Олон улсын сагсан бөмбөгийн холбооны төлөөлөгч МҮОХ-нд зочиллоо

Twitter Print
2019 оны 06-р сар 04-нд 11:46 цагт
Мэдээний зураг,

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 06 дугаар сарын 03-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдож буй билээ.

Өнөөдөр/2019.06.03/ Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Олон улсын сагсан бөмбөгийн холбоо/FIBA/-ны 3х3 төрлийн хөгжил хариуцсан менежер Роберт Реблингер-ийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар сагсан бөмбөгийн 3х3 төрөл нь Монгол улсад эрчимтэй хөгжиж буйг онцлон цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцов. "Токио - 2020" Олимпийн наадамд сагсан бөмбөгийн 3х3 төрөл албан ёсоор багтаж, Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос сүүлийн жилүүдэд тус төрлийг түлхүү хөгжүүлэх талаар ихээхэн анхаарч байгааг дурдав.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.