Ширэн бээлий клуб үүсгэн байгуулагдаад 10 дахь жилтэйгээ золгож байна

Twitter Print
2019 оны 06-р сар 05-нд 12:03 цагт
Мэдээний зураг,

Боксын спорт нь хүнийг тэсвэр тэвчээртэй, хүмүүжлийн төлөвшилтэй болгодог Боксын спортын анхдагч клубүүдийн нэг Ширэн бээлий клуб үүсгэн байгуулагдаад 10 дахь жилтэйгээ золгож байна.

Энэ хугацаанд тус клубын боксчид дотоодын мөн олон улсын тэмцээнээс нийт 200 орчим медаль хүртжээ. Боксын спортод олон шилдэг тамирчдад суурь болж өгсөн Ширэн бээлий клуб 10 дахь жилтэйгээ золгон үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Тус клубын баг тамирчдын амжилт энэ хугацаанд эрс өсөн нэмэгдэж дотоодын болон олон улсын томоохон тэмцээн уралдаанаас гээд нийт 200 орчим медалийг зүүжээ.

Энэ клубт 8 наснаас эхлэн боксын спортоор сонирхдог, тамирчны замналаа эхлүүлж байгаа хүүхэд залуучууд зорион очиж хичээллэдэг байна. Нэг өдөрт гэхэд л өдрийн тус бүр 3 цагийн бэлтгэлд 60-70 хүүхэд идэвхитэй хамрагддаг байна. Сүүлийн жилүүдэд хүүхэд залуучууд фитнес клуб гэхээс илүүтэйгээр аль нэгэн спортын төрлийг илүү түлхүү сонгон хичээллэх болжээ. Тэр дундаа боксын спортыг сонирхогчдын тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Боксын спорт нь хүнийг тогтмол хөдөлгөөнтэй байлгаж илүүдэл жингээс сэргийлэх цаашлаад тэсвэр тэвчээртэй, хүмүүжлийн төлөвшилтэй болгож өгдөг гээд олон талын ач холбогдолтой төрөл юм.

Боксын спортод ирээдүйтэй шилдэг тамирчдыг бэлтгэн төрүүлдэг клубүүдийн нэг бол “Ширэн бээлий” клуб юм. Энэ клубыг AIBA буюу Олон улсын боксын холбооны 3 одтой дасгалжуулагч н.Төрбат удирдаж ажилладаг. Туслах дасгалжуулагчаар Ч.Бат-Амгалан ажиллаж байна. “Ширэн бээлий” клубын баг тамирчдын хамгийн ойрын амжилт гэвэл муайтайн боксын насанд хүрэгчдийн УАШТ-д 13 тамирчин тулалдсанаас 3 алт, 5 хүрэл нийт 8 медаль хүртжээ.

Муайтайн боксын насанд хүрэгчдийн УАШТ-ий эрэгтэйчүүдийн 71 кг-д С.Билгүүн, 67-д А.Тэмүүлэн, 90-д Ч.Бат-Амгалан нар аваргын алтан медаль зүүсэн байна. Ингэснээр тус клубын тамирчид багийн дүнгээрээ 2-р байрт шалгарчээ.

Боксын спортын “Ширэн бээлий” клубээс өнөөдрийн байдлаар спортын мастер цолтой 100 гаруй тамирчин төрөн гарсан. Цаашид энэ клубээс Ази, дэлхий, олимпийн аваргуудыг, шилдэг тамирчдыг төрүүлэн гаргах зорилготой зогсолтгүй ажиллаж байна.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.