаа дагуулахгүй. Ганц хэцүү юм нь нилээн гашуун, 20-30 минут давстай усанд дэвтээснээр багваахайн амтыг харин засч болно. Дараа нь угааж хэрчээд, ногоон сонгино, яншуй, зорхдос юмуу цуугаар амтлан, ургамлын тос хийхэд зууш бэлэн болно. Ийм салат нь аминдэмүүдийн дутагдлыг ч нөхөж, цус багадсаныг ч төлжүүлж өгч, эрч хүч ч нэмнэ.

Багваахай цэцгийн эмчилгээний чанарыг Австри улсын нэрт оточ Мария Требен их өндрөөр үнэлдэг. “Энэхүү ургамал нь цөсний зам болон элэгний өвчинд маш тустай хоёр онцгой чанартай, цөсний сүв, элэгний өвчинд тус болдог” – хэмээн тэрбээр бичсэн байдаг.

Жишээ нь элэг эмчлэхийн тулд ургаж байх бүхий л хугацаанд өдөр бүр 10 цэцэгний толгой идэж байхыг зөвлөдөг. Байнга ядарч, сульдаж байдаг бие султай хүмүүс 14 хоног цэцгийг толгойн курс эмчилгээ хийх ёстой. Багваахай цэцгийн цай ууж байх нь тэдэнд тустай. 1 цайн халбага дүүрэн үндэс дээр унтахдаа 1\4 л хүйтэн ус хийж маргааш нь буцалгаад, шүүнэ. Бэлэн болсон цайг өглөөнийхөө цайнаас 30 минутын өмнө болон цай унднаасаа 30 минутын дараа оочилж уудаг.

Image result for одуванчик

Багваахай цэцгийн талаар профессор Яременко “Хэрхэн эрүүл болох вэ” номондоо энэхүү нарны цэцгийн талаар: “Дасан зохицуулах үйлчилгээтэй, хоол боловсруулах замын ажиллагааг зохицуулж, цөс туух, шээс туух, туулгах чанартай” – хэмээн бичсэн байдаг. Багваахай цэцгэнд агуулагдах амьдралын эрч хүчийг ашиглахын тулд 2 хоолны халбага жижиглэсэн үндэс дээр стакан ус хийж хагас цаг усан банн дээр халаана. Эсвэл 10 минут зөөлөн гал дээр буцалгаад, дараа нь 2-3 цаг идээшүүлж болдог. Өдөрт 2-3 удаа юм идэхээсээ өмнө стаканы 1\3-ээр ууна.

Амьдралдаа ядаж ганц удаа энэ цэцгийг тасдаж үзсэн хүн лав түүнийг ямар өтгөн, наалдамхай сүүн шингэн ялгаруулдгийг санаж байгаа. Энэхүү даруухан хог ургамал каучукт ургамлын ангид багтдаг, өөрөөр хэлбэл каучук хийж болох бодисууд агуулдаг болохоор шүүс нь наалданги байгаа юм. Түүнээс гадна цагаан шүүсэнд нь цөс ялгаруулалтыг дэмжиж, бодисын солилцоог болон эрхтэн тогтолцоог бүхэлд нь сэргээдэг маш чухал хүнсний гашуун бодис агуулагддаг. Тийм болохоор багваахай цэцэг элэг цөснөөс гадна хоол боловсруулах эрхтнүүд өвдөхөд тустай. Инулин хэмээх бодис агуулдаг болохоор чихрийн шижинд ч мөн сайн. “Чихрийн шижинг хазаарлах нь” номондоо Людмила Захарова доорхи хольцуудыг хэрэглэхийг зөвлөсөн байдаг.

Нэрсний навч – 25 гр

Халгай – 25 гр
Багваахайн навч – 25 гр
Хоолны халбага хольц дээр 800 мл буцалсан халуун ус хийж 15 минут буцалган 5-10 минут идээшүүлээд, шүүнэ. Өдөрт 2-4 удаа тус бүр 2-3 хоолны халбагаар юм идэхээсээ 20 минутын өмнө уудаг.
Багваахайн навч – 20 гр
Бөлжиргөний (ежевика) навч – 10 гр
Батрашийн (мята перечная) навч – 5 гр
Үхрийн нүдний навч – 15 гр

Хоолны халбага хольц дээр 200 мл буцалсан халуун ус хийж 5 минут буцалгаад 1 цаг идээшүүлнэ. Өдөрт 3 удаа юм идэхийнхээ өмнө 2- 3 хоолны халбагаар ууна.

Багваахайн цэцгийн үндсийг 9-р сарын дундуур түүж базаахад тохиромжтой. Түүний шүүс нь л хамгийн чухал болохоор шороог нь сэгсэрч угаах гэж яарахын хэрэггүй. Үндсийг сэврээж байгаад, дараа нь сойздон усаар угаадаг. Угааснаасаа 1 хоногийн дараа үндсийг жижиглэж болно. Түүнийг судас тосто хатуурахад (атеросклероз), цус цэвэрлэж, тамижуулах гэж хэрэглэж болно. Халуун саванд хандалж болно. 1 хоолны халбага дээр 1 стакан буцалсан халуун ус хийж 1 цаг идээшүүлнэ. Өдөрт 3-4 удаа стаканы 1\4-ээр хүйтнээр нь ууна. Үндсийг хуурай хайруулын таваг дээр хуурч болгоод, кофе бутлагчаар тээрэмдэн энгийн кофе шиг ууж бас болно.

Навч болон нар шиг цэцэг нь хүнсний үнэт бүтээгдэхүүн. Аминдэм, эрдэс бодисууд, гашуун бодис, инулинаас гадна шингэц сайтай ургамлын уураг агуулдаг. Цагаан өдөөр бүрхэгдэж амжаагүй цэцэгс нь дөнгөж саяхан төрөлх өндөгнөөсөө гарсан нялх тахианы дэгдээхийтэй яагаад их адилхан харагддаг тухай хэн нэг нь бодож үзсэн үү? Бас л санамсаргүй биш юм байна. Каротины төрлийн лутеин хэмээх нүдний хүүхэн хараа хэвийн ажиллахад маш чухал бодис цэцэгт өндөгний шарын адил тод шар өнгө оруулдаг. Тиймээс багваахай цэцэг нүдний хараанд тустай болохоор нарлыг цэцэгсийн хажуугаар тоолгүй өнгөрсний хэрэггүй.

УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭХ ЖОР

Хомхой долоосныг эмчлэх жор. Уруул, хамар дор үсэрхийлэн гардаг цэврүү шиг зүйлүүдээс салахын тулд багваахай цэцэг ургаж байгаа үеийн туршид долоо хоногт 1 удаа 7-10 цэцгийн шар толгойг ногооноос нь салган идэж байгтун. Чихэрлэгдүү, бал шиг үнэртэй болохоор нь зөгийнүүд тэдгээрт их дуртай байдаг. Ийнхүү нэг курс цэцгэн эмчилгээ хийсэн хүмүүс өнөөх үсэрхийлдэг заваан зүйлсийнхээ тухай удаан хугацаагаар мартдаг хэмээн ярилцдаг.

Эдгэрч өгдөггүй шарх, арьсны зарим өвчинд багваахай цэцгийн тосыг хэрэглэнэ. Түүнийг хийхийн тулд нартай өдөр багваахайн шаргал цэцэгсийг сүүт ишний хамт түүж няцлаад, шилэн савны дунд нь хүргэж, дараа нь цэвэршүүлээгүй ургамлын тосоор дүүргэдэг. Амсрыг нь самбайгаар боож наранд тавина. 21 хоноход тос бэлэн болдог.

Хоол боловсруулалт муу, өтгөн хатдаг бол түүнээс юм идэх болгоныхоо өмнө хоолны халбагаар ууна. Элэгний цөс ялгаруулах замын өвчинд, байнга өтгөн хатахад, намарсанд (экзема) тосноос ууж, өвчтэй газраа тос шингээсэн маалинган даавууны өөдөс тавьж эмчилдэг.

Image result for одуванчик

Жижиглэн хатаасан үндэсний хуурай нунтгийг бие махбодиос илүүдэл холестерин гадагшлуулахын тул судас тостон хатуурах өвчинд хэрэглэнэ. Юм идэх болгоныхоо өмнө тус бүр 5 гр хуурай нунтгийг тогтмол идэж байх юм бол 6 сарын дараанаас бие дээрдэж ирэхэд хангалттай байдаг.

Тунгалгийн булчирхайн үрэвсэлтэй бол ургамлын газар дээрх хэсэг болон үндсийг няцлан, маалинган даавууны өөдсөн дээр өвчтэй газраа тавьж унтах, хатаасан үндэсний ханд уулгах хэрэгтэй. 10 гр үндсийг 200 мл буцалсан усанд хийж, шөнөдөө идээшүүлэн хононо. Өдөрт 3 удаа юм идэхээс 15 минутын өмнө стаканы 1\3-ээр уудаг.

Намарс, арьсны үрэвсэл (дерматит), эвэрлэг эсийн үрэвсэл (кератит), зовхины үрэвсэлд (блефарит) 2 хоолны халбага багваахай цэцгийн үндэсний хуурай нунтаг болон адил хэмжээний даливсын (лопух) үндэсний нунтаг дээр 400 мл буцалсан хүйтэн ус хийж хонуулна. Өглөө нь 20 минут усан банн дээр буцалгаад, хөргөж шүүдэг. Өдөрт 3 удаа юм идэхээсээ 15 минутын өмнө тал стаканаар ууна. Үүний зэрэгцээ өвчтэй газрууддаа доорхи жороор бэлдсан тосон түрхлэг түрхдэг. 2 хоолны халбага даливсны нунтаг үндэс, 4 хоолны халбага 5 сарын (ААБ: Монголын нөхцөлд 6 сарын хураалтын) зөгийн бал, 1 хоолны халбага ямааны өөхөн тосыг сайн гэгч нухаж хутгаад, 10 минут усан банн дээр халаагаад, буцалгалгүй авна (ямааны тосыг л хайлуулахын тулд). Дараа нь түрхлэгийг 3 хоног дулаан газар идээшүүлдэг.

Багваахай цэцгийн шинэ шүүсийг их шүүдэргэний шүүсний нэгэн адил хүмүүс үү, мэнгэ, сэвх арилгахад хэрэглэдэг.

БАГВААХАЙ ЦЭЦГЭЭС ГАРГАН АВАХ БҮТЭЭГДЭХҮҮН

Багваахай цэцэг дэлгэрэхээс нь өмнө амжиж эрт түүсэн навч нь илүү амтлаг байдаг. Өргөн навчтай, өтгөн үдэстэй, залуу dandelion green (багваахай цэцгийн ургамал) сонгоод, цэцэгтэй хэсгийг нь салгаж хаяад хүнсэндээ хэрэглэнэ. 20 орчим минут хэрчсэн сонгино, оливын тос бага зэрэг, гэрийн нөхцөлд бэлтгэсэн бага зэргийн винотой амтлаж бас болдог юм байна. Хэрэв гашуун зүйлд тийм ч дуртай биш бол чихэрлэг ногоотой (лууван, parsnips) холиод хэрэглэж болох юм байна. Усыг нь солиод хэд хэд дахин буцалгах нь түүнийг илүү зөөлхөн болгодог юм байна. Багваахайн цэцгийг ч идэж болохоос гадна вино ч хийж болдог аж. Ингэж хэрэглэхдээ цэцэг нь гүйцэд дэлгэрээгүй багваахай цэцгийг сонгох ба зөвхөн шар өнгөнд хувирсан дэлбээг хэрэглэвэл тохиромжтой. Учир нь ногоон дэлбээ нь илүү гашуун байдаг юм байна. Багваахайн цэцгийг нь саладанд хийснээр илүү өнгөлөг мөн өвөрмөц исгэлэн амттай болдог гэнэ. Багваахайн ургамлыг усанд дэвтээж, эсвэл хатааж нүдэж, өөр ургамалуудтай хамт чанаж, эсвэл бүр бин дотор хийн шарсан ч болох юм байна. Багваайхан эрт ургасан үндэсийг бүтэн жилийн турш хэзээ нь ч хэрэглэх боломжтой байдаг юм байна. Ихэвчлэн шөлөнд чанаж хэрэглэх нь тохиромжтой гэж. Японы MISO гэдэг шөлний найрлаганд ч багваахайн үндэс ордог аж. Усыг нь солин, зөөлөн гал дээр удаан буцалгах нь энэ үндсийг илүү зөөлөн амтлаг болгодог гэнэ. Чихэрлэг ургамлуудтай хамт хэрэглэх нь илүү тохиромжтой ба оливын тосоор амлах нь бас түүнийг илүү амтлаг болгодог гэнэ. Тамаri буурцагны соус болон сонгиноор амтлавал илүү төгс болгох нь ээ. Навчнууд нь таны худалдаж авч чадах юунаас ч илүү тэжээллэг байдаг.

Багваахай цэцгийн цай

Энэ ургамлын үндсээр хийсэн цай нь бөөрний үйл ажиллагаанд ч сайнаар нөлөөлдөг аж. Бөөрний үйл ажиллагааг дэмжсэнээр биеийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулахаас гадна арьсны өнгө ч цэвэрхэн болдог байна. Багваахайн навч болон үндсээр хийсэн цай ууж давсагний чулуу авахуулах мэс заслаас аврагдсан хүн ч байдаг аж. Түүнчлэн энэ ургамал нь давсаг, дэлүү, нойр булчирхай, ходоод гэдэсэнд ч сайн байдаг ажээ. Даралт ихтэй, суунга хүмүүст энийг хэрэглэхийг бас зөвлөж. Багваахайн навчны хандыг оройн хоолны цагаар хэрэглэх нь ч мөн зүйтэй байдаг аж. Учир нь хоол боловсруулахад маш сайнаар нөлөөлдөг ба энэ ургамлын ханд нь хоол боловсруулах бүхий л булчирхайг эрчимжүүлдэг ажээ. Цэцэгээ аль болох хорхойд идэгдээгүй шинэхэнээс нь түүж бэлтгэнэ. Усанд угаана. Хүйтэн усанд 2цаг хэрийтэй дэвтээнэ. Дэлбээ нь хумигдаад ирэхээр нь уснаас шүүж авна. 3 минут орчим халуун ууранд байлгана. Хэтэрхий удаан байлгаж болохгүй. Цэцэгээ хөргөөгөөд гараараа дэлбээг нь дотогш хумиж хатаана.

Image result for одуванчик

Багваахай цэцгийн сироп

4 атга дүүрэн цэцгэн дээр хүйтэн ус хийж буцалгаад гал дээрээс авч тэр чигээр нь хонуулна. Маргааш нь шүүж цэцгийг нь хоёр гараараа сайн базаж мушгиад, шүүсэнд нь 1 кг элсэн чихэр, бага зэрэг исгэлэн амч оруулахын тулд тал нимбэг зүсч хольдог. Аминдэмийг нь хадгалахын тулд зөөлөн гал дээр халааж, буцалгахгүй ууршуулна. Сайн өтгөрүүлэхийн тулд 1-2 удаа хөргөх хэрэгтэй. Хэт өтгөн болох юм бол чихэр нь талстжиж, хэт шингэж бол шингэн нь исэж мэднэ.

Image result for одуванчик

Багваахай цэцгийн дарс

500 ш цэцэг дээр 1,5 л булгын ус хийж шилэн буюу вааран савын s дүүргэн ёроолд нь исгэгчээр барьсан зүсэм талх хийж, исэхэд нь гарсан хийг буцаж шил рүү оруулахгүйн тулд гадагш нь гуурс гаргасан тагаар таглаад үзүүрийг нь устай саванд дүрнэ. Хоёр сар исгэсний дараа дарс бэлэн болдог. Шаарыг нь шүүж, хув шиг өнгөтэй шингэнг шилэн лонхонд савладаг. Багваахай цэцгийн нарны элч сульдсан бие махбодид тамир тэнхээ оруулж, олон өвчнийг эмнэнэ.

Багваахай цэцгийн бал

500 ширхэг цэцгийг гэрэлтэж харагдахааргүй зузаан элсэн чихэртэй үелэн хийж, 2 долоо хоног сайн тагласан саванд (эс бөгөөс цэцэгний анхилуун үнэр нь арилна) наранд тавьдаг. Ийм эм өвөл танай гэр бүлийг хоолой өвдөх, ханиад томуу хүрэхээс аварна.

Image result for одуванчик

Эрүүл мэндийн хуудас

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.