МУСГЗ Г.Жамьян - Ордны аллага

Twitter Print
2019 оны 06-р сар 10-нд 11:25 цагт
Мэдээний зураг,

Эцсийн эцэст, өөдгүй Монголчуудад өндөр градустай архи

бэлэглэсэн Си Жин Пин дарга буруутай болоод өнгөрөхийг

байг гэх газаргүй л болов уу?!

Улс төрийн хүрээнд аймшигтай аллагууд, учир битүүлэг үхэл мөн ч олон гарлаа даа. Илэрдэггүй, илэрсэн зарим нь арга хэмжээ авагддаггүй гаж тогтолцоо Монголд тогтсон. Энэ аллагууд хуучин тогтолцооноос эхтэй ч өнөөгийн нийгэмд оргил үедээ хүрч байгаа нь нууц биш.

МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Намын Төв Хорооны Нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очирыг орон гэрт нь аймшигтайгаар хөнөөснөөс эхлэл нь тавигдсан гэж үзэж болмоор. Энэ аллагыг маш дээрээс зохион байгуулсан гэж үздэг ч, хэн ч буруутан болоогүй, дээдсийн хүрээлэнд дарж өнгөрөөсөн.

Дараачийнх нь УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг мөн л гэрт нь хөнөөсөн аймшигт аллага. Энэ бол захиалгатай, зохион байгуулалттай аллага. Өөрөөр хэлбэл их дээрээс захиалсан, мафийн сүлжээнд өртсөн аллага гэж олон түмэн үздэг юм. Захиалагчтай, гүйцэтгэгчтэй, амьд гэрчтэй, төөрүүлэгчтэй, “хувийн” шүүх прокурортой, цагдаа тагнуултай, том мафийн бүлэглэл энэ аймшигт аллагыг үйлдсэн гэж олон түмэн ханцуй дотроо шивнэлдсээр байтал “ахуйн хүрээний аллага” болгоод бүр өөр тийш нь төөрүүлчихсэн. Нэг рецедив гэмт хэрэгтний үгээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ гэж хоёр гэмгүй иргэнийг дөрвөн жил шоронд тамлалаа. Монголын мафи, тэдний гар хөл болсон хууль шүүхийн байгууллагынхан ямар хүчтэйг энд харуулж байгаа биз?!

Олон улсын парламентын холбоо, Монголын парламентын дэргэд байгуулагдсан Түр хороо яаж ч ажиллаад энэ Монголын мафийн сүлжээг тас цохиж, гэмгүй иргэдээ аварч чаддаггүй юм байна. Шүүх, прокурорын удирдлагыг солилоо гэсэн, дүлий дүмбэ. Эрүүдэн шүүлтээр гэмгүй иргэдэд 20 жилийн ял оноочихоод, хууль зөрчин гянданд хүртэл хорьж тамласан Улсын дээд шүүхийн дарга асан Ц.Зориг тэргүүтэй хэдэн хүн Улсын дээд шүүх, хот, дүүргүүдийн шүүхэд уяатай, эрх мэдэл нь хэвээрээ байгаа цагт энэ тамлал яргалал төгсгөл болохгүй юм байна.  Улсын дээд шүүхийн даргыг солилоо гэсэн чинь оронд нь Ц.Зоригийн баруун гарынх нь хүнийг аваачаад тавьчихсан. Сайхан жүжиглэж байгаа юм шүү.

Шударга эх орончид байгаа цагт энэ аймшигт аллагын хэрэг үнэн мөнөөр илэрч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын орон дээр Ц.Зориг тэргүүтнүүд очих цаг ирнэ л гэх юм. Харамсалтай нь цаг хугацаа хурдны морь шиг өнгөрч байна. Гэмгүй залуучууд үхчихвийдээ. Буруутныг цээрлүүлэхэд, бүх зүйл хожимдсон байхыг үгүйсгэх аргагүй.

Энэ захиалгат аллага гэр бүлийн хүрээнээс халиад тусгай хамгаалалттай төрийн яам руу орж ирсэн. Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга Т.Гомбосүрэнг хөнөөсөн аймшигт аллагыг та нар санаж байгаа байх. Аллага үйлдэгдсэнээс хойш бараг жил болох гэж байна. Гэрч нартай, гэгээн цагаан өдрөөр үйлдэгдсэн энэ аймшигт аллага, шүүх, прокурорынхны дунд хөл бөмбөг шиг өшиглөгдсөөр ямар их хугацаа элээв. Хүмүүс бол энэ аллагыг бас л их дээрээс захиалагдсан, урьдаар төлөвлөгдөж зохион байгуулагдсан, гүйцэтгэгчээ, хамгаалагчдаа эртнээс сонгож авсан аллага гэдэг юм. Яагаад гэвэл Т.Гомбосүрэн нь Зам, тээврийн хөгжлийн яамны харьяанд ужигарсан олон ноцтой гэмт хэргийг шалгасан, заримыг нь хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн, дараа дараачийнх нь ноцтой асуудлуудыг шилжүүлэхээр бэлдэж байсан юм билээ. Энэ нь эрх мэдэлтнүүдийн цаашдын үйл ажиллагаанд нөлөөлөх байсан учраас Махбал гэдэг, удаа дараа гэмт үйлдэл хийсэн хүнийг яарч сандран яамандаа авчирсан, архидалтын далимаар алуулсан гэж олон түмэн ярьдаг юм. Энэ хэрэг их ужиграна. Цаг хугацаа хожсоор байгаад нэг мэдэхэд хэрэгсэхгүй болгочихсон байхвий гэх хүн ч зөндөө л таарч байна. Та, энэ хэргийн эргэн тойрон дахь байдлыг ажиглаж л байгаа байх. Талийгаачийн аав нь хүүгийнхээ амийг нэхэж явсаар нас нь гүйцэлгүй таалал төгссөн. Т.Гомбосүрэнгийн 4 өнчин хүүхэдтэй хоцорсон эхнэр нь дуугарахгүй л байгаа. Түрүү өгсөн ярилцлагаа хэвлэлд битгий гаргаарай гэж гуйсаар л яваа. Гэхдээ энэ хэрэг цаг нь ирэхээр “зад үсрэнэ” их юм дэлгэгдэнэ гэх хүмүүс бий.

Image result for зам тээврийн яам гомбосүрэн

Одоо алуурчид зоригжсон. “Орон гэрээр нь ороод алчихад хуульгүй юм байна. Яам тамгынх нь газар хөнөөчихөд хуульгүй юм байна. Одоо төрийн тусгай хамгаалалттай ордонд нь...!” гээд аллага үйлдэж эхлэлээ. Улсын Их Хурлын гишүүнээр гурван удаа сонгогдож, өндөр дээд алба хашиж байсан, өнөө хэрнээ Ардчилсан намын дэд даргаар ажиллаж байсан Г.Батхүү гэдэг сайхан залуу Төрийн ордондоо аймшигтайгаар алагдлаа. Бараг л ил цагаан хэрэг юм даа. Гэгээн цагаан өдрөөр, төрийн тусгай хамгаалалттай ордонд, хамгийн сүүлд уулзсан, архидсан хүмүүстэй, унасан газар нь тодорхой, анх үзсэн хүнтэй, шүүхийн шинжилгээний төв акт бичиг баримтаа гаргачихсан энэ аллага л олон хоног сэжиг, таавар шиг л байх юм.

Хэвлэлийн мэдээллээс үзвэл талийгаач Г.Батхүүтэй хамгийн сүүлд уулзаж архидсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, талийгаачийн цогцсыг анх харж мэдээлсэн гэх УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын талаар нэлээн бичсэн, сэжиглэсэн зүйлүүд байгаа. Эрхэм гишүүн О.Баасанхүү Төрийн ордны баруун жигүүрт цус нөжиндөө холилдсон хүн хэвтэж байхыг анх харж, холбогдох газруудад мэдээлсэн гэж өөрөө яриад байгаа. Бас өөрөө нилээн халамцуу байсан гэх. Энэ нь шалгагдаж, мэдүүлэг өгсөн бололтой юм. О.Баасанхүү ч тавьтаргүй л хүний нэг л дээ. Гэхдээ, миний бодож байгаагаар бол О.Баасанхүү хичнээн үсрээд цохилоо ч гэсэн талийгаачийн баруун нүдэнд хүрч хөх няц болтол цохихгүй байх л даа. Талийгаач бол өндөр биерхүү, хэр барагийн хүнд цохиулчихааргүй булиа эр хүн.

Талийгаач Г.Батхүүтэй хамгийн сүүлд архидсан хүний нэг нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр. Энэ хүнээс цагдаа хуулийнхан бас л өчиг мэдүүлэг авсан гэсэн. Авахаас ч яахав. Энэ хүний өөрийнх нь хийсэн мэдээлэлтэй холбогдуулан хүмүүс нэлээн сэжиглэж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр Н.Номтойбаяртай холбоотой олон ч материал цацагдлаа. Хамгийн ноцтой нэг зүйл бол Тусгай албанд 25 жил ажилласан чекист хүн нэрээ нууцлаад бичсэн зүйл их олон зүйлийг хэлж өгсөн. Н.Номтойбаярын мэдээлэл дэх цаг хугацаа зөрж, болсон явдлыг илт гуйвуулан мэдэгдсэн гэж тэр хүн бичсэн байна билээ. Ер нь энэ материалд бичсэнээр бол аллагын гол эзэн нь Н.Номтойбаяр байж болохоор ойлгогдсон. Буруу ташаа зүйл бичсэн, хүн гүтгэсэн гэж үзсэн бол Н.Номтойбаяр маань хариу няцаалт өгөх байсан байх. Чимээгүй л байна.

Тэгтэл саяхан чөлөөт индэр “Ноцтой мэдээ” сонинд “АПУ-гийн Г.Батхүүгийн үхэлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон тагнуулын албаны дэд хурандаа асан туслахтай нь сэжиглэн, эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй боллоо” гэсэн гарчигтай материал нийтлэгдсэн байгаа. Энд бичсэнээр “...18 цаг 50 минутын үед талийгаач Г.Батхүү УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын өрөөнд орж хэсэг сууж архиар дайлуулаад гарсныхаа дараахан буюу 19 цаг 09 минутын орчимд хоёр давхрын гонхноос доошоо унаж амиа алдсан байсныг нь нэлээн халамцуу явсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү анх олж хараад Төрийн ордны харуулын албанд мэдэгдсэн гэж байгаа...” хэмээн бичсэн байна. Энд бас урьд өмнө огт мэдэгдээгүй нэг нууцлаг зүйл дурдагдсан. ...Түүнээс гадна талийгаач Г.Батхүү нь Монголын автомашин мотоциклийн спортын холбооны ерөнхийлөгч бол Н.Номтойбаяр нь түүнтэй ижилхэн үйл ажиллагаа явуулдаг “Оффроад” хэмээх холбоог тэргүүлдэг юм байна. Иймээс хоёр холбооны тамирчдын цол гуншин зэргээс болж энэ хоёр өмнө нь зөрчилдөж байсан гэх мэдээлэл ч бас байгаа юм” гэж нэгэн шинэ санаа гаргаж тавьсан. Юутай ч энэ аллагад УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр буруутай байж болох үндэслэлүүдийг гаргаж тавьсан байна билээ. Цахим сүлжээгээр бол Н.Номтойбаярт чиглэсэн олон зүйл бичигдэж байгааг та бүхэн танилцаж л байгаа байх.

Н.Номтойбаяр ер нь л овилгогүй хүн, согтуудаа байтугай эрүүлдээ тавьтаргүй, юу ч хийж мэдэх хүн гээд, машинаараа нэг ядарсан эрийг дайрч хөнөөгөөд гэм зэмгүй өнгөрсөн, ресторанд хутга мэсний ноцтой хэрэг хийгээд бас л чимээгүй өнгөрсөн гэх мэтчилэн олон зүйлээс “цэвэр” үлдчихдэг их мөнгөтэй баян хүн, энэ аллагад мань хүн холбоотой бол аль хэдийнэ аргалчихсан байгаа гэхчлэн сэтгэгдэл мэдээллүүд цацагдсаар л байна. Бас Н.Номтойбаярыг хамгаалсан өмгөөлсөн зүйл ч бичигдэж л байна. Өдөр тутмын нэр хүндтэй сонинд “Г.Батхүүгийн хэргийн Номтыг С.Зоригийн хэргийн Б.Булганы хувь заяа хүлээж байна” гэж манай авьяаслаг эмэгтэй сэтгүүлч Д.Гансаруул гарчиглан бичихдээ: “Г.Батхүү агсны хэрэгтэй ямар ч хамааралгүй гэдэг нь мэдээжийн хэрэг” гэсэн байгаа. Юутай ч энэ аймшигт аллагыг цагдаа тагнуулын байгууллага арай ч зүгээр суугаагүй, шалгаж л байгаа байх.

Улс төрийн аллага, Монгол Төрийн ордонд ороод ирчихлээ. Одоо яах вэ? гэсэн асуудал хүн бүхний анхаарлын төвд байна. Парламентын сэтгүүлчээр олон жил ажиллаж байсны хувьд би бухимдаж байгаа. Тэгээд эрхэм дээдэс, бас хууль хяналтынхан санаа авах болов уу гэсэн хэдэн зүйлийг бичье.

1.Монгол төрийн ордон, Монголын парламент гэдэг чинь Төрийн тусгай хамгаалалттай ариун дагшин газар байлаа. Одоо бол “архины мухлаг” болсон байна. Сүүлийн үед, төрийн эрх барьсан энэ хоёр намынхан ариун дагшин газраа бузарлаж гүйцжээ. Эрэгтэйчүүд нь архиддаг байснаа УИХ-ын гишүүн хүүхнүүд нь архидан согтуурч нүдний булай болдог. УИХ-ын гишүүн Б.Ундармаа согтуурхаад суудлаа олохгүй мунгинаж яваа биз дээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол төрийн туг сүлдтэй өрөөндөө согтуурхаж агсамнаж байхыг телевизээр монгол даяар үзсэн. Ийм хүмүүстээ арга хэмжээ авалгүй толгойг нь илээд өнгөрч байсан. Тэр ч бүү хэл Д.Оюунхорол гэдэг согтуу авгайгаа өнөөдөр УИХ-ын байнгын хорооны дарга болгочихоод байгаа чинь шударга ёс юм уу? гэж УИХ-ын дарга Г.Занданшатараас асуумаар байна. Архичдаа ингэж өөгшүүлснээр Төрийн ордонд хавтгай архидалт болж эрдэнэт хүмүүний аминд хүрлээ. Манай намын удирдлага, УИХ-ын дарга нар энэ архичдынхаа толгойг илээд л сууж байгаа. Хэд хичнээн хүний аминд хүрсэн хойно арга хэмжээ авах юм бэ?!

2.Төрийн тусгай хамгаалалт гэж зүгээр л хотны захад босгодог “мануухай” болсон. Ордноор л нэг мөрдөстэй хүмүүс бужигнаж байдаг. Жирийн иргэд биднийг бол алхам тутамд шалгана, байцаана. Тэгсэн чинь дээдсийн хүрээлэнд, гэгээн цагаан өдрөөр (бараг бүтэн өдөр үргэлжилсэн) тийм том архидалт болж, хүн амины ноцтой хэрэг гарч байхад тэд хаана явав? Хамт архидаад явж байсан уу? Ийм байдалд хүргэсэн Тагнуулын байгууллага, Төрийн тусгай албаныхандаа арга хэмжээ авсан уу, Ерөнхий сайд аа?! УИХ-ын дарга нар аа?! Дэндэж байна.

3.Талийгаач Г.Батхүү бол, Монголын төр, Ардчилсан намын зүтгэлтэн, Монголын ард түмний хайртай хөвгүүдийн нэг байсан. Ардчилсан намд бол мөнх дурсагдах гавьяатнуудынх нь нэг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүмүүсийн нэрсэн дунд Г.Батхүүгийн нэр явж л байсан. Тэгтэл өнөөдөр Ардчилсан намын удирдлага, энэ аймшигт аллагын эзнийг яаралтай илрүүлж арга хэмжээ авахуулахын төлөө яагаад дуугарахгүй “Их хурал тар”, “Засгийн газар огцор” гэж холуур тойруулан хий хашгичаад яваа юм?! Хүмүүс бол Ардчилсан намын удирдлагын хэдэн хүн хууль шүүхийнхэндээ ая тал засч, уг хэрэг явдлыг яаран Олон улсын парламентын холбоо руу холдуулж түлхлээ гэцгээж байна.

Ардчилсан намынх нь дэд дарга хүн, Төрийн ордондоо алагдчихаад байхад эдний байж байгаа царайг. Хатуухан хэлвэл манай ардчиллын “эмгэнэл” юм даа.

4.Г.Батхүүг бол их мэдээлэлтэй, их туршлагатай хүн хөнөөсөн болж харагдаад байгаа. Төрийн ордны камергүй, хамгаалалтгүй газрыг сонгож авсан. Хоёр талын гонхноос өөр өндрөөс хүн унагаачихаар газар бараг байхгүй байх л даа. Тэгтэл баруун гонхыг сонгож авсан. Энд камер байхгүйг мэддэг хүн яргалсан байж таарна. Ажлын цаг тарсан, хүн амьтны хөл татарсан, цаг хугацааны нарийн мэдрэмжтэй хүн аллагыг үйлдсэн байж таарна.

5.Талийгаач Г.Батхүү бол, нэг шавилхан залууд цохиулаад доошоо нисчихээргүй чийрэг бадриун хүн. Тэгээд хүмүүсийн сэжиг таамгаар бол энэ аллагыг хоёр юмуу, хэд хэдэн хүн үйлдсэн, цохиж унагаад, дамжлаад гонх руу чулуудчихсан байхыг үгүйсгэх аргагүй гээд байгаа юм.

6.Чөлөөт хэвлэлд мэдээлснээр бол Г.Батхүү агсан амиа алдах үеэр албан өрөөндөө архидсан УИХ-ын гишүүд амралтын өдрүүдэд өрөөнийхөө дрож, буйдангийн дэр зэргийг Төрийн ордны үйлчилгээнд хандаж цэвэрлүүлсэн гэх мэт сэжигтэй зүйлүүд байгаа. Энэ бүхнийг нарийн шалгасан л байдаг байх даа.

7. Аллага үйлдэгдээд олон хоног өнгөрлөө. Тагнуул цагдаа, хууль шүүхийнхэн таг чиг. Өнөөх л С.Зориг, Махбал нарын хэрэг шиг мартагдах, төөрүүлэх чиг рүүгээ хандаж байна уу гэж олон түмэн шивнэлдэж эхлэлээ. Ард нь ямар намын хэн гэдэг том хүн байна вэ гэдгийг ч битүүхэндээ хайж эхлэв бололтой. Яг энэ үеэр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр маань Цагаан-суврагын ордоос болж муудалцсан тухай мэдээ цацагддаг нь ямар учиртай юм бол. Цагаан-суварга маань нөгөөх л Н.Номтойбаярын эзэмшлийн орд биз дээ?!

8.Монголын эрх баригч намууд, төр засгийн томчууд холбогдсон 23 ноцтой хэргийг хав дарчихаад суугаа мафийн гар хөл болсон хуулийнхан, тэр дундаа Улсын дээд шүүхийн дарга асан Ц.Зориг, түүний бүлэглэлийнхэн эрх мэдэл хэвээрээ байгаа цагт “Ордны аллага” үнэн зөвөөр илэрч, буруутан нь арга хэмжээ авагдана гэдэг юу л бол, гэж хүмүүс шивнэлдсээр л байна. Эцсийн эцэст өөдгүй монголчуудад өндөр градустай архи бэлэглэсэн Си Жинь Пин дарга буруутай болоод өнгөрөхийг байг гэх газаргүй л болуу.

Г.ЖАМЬЯН

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (203.91.115.38) 2019-06-12 20:06
      • 0
      • 0

      тэр үед МАН ын бүлэг хурадан ордон харгис коммунистуудаар дүүрэн байжээ

      Хариулах

    • Зочин

      (202.9.43.64) 2019-06-10 19:44
      • 0
      • 0

      Сэтгүүлч хүн нэг талыг барьсан болоогүй юмыг болсон мэт том биетэй хүнийг шидсэн ч гэх шиг арай хэтэрнээ.Ес зүйтэй байгаач арчдлал нэрээр элдэв муу юм бүү хий

      Хариулах

    • иргэн

      (66.181.161.43) 2019-06-10 07:54
      • 0
      • 0

      ямартай ч алж л орхисон бн шдее аллагын эздүүд энэ саарал авсанд бг ни тодорхой . бүгд л аллагаа зох/байгуулсан бж таарах ни ний нуугүй хэлэхэд бүгдийг ни цааш харуулч сан ч араас ни хэн ч харамсахгүй гээд хатуухан хэлчихие

      Хариулах

    • Зочин

      (150.129.141.249) 2019-06-10 05:25
      • 0
      • 0

      Xa xa. Jamyan guai ta arai l hetruullee. Batkhuu bol mongoliin ard tumnii hairtai khuu baigaagui yum, harin spirt nairuulj zardag naimaachin baisan. Hiisen nugeld n tohiroh yaliig burhan onoojee.

      Хариулах

    • Чи бол мал

      (43.242.243.97) 2019-06-10 10:00
      • 0
      • 0

      Архи хийж ам руу нь цутгаагүйн лав байх арчаагүй чам шиг сэтгэхүйтэй малнууд дурандаа авч уучаад дараа нь ингэж битий хуц чи монгол хүн л юм бол жаахан жудагтай бай

      Хариулах

    • Зочин

      (202.21.108.158) 2019-06-10 01:22
      • 0
      • 0

      Төрийн ордны харуул, хамгаалалтынхан холбоотой биш үү.

      Хариулах

    • Зочин

      (202.21.108.158) 2019-06-10 01:22
      • 0
      • 0

      Төрийн ордны харуул, хамгаалалтынхан холбоотой биш үү.

      Хариулах

    • Зочин

      (150.129.140.143) 2019-06-09 23:53
      • 0
      • 0

      ЭСГИЙ ХИЙХ ГАЗАР НОХОЙ ХЭРЭГГҮЙ.Энэ хэргийг шийдэхэд чи хэрэггүй

      Хариулах

    • Irgejilmaa

      (103.229.121.180) 2019-06-09 23:08
      • 0
      • 0

      Nomtoibayr l gehiim arai l uguidee ene mongolchuud chin bugdeeree oron garan bolchohoo yuu daa bugd ih medegchiin durd toglodog

      Хариулах

    • Зочин

      (43.242.243.97) 2019-06-10 10:02
      • 0
      • 0

      Өөр хэнийн өөрөө мэдээд байна уу да юмтайбалай угаасаа л ийм хэрэг сийхгүй хийх хүн тэр л алсан

      Хариулах

    • Зочин

      (66.181.185.225) 2019-06-09 23:04
      • 0
      • 0

      Женко бас л сэжиглэх хүний нэг дээ.

      Хариулах

    • Zochin

      (150.129.140.130) 2019-06-09 22:19
      • 0
      • 0

      Ardchilsan namiinhan nuhtsan yum shig sanagdsaan sandchaad bsndaa ehende

      Хариулах

    • Зочин

      (182.160.32.196) 2019-06-09 22:11
      • 0
      • 0

      Эхнээс нь жоохон уншлаа. Төмөрочир гуайн аллага улс төрийн биш гэдгийг нь ТЕГ аль 2000 н оны үед нууцын зэргээс гаргаад тв гээр ярьсан. Зүгээр л хамт архи хувааж уудаг өвгөн нь алчихсан байсан гээд. Энэ хүний үхлийн тухай зөн билгийн тулааны үед харуулсан. Тэр хүмүүс ч гэсэн архи ууж байгаад нас баржээ гээд байсан

      Хариулах

    • Зочин

      (64.119.21.73) 2019-06-09 20:51
      • 0
      • 0

      Үндэслэл нотлох баримт тааруу зүйлээр олон нийтэд мэдээлэл цацах тиймч сайн зүйл биш бид цөөхүүл талцах хэрэггүй үнэн бол үнэн худал бол худал гэдгийг шудрага тогтоодог шүүх засаглал төр нийгэм бидэнд хэрэгтэй байна

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.252) 2019-06-09 16:20
      • 0
      • 0

      Батхүүгийн амийг егүүтгэх улс төрийн шалтгаан байхгүй Соц нийгмийн үеээс улбаатай Монголын хамгийн том архиний үйлдвэрийн эзэн үйл лай нь дуудаад үхэх газрын лай дуудаад насны хугацаа болсон биз

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.122) 2019-06-09 20:25
      • 0
      • 0

      Мунхаг минь чамд архинаас өөр сэтгэх бодох ухаан байхгүй дээ.

      Хариулах

    • Зориг

      (176.59.141.163) 2019-06-09 16:00
      • 0
      • 0

      Энэ бол аллага гэдгийг тэнэг хунч ойлгоно .торийн ордон дотор тийм газрыг сонгож аллага уйлдэнэ гэдэг яахч аргагуй дотроосоо уйлдсэн хэрэг талийгаач тааруухан хоер хунд ч зодуулах тулхуулээд унах хун биш байсым шуу монголын их хурал гэдэг бузар байгууллага тарж .шуух прокурор ундэсээрээ оорчлогдсон цаг л шудрага унэн унэртэх байх ...монгол улс сонож байна .еронхийлогчийн засаглатай болж байж л оорчлогдоно хэмжээгуй эрхтэй хаан болох гэлээ ганц хун нолоонд амархан автана нь ч гэх шиг эргуутээд байх юм наад 76 чинь автахгуй байгаа юм уу малууд минь ард тумэн еронхийдогчоо сонгосон юм ард тумэн аваад хаячихдаг юм байгаа биздээ .бугд хоорондоо хэлхээ холбоотой хулгай хийчихсэн хумуус яаж нэгэндээ хариуцлага хулээлгэх юм бэ ... яагаад 4 жилийн хугацаатай хэмжээгуй шуналтай 76н хулгайч сонгодог юм яагаад цоон байж болдогуй юм ...хуралдаа ч суухгуй суусанч юм ойлгохгуй эргуунууд 4 жил идэх хулгайлах л юм бодож суусаар онгорч байна ...

      Хариулах

    • наран

      (66.181.187.254) 2019-06-09 15:18
      • 0
      • 0

      нотлох баримтгуй хунийг гутгэж таамгаар ярьж болохгуй л дээ

      Хариулах

    • Иргэн

      (64.119.18.159) 2019-06-09 14:24
      • 0
      • 0

      Номтойбаяр олон гэмт хэрэг үйлдсэн. Архаг гэмт хэрэг эн алуурчин хүн шүү дээ. Хуулийнхан худалдагдсан. Номтойбаяр хуучин сангийн сайд 2 алсан. Ажил дээрээ төрийн ордонд хохидана гэдэг бол архаг хулгайч гэмт хэрэгтнүүд хийдэг ажил хүүд

      Хариулах

    • Зочин

      (150.129.141.122) 2019-06-09 20:21
      • 0
      • 0

      төрийн ордондоо архидхж өга гэднг ньгэмт хэоэг шүү ардёилалбг ингэж л гутааж бна даа

      Хариулах

    • Иргэн

      (59.153.114.219) 2019-06-09 11:17
      • 0
      • 0

      Төрийн ордондоо архидана гэдэг гэмт хэрэг Ийм муухай яахаасаа буцахгүй нүгэлтэй хүмүүс төрд байгаа цагт үнэн гэдэг байхгүй улс орон ард түмнээ худалдчихсан байгаа Алуурчид дээрээ л байгаа Хоорондоо дайтаж нэгнээ устгах цаг нь дөхөж байгаа байхдаа

      Хариулах

    • Зочин

      (66.181.176.43) 2019-06-09 10:31
      • 0
      • 0

      За нээх "Монголын ард түмний хайртай хѳвгүүдийн нэг" байх нь ч хайшаа юм?!

      Хариулах

    • irgen

      (202.9.45.56) 2019-06-09 07:02
      • 0
      • 0

      unen l um bichsen bn man iinhanii hiisen allaguud shuudee odoo oorsdoo olonh bolson huulia undsen huuluudiig oorchilohood ulairch suuna bayriig dalimduulj jagsaal hiij ene ih hurliig taraaj uls ornoo oorchilmoor bnaa ard tumen minee man tolgoud garaad sain saihan gerel geetei um haragdajbn uu huuhed ehchuud uhej bn yaduurch bn nastanguud olsgolon amidarch bn hoolgui unetei mah idej chadahgui olborchbn tar 2 oor arga alga2

      Хариулах

    • Би

      (59.153.113.151) 2019-06-08 21:22
      • 0
      • 0

      Хэмээс хэтэрсээр. Монгол төр зүтгэсэн хүндээ хатуу гэж марзаганах:(

      Хариулах

    • НЖаргал

      (66.181.161.55) 2019-06-08 09:06
      • 0
      • 0

      хүмүүсийн ханцуй дотроо ярьдгыг шууд ил хэлчихлээ ҮНЭН ЯЛНАА

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.93) 2019-06-08 00:29
      • 1
      • 0

      Яагаад заавал төрийн ордонд аллага үйлдхээр төлөвлөж хийв. Төрийн 3 өндөрлөгийг айлган дарамтлах нь хэний, юуны зорилго вэ, энэ талаар мэргэжлийн эрдэмтэн мэргэд, ажилтанууд, мэргэжсэн сэтгүлчид ард түмний дотор тодорхой байгаа асуудлыг нэгтгэн дүгнэж энэн шиг яаралтай байнга тасралтгүй илчилж эх орон, ард түмэндээ туслаарай, гуйя. Монгол улс сөнөж байна. Авраач.

      Хариулах

    • Herlen

      (118.176.116.150) 2019-06-07 19:01
      • 0
      • 0

      Yajch bodson...hvn amini heregiig ilruulj chadahgui tsagdaa shuuh prokyour...blaa uy...bvgd ilruuldeg..oldog bzdee...the neg muu 3 yaduu engiin irgen Zorigiig alchihsan bol ..2tsag dotor barigdana bzdee..tgsn18jil daraa barigdaad.kkk...elbegee..zohioloo zuv bichldee

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.82) 2019-06-07 16:50
      • 0
      • 1

      Номтын хөрөнгийг батхүүгийн хөрөнгөтэй хамт дээрэмдэх л арга биз

      Хариулах

    • Мтв

      (103.229.123.2) 2019-06-07 16:47
      • 0
      • 0

      С.Эрдэнии авгай өндрөөс унаж үхсэнг бас холбохгдээд байлуу

      Хариулах

    • Бүжинлхам

      (103.229.121.76) 2019-06-09 17:13
      • 1
      • 1

      Энэ эрдэнэ гэдэг хүн ямар үйлийн үр хийсэн гэхээр ийм байдаг байна да эцэг эх үр хүүхэд нь хэцүү л байдаг байх да өтөл болсон хойноо зовох л байна даа нүдэнд бууж байх чинь сайхан ханиа ална гэдэг өдий насний хүн?? Тэр сайхан хань тэгж өндөрөөс унаж байх даа ямар их гомдож байсан болдоо

      Хариулах

    • Зочин

      (59.153.112.182) 2019-06-07 13:12
      • 0
      • 0

      Nomtoibalsi aluurchin mon.tuunig barij xorioj xergii xuluulgex xeregtei.Nomtoi valai bulfand motocikltoi zaluug dairz alaad ylgui ongorson.nomtoibalai aluurchin.

      Хариулах

    • зочин

      (202.126.89.197) 2019-06-07 11:19
      • 0
      • 0

      шуналтай , ичих булчирхайгүй, ёс суртахууны доголдолтой хүмүүс л ардчилалыг далимдуулж төрийн дээд албанд шургалсан . бүгдийг зайлуулбал таарна.

      Хариулах

    • Зочин

      (66.181.164.216) 2019-06-07 10:07
      • 1
      • 0

      Архиных биш ээ. Энэ бол аймшигт аллага л байх. Сэтгүүлч зөв бичиж байна. Илэрнэ гэдэгт найдахаас

      Хариулах

    • Зочин

      (64.119.25.50) 2019-06-07 09:35
      • 0
      • 0

      ЗТХЯ-ны Гомбосүрэн даргыг алахад нь дэргэд нь зогсож байсан, зодож занчиж байхад нь боль гэж болиулаагүй нэг газрынх нь дарга байсан Б.Артур гэгч нөхөр буцаад ЗТХЯ-нд газрын дарга болоод ирчихсэн байгаа шүү дээ. Энэ хүнд төрийн байгууллагад дахиж ажиллах ёс зүй баймааргүй юм.

      Хариулах

    • Зочин

      (66.181.186.243) 2019-06-06 20:43
      • 0
      • 1

      Яаралтай шалгаж илрүүлэхгүй дандаа хав дарж хүмүүсийг мартагнуулдаг арга барилтай ажиллаж байгаа нь маш сэжигтэй байна, жирийн хүмүүсийг бол тэр дор нь бараг гаргаад ирдэг биз дээ

      Хариулах

    • Зочин

      (59.153.114.66) 2019-06-06 17:45
      • 1
      • 1

      Хүнийг гүтгэх эрх чамд байхгүй шүү, хүн гүтгэх хуультай гэдгийг соёлын гавьяат гэх зүтгэлтэн мэдэх байлгүй дээ. Өөрийнхөө зохиосон энэ зүйлдээ өөрөө ороогдовдоо. Чих худалч, нүд үнэн гэдэгсэн уг нь. Эсвэл өөрөө харсан юм уу

      Хариулах

    • Irgen

      (202.21.117.178) 2019-06-06 16:48
      • 0
      • 1

      Jamiyn cnamaig bi unelj yavdag bailaa Modnii uildvert ajillaj baihad cnini uulzaj yariltsaj baiv Gehdee cni hunii zahialgaar zarim huniig hetruulj bicnij baigaag heg bish udaa uzlee

      Хариулах

    • Jiriin irgen

      (107.77.90.108) 2019-06-05 17:14
      • 0
      • 1

      Mongoliig tor manai Nomtoibayr gesen merejliin aluurchintai boloo yu Tagnuuld ajillaj bhdaa zovhon yynd suraltssan gejyy Ene niitleliig unshihad iim l setgegdel torj bna Daanch yaj daa gemeer

      Хариулах

    • Irgen

      (107.77.90.108) 2019-06-05 14:11
      • 0
      • 3

      Yg onoj bichjee

      Хариулах

    • Irgen

      (107.77.90.108) 2019-06-05 14:11
      • 0
      • 2

      Yg onoj bichjee

      Хариулах

    • Irgen

      (107.77.90.108) 2019-06-05 14:11
      • 0
      • 2

      Yg onoj bichjee

      Хариулах