“Петровис”-ийн дараагийн бэлэг...

Twitter Print
2019 оны 06-р сар 03-нд 16:38 цагт
Мэдээний зураг,

Монголдоо хамгийн том бензин, шатахуун импортлогч Петровис Группийн хамт олон хэрэглэгчдэдээ зориулсан хоёр дахь бэлгээ дөнгөж өнөөдөр задаллаа. Учир нь тэдний хамт олны зүгээс Монголчууддаа зориулсан “Бэлгэнд гаръя” аянаа гурав, дөрөвхөн сарын өмнө явуулж байсан бол өнөөдөр ийнхүү “Бэлгэнд гаръя 2” аянаа орон даяар зарлан явуулж эхэллээ.

Тэдний энэ удаагийн азтануудаа тодруулах аяны талаар дэлгэрэнгүй танилцуулвал Петровис Группийн “Бэлгэнд гаръя 2” урамшуулалт хөтөлбөр Монгол орон даяар өнөөдрөөс эхлэн явагдах бөгөөд энэ удаагийн аян урьд өмнөхөөсөө ч илүү үр дүнд хүрнэ гэдэгт тэдний зүгээс ихээхэн итгэлтэй байгаагаа хэлсэн юм.

Тэр талаар тодруулахаар Энхтайваны гүүрний зүүн урд байрлах Петровисийн 16-р Шатахуун түгээх станц дээр очлоо. Петровис Группийн маркетингийн менежер Т.Тодорол “Манай хамт олны зүгээс анх энэ оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд зөвхөн Улаанбаатар хотын хувь хэрэглэгчдэдээ зориулан "Бэлгэнд гаръя" урамшуулалт хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан бол энэ удаад Монгол орныхоо нийт хэрэглэгчдийнхээ хүсэлтээр орон даяар дахин зарлаж байгаа юм.  

Энэ талаар дэлгэрүүлэн танилцуулвал бидний хэрэгжүүлсэн өмнөх хөтөлбөрийн маань хүрээнд 100,000 бэлэг эзэддээ хүрч, 110 супер бэлгийн эзэд тодорсон бол энэ удаад 300,000 бэлэг эзэддээ хүрч, 250 супер бэлгийн эзэд тодрох болно. Түүнчлэн Петровисийн шатахуун түгээх станцаас шатахуун авсан 30,000 төгрөг тутамд нэг скрач буюу хусах хэсэг бүхий нууцлалтай карт авч, шууд хусаад гарч ирсэн бэлгээ газар дээр нь авах юм.

Бидний энэ удаад бэлтгэсэн бэлгэнд илгэн алчуур, эко бал, үнэртүүлэгч, картны түрийвч, RedPoint оноо, ажлын бээлий гэх мэт зургаан нэр төрлийн бэлэг багтаж байна. 

Харин картаа хусаад үсэг гарвал “ЧАНАР” гэсэн үг бүтээсэн 200 хэрэглэгч 100,000 төгрөгийн шатахууны эрх, “ӨНДӨР ЧАНАР” гэсэн үг бүтээсэн 50 хэрэглэгч 1,000,000 төгрөгийн шатахууны эрхийн эзэн болно.

Урамшуулалт хөтөлбөр өнөөдрөөс эхлэн 2019 оны наймдугаар сарын 25-ны өдрийг дуустал Монгол орон даяар үргэлжилнэ. Энэ удаад 300,000 ширхэг бэлэг хэрэглэгчдэд очих бөгөөд улс орон даяар хэрэгжиж буйгаараа онцлогтой юм. Үүний зэрэгцээ худалдан авалтын үнийн дүнд суурилсан “Red Point” оноогоо давхар цуглуулах боломжтойг дуулгахад таатай байна. Тус урамшуулалт хөтөлбөр нь зөвхөн хувь хэрэглэгчдэд зориулсан тул байгууллагын хэрэглэгч, шатахууны талон болон Петровис картаар үйлчлүүлсэн хэрэглэгчид хамрагдах боломжгүйг анхаарна уу. Ингээд нийт хэрэглэгчиддээ од хийморийн тэнгэр нь үргэлж гэрэлтэж байхын ерөөл өргөж байна” гэснээр энэ удаагийнхаа “Бэлгэнд гаръя 2” аянаа ёслол төгөлдөр эхлүүлсэн юм.

Петровис Группийн маркетингийн менежер Т.Тодоролтой ийнхүү товчхон ярилцаж, тэдний энэ удаагийн “Бэлгэнд гаръя 2” аяныг эхлүүлсэнийхээ дараа өнөөдрийн эхний үйлчлүүлэгчдийн нэгэн Баянзүрх дүүргийн иргэн Н.Батсүхийн сэтгэгдлийг сонсвол “Петровис компанийн хамт олон өмнө нь ийм бэлгийн үйл ажиллагаа явуулж байсныг сонсож байснаас өөрөө тусгайлан оролцож байгаагүй юм байна. Харин өнөөдөр санамсаргүй байдлаар энэ Шатахуун түгээх станцаас бензин авч байгаад “Бэлгэнд гаръя 2” аяных нь нээлттэй таарсандаа баярлаж байна.  Тэрхүү томоохон урамшуулал бэлэгнээс нь хүртчих юмсан” гээд инээмсэглэсэн юм.

Мэдээж “од хийморь”-нд дургүй хэн ч байдаггүй болохоор Петровисийн ШТС-уудаас авто машинаа бензин, шатахуунаар цэнэглэсэн хэрэглэгчдээс олон хүнийг “од хийморь” тойрохгүй нь тодорхой. Тийм ч болохоор дан ганц Улаанбаатарчууд ч бус өргөн уудам Монгол орны маань өнцөг булан бүрт “Бэлгэнд гаръя 2”-ын эзэд хөлхөлдөж байгаа нь ч ойлгомжтой.

За ингээд “Бэлгэндээ гарцгаах”-уу, та минь ээ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (64.119.19.63) 2019-07-16 20:10
      • 0
      • 0

      Sain bn u sugalaani tailbar bn u .A useg esvel kod garaad bn yaj oilgoh be

      Хариулах