Сагсан бөмбөгийн 3х3 ДАШТ-д Монголын баг хоёр хожилтой боллоо

Twitter Print
2019 оны 06-р сар 05-нд 09:11 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо "FIBA 3x3 U18 World Cup 2019" Дэлхийн АШТ анх удаа зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн ДАШТ-д өрсөлдөхөөр тив тивийн шилдэг 40 баг Монгол Улсад хүрэлцэн ирсэн билээ. 

Өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болж буй “FIBA 3×3 U18 World Cup 2019” ДАШТ-д өрсөлдөж байгаа Монгол Улсын эрэгтэй баг Латвийн багийг 20:16-гаар, Беларусь улсын багийг 21:15-аар тус тус хожиж хэсэгтээ тэргүүлж эхэллээ.

18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг өрсөлдөж байна. Монголын эрэгтэй баг АНУ, Латви, Гүрж, Беларусын багтай “С” хэсэгт багтсан. Эхний тоглолт дэлхийн аварга цолоо хамгаалан тоглож байгаа АНУ-ын баг Латвийг 21:13-аар хожсон. Удаах тоглолт Беларус, Гүржийн хооронд болж 21:16-аар гүржүүд хожсон. Эх орондоо анх удаа багийн ДАШТ-ийг зохион байгуулж байгаа Монгол Улсын баг Латвийн багийг 20:16 онооны харьцаагаар хожиж, эхний хожлоо авсан бол Беларусь улсын багийг 21:15-аар тус тус хожиж хоёр дахь ялалтаа ийнхүү байгууллаа.

Одоогоор “С” хэсгийг АНУ, Гүрж, Монголын баг нэг хожилтой тэргүүлж эхэлсэн бол Беларус нэг, Латви хоёр хожигдолтой боллоо. Энэ хэсгийн сүүлийн тоглолтууд зургадугаар сарын 6-ны өдөр болж, цааш өрсөлдөх хоёр баг тодорно.

18 хүртэлх насны ДАШТ-д оролцож байгаа Монгол Улсын багт А.Батхуяг, Л.Авирмэд, Ө.Пэрэнлэйжамц, Ш.Энхийн-Од нар тоглож байна. Дасгалжуулагчаар С.Тулга тэргүүтэй дасгалжуулагчид ажиллаж байгаа бөгөөд тэд өнөөдөр ДАШТ-ий анхны хожлоо авлаа.

Монгол Улсын эмэгтэй баг “С” хэсэгт Франц, Голланд, Филиппин, Чехийн багтай багтсан. даваа гарагт болсон хоёр тоглолтод манай эмэгтэйчүүд ялагдал хүлээж, хэсгийн сүүлд бичигдсэн. Энэ хэсгийг Францын шигшээ баг хоёр хожилтой тэргүүлж эхэлсэн бол Голланд, Чех, Филиппиний багууд нэг хожилтой удаалж байна. 

Д.Сүхбаатарын талбайд болж буй 18 хүртэлх насны ДАШТ-ийг http://www.fiba.basketball/3x3U18WC шууд үзээрэй.

Өнгөрсөн жил залуучуудын олимпод оролцсон туршлагатай, Азийн АШТ-ий хүрэл медальтай Монголын эрэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү, дээд лигийн хүрэл медальтай, өсвөр үеийн УАШТ-ий найман түрүүтэй, шилдэг тоглогчоор долоон удаа шалгарсан Энхийн-Од (16 настай, 201 см өндөр, 75 кг жинтэй), Дархан аварга Г.Өсөхбаярын хүү, 21 аймгийн үндэсний лигийн аварга, өсвөр үеийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай, шилдэг тоглогчоор нэг удаа шалгарсан Пэрэнлэйжанцан (17 настай, 198 см өндөр, 96 кг жинтэй), өсвөр үеийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, шилдэг холбогчоор шалгарсан Л.Авирмэд (18 настай, 190 см өндөр, 75 кг жинтэй), өсвөр үеийн УАШТ-ий хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай, шилдэг тоглогчоор хоёр удаа шалгарсан А.Батхуяг (18 настай, 180 см өндөр, 80 кг жинтэй) нар тоглож байна.

"FIBA 3x3 U18 World Cup 2019" тэмцээн Монгол улсаа төлөөлөн оролцож буй тамирчид

Монгол улсын багийн тоглогч:

Image may contain: 2 peopleАззаяа овогтой Батхуяг

-Төв аймгаас сагсанбөмбөгийн гараагаа эхлүүлсэн

-2001 оны 5-р сарын 4-нд төрсөн

-180 см өндөр, 80 кг жинтэй

-3Х3 төрлөөр Ази, Номхон далайн орнуудын хүүхдийн наадмын хүрэл медаль хүртэж байсан. /Vladivostok/

-Тэрээр дөнгөж 15 насандаа Супер лигийн Төв Ургац багийн бүрэлдэхүүнд багтаж байсан тоглогч

-Өсвөрийн УАШТ-ны 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль

-Өсвөрийн УАШТ-ны хоёр удаагийн шилдэг тоглогч

-Спрайт хөгжлийн лигийн хүрэл медальтай

-Оюутны лигийн ИЗОУИС багаас тоглодог.

Image may contain: 1 personЛхагва овогтой Авирмэд

-Завхан аймгаас сагсанбөмбөгийн гараагаа эхлүүлсэн

-2001 оны 3-р сарын 6-нд төрсөн -190 см өндөр, 75 кг жинтэй

- Өсвөр үеийн улсын аваргын мөнгө, хүрэл медальтай

-УАШТ-ны Билэгдэлийн гарааны шилдэг тоглогч

-3х3 Улсын аваргын хүрэл медальтай

Өсөхбаяр овогтой Пэрэнлэйжамц

-2002 оны 2-р сарын 16-нд төрсөн

-198 см өндөр, 96 кг жинтэй

-Өсвөрийн УАШТ-ны 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль

-Өсвөрийн УАШТ-ны Шилдэг тоглогч

-ICG Олон Улсын хүүхдийн наадмын мөнгө, хүрэл медаль, Билэгдэлийн гарааны шилдэг тоглогч

-3х3 өсвөрийн УАШТ-ны аварга

-Оюутаны Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль

-MNBA Үндэсний Лигийн аварга

-Түүний аав нь МУ-ын дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр юм.

Шаравжамц овогтой Энхийн-Од

-2002 оны 8-р сарын 27-нд төрсөн

-201 см өндөр, 75 кг жинтэй

-2014 Кес Баскет Улаанбаатар хотын аварга, шилдэг тоглогч

-2015-2019 онд өсвөр үеийн УАШТ-нд 8 удаа түрүүлж, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн

-Мөн өсвөрийн УАШТ-ны 7 удаагийн шилдэг тоглогч юм

-2019 онд АНУ-д OHSAA Metro Buckeye Conference аварга

-2019 3х3 U23 насны УАШТ-ны аварга

-2019 оны Гоё Дээд Лигийн хүрэл

 

А.Алтанчимэг

 

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.