Улсынхаа нийслэлийг өөрийнхөө нэрээр мөнхөлсөн Н.Назарбаев...

Twitter Print
2019 оны 06-р сар 03-нд 15:36 цагт
Мэдээний зураг,

Өөрийнхөө нэрийг мөнхөлсөн Казакстаны их удирдагч Нурсултан Назарбаев хот болон Монгол Улсын нийслэл Улаанбаатарын хооронд тун удахгүй агаарын шууд нислэг үйлдэж эхлэхээр хоёр тал харилцан тохиролцов.   

Өнөөдөр Дундад Ази болон Дорнод Европыг дамнан оршдог Казакстан улсад Нурсалтан Назарбаев шиг “Амьд бурхан” байхгүй нь улам бүр тодорхой болсоор байнам. Уг нь бол Алтайн нуруунаас Ижил мөрөнБаруун Сибирийн тэгш талаас КызылкумТэнгэр уулыг хүртэлх хоёр сая 725 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, энэ хэмжээгээрээ дэлхийн 200 гаруй улсаас газар нутгийнхаа хэмжээгээр есдүгээрт эрэмбэлэгддэг энэ улс нь далайд гарцгүй хамгийн том орон гэгддэг. Түүх сөхвөл өнөөдрийн Казакстан улс нь 15-р зуунд үүссэн гэх юм билээ. Ингэж явсаар 18-р зуунд Оросын ивээлд орж, хуучнаар ЗХУ-ын мэдэлд Хиргисийн автономит БНУ гэж байгаад 1936 онд уугуул нэрээрээ шинэчлэн зохион байгуулагдаж «Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Казакстан Улс» болоод өнөөдрийн хил хязгаараа тогтоосон байдаг. Харин дэлхий өөрчлөгдөж эхэлсэн 1991 онд ЗХУ бутран унахад БНКУ тусгаар тогтнож, 1992 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болжээ. Ер нь бол өнөөдрийн Казакстан нь Түрэг төрлийн бөгөөд үндсэн ард түмнийх нь хасаг хэл болон хуучин байсан орос гэсэн хоёр хэлийг албан ёсоор хэрэглэдэг ба 2019 оны хамгийн сүүлийн мэдээгээр  хүн амынх нь тоо 18 сая 400 мянгад хүрсэн байдаг. Олонхи нь буюу 69,7 хувь нь хасаг үндэстэн, үлдсэн нь оросузбекукрайн, уйгур, татар, герман, солонгос зэрэг 130 нэр төрлийн ард түмэн, яс үндэстэн амьдардаг гэх юм билээ. Харин тэдгээр 18 сая гаруй иргэдийн 70 гаруй хувь нь ислам буюу суннит, 25 хувь нь христийн шүтлэгтэй гэж явдаг аж.

Өнөөдөр Дундаж Азид эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлж яваа Казакстан улс нь 1991 оны 12 дугаар сарын 16-нд тусгаар тогтнолоо зарласнаас хойш хүн амаа өсгөх, эдийн засгаа эрчимжүүлэх, олон төрөлжүүлэх зоригтой, тууштай бодлого баримталсаар ирсэнийхээ хүчинд нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ нь 24.000 ам доллар болж Дундад Азид тэргүүлж яваа юм. Мэдээж Дундад Азийн элсэн цөл шахуу газраас өнөөдрийн эдийн засгийн хөгжлийн гайхамшигийг босгож, Казакстан улсыг хөл дээр нь баталгаатай зогсоосон гарамгай удирдагчаар Нурсултан Назарбаев ямар ч өрсөлдөгчгүй тодорсон нь энэ ард түмний хувьд ёстой л “Амьд бурхан” байснаас нь ойлгомжтой  болов уу. Тэрээр 1940 оны зургаадугаар сарын 6-нд төрсөн бөгөөд тун удахгүй 80 нас хүрэх гэж байгаа нэгэн юм билээ. Н.Назарбаев бараг л бүх насаараа буюу 1973 онд 23-хан настай байхдаа Карагандын Төмөрлөгийн комбинатын нарийн бичгийн дарга болсноосоо хойш  бүх л төрлийн даргаар дэвшин ажилласаар яваад 1991 онд Казакстаны анхны Ерөнхийлөгч болноосоо хойш бараг л 30 жил халаа сэлгээгүй энэ суудалд тухалсан байдаг. Гэхдээ түүний хэлдэг ганц үг, баримталдаг үндсэн зарчим нь “Эхлээд эдийн засаг, дараа нь улстөр” байсан тул Казакстан нь өнөөдрийн Монгол Улсын туулж яваа улстөрийн хийрхэл тэмцэл, намуудын харилцан туйлшралаас үүдэлтэй эдийн засгийн сүйрэл, ард түмний амьдралын доройтолыг бараг л туулж, амсалгүй өнөөдрийн өндөрлөгт гарсан түүхтэй. Нурсултан Назарбаев өнгөрүүлсэн амьдралын 70 гаруй жилийнхээ хугацаанд ард түмнийхээ төлөө ёстой л хоёргүй сэтгэлээр зүтгэж, өнөөдрийн цэцэглэн хөгжиж байгаа Казакстан улсыг хөл дээр нь бат найдвартай зогсоосон гавъяатан мөн. Харин Казакстан улсын анхны Ерөнхийлөгчөөр 1991 оноос хойш тасралтгүй ажиллаж ард түмэндээ “Амьд бурхан” хэмээн дээдлэгдсэн Нурсултан Назарбаев Ерөнхийлөгчийн албаа энэ оны гуравдугаар сарын 19-нд хүлээлгэн өгч, өнөөдөр Казакстан улсын Аюулгүйн зөвлөлийн дарга болон эрх баригч “Нур Отан” намын даргаар үргэлжлүүлэн ажиллаж байгаа нэгэн билээ.

Тэрээр Казакстаны Ерөнхийлөгчөөр ажилласан өнгөрсөн 28 жилийн хугацаанд хуучин ЗХУ-ын эгнээнээс гарч, 1991 онд тусгаар тогтнолоо зарлаж байсан энэ улс Дундад Азийн их цөлд ёстой л “Нойлоос бүхнийг эхлүүлж” байсан нь яах аргагүй гарцаагүй үнэн билээ. Тэгвэл хамгийн гол нь Нурсултан Назарбаевын  хаашаа ч хазайж гэдийдэггүй ухаалаг, зоримог удирдлагын ач буянаар Дундад Ази болон Дорнод Ервопыг дамнан оршдог энэ улс өнөөдөр хөгжил дэвшлээрээ дэлхийн 200 гаруй орноос 40 дүгээр байранд жагсаж байгаа ч энэ үзүүлэлт нь жил бүр хоёроос дөрвөн байраар урагшилсаар байгаа бөгөөд тун удахгүй дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй 20 орны нэгд байраа эзлэх нь ч гарцаагүй гэдгийг дэлхийн толгой эдийн засагчид дурьдсаар байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй.

Өнөөдөр Нурсултан Назарбаевын дараа тус улсын Ерөнхийлөгчийн үүргийг Казакстаны сенатын тэргүүн асан Касым Жомат Токаев гэдэг хүн гүйцэтгэж байгаа ч тун удахгүй 80 нас зооглох түүнийг “Тэр дахин Казазстан улсыг маань удирдаасай” хэмээн ард түмнийх нь 80 хувь нь саналаа өгсөөр байгааг саяхан тус улсын сенатаас мэдэгдсэн байна лээ.

Ер нь тэрээр өнгөрсөн 28 жилийн хугацаанд Казакстан улсыг маш зоригтой, ухаалгаар удирдсаны ялгуун тод бөгөөд гайхалтай алсыг харсан шийдвэр нь  Алма-Атагаас Астана хот руу нийслэлээ 1998 онд шилжүүлж байсан тодорхой баримт, жишээ нь билээ. Тэгээд ч Дундад Азийн бараг л элсэн цөлд маш зоригтой байгуулж эхэлсэн Астана хот нь өнгөрсөн 20 гаруйхан жилийн дотор жинхэнэ ном журмаараа цэцэглэн хөгжиж, өнөөдөр дэлхийн хамгийн түргэн өөрчлөгдөн байгуулагдаж, өргөжин тэлсээр байгаа ирээдүйн том хотын нэгэн болоод байна.

Дундад Азийн тэгш тал нутагт алс ирээдүйг харсан ухаалаг шийдвэрээр анх байгуулагдаж байсан Астана хотын нэр нь өнөөдөр Казакстан улсын ард түмэн, нийт иргэдийнх нь санал, дэмжлэгээр Нурсултан Назарбаев нэртэй болж, өдрөөс өдөрт цэцэглэн хөгжиж байгаа нь “Амьд ахуйдаа бурханаар өргөмжлөгдөж, өөрийнхөө нэрээр улсынхаа нийслэлийг нэрлүүлсэн ганц ч удирдагч байхгүй” энэ цагийг эргүүлсэн жинхэнэ бодитой амьд домог мөн юм.  

Өнөөдөр Казакстан улсын нийслэл Нурсултан Назарбаев хот нь нэг сая нэг зуун мянга гаруй оршин суугчтай, тун удахгүй дэлхийд гайхагдсан өндөр цамхгууд бүхий цэцэглэн хөгжсөн хот болох нь улам л тодорхой болсоор байгаа.

Саяхан тэр хотод айлчилж, “Миний аялсан 1000 хот” аяллын нэвтрүүлгүүдийнхээ нэгнээр цацсан, аялагч сэтгүүлч З.Оюунчимэг  “Казакстан улс нийслэлийнхээ нэрийг Астанагаас Нурсултан Назарбаев болгон сольсон байна. Мөн ч гайхалтай юмаа. Өнөөдөр 80 нас дөхөж амьд мэнд байгаа энэ улсын анхны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев амьд ахуйдаа бурханаар тодорсон байгаагийн бодит баримт нь яах аргагүй энэ мөн. Тэгээд ч өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн Казазстаны шинэ нийслэл нь сая 100 мянга гаруйхан буюу манай Улаанбаатараас 500 мянга орчим хүнээр бага хэрнээ үнэхээр гайхалтай сайхан цэвэрхэн хот юм. Хамгийн гайхалтай нь  Казакстанчууд Н.Назарбаеваа “Амьд бурхан” хэмээн бурханчлан шүтдэг шигээ нийслэл хотоо ч өөрсдийн гэр орон мэт л хайрлан дээдэлдэг нь бүх л зүйлээс нь тодорхой харагдах юм. Тэдний хувьд гудамжиндаа ил задгай ганц ширхэг ч хог хаяхгүй юм. Тийм ч болохоор Нурсултан Назарбаев хотын гудамж талбайнууд үнэхээр ямар ч хог новшгүй, гайхалтай цэвэр цэмцгэр юм байна. Энд хотынхоо гудамжинд тамхи баагиулж яваа ганц ч хүн харсангүй. Мөн байдгаар нь чигнаалаа орилуулдаг Улаанбаатарын чихэлдсэн олон машин шиг гудамжтай ганц ч удаа таарсангүй. Үнэхээр гайхалтай ард түмэн, мөн ч холыг харсан ухаалаг удирдагч заяасан, азын тэнгэртэй хүмүүс юм байна” гэж байсан сан.

Тэгвэл энэ “Амьд бурхан” Н.Назарбаевын нэрээр дархлагдсан Казакстан улсын нийслэл болон Улаанбаатар хот хоёрыг агаарын замаар холбосон шинэ нислэг тун удахгүй хийгдэж эхлэх нь ээ. Энэ талаарх Хэвлэлийн хурал дөнгөж түрүүхэн зүүн дөрвөн замд байдаг “Кемпински” зочид буудалд болсон юм. Тэр тухайд тодорхой  мэдээлвэл Нур-Султан-Улаанбаатарын чиглэлд агаарын шууд нислэгийг долоо хоногийн лхагва, ням гарагуудад Казакстаны үндэсний тээвэрлэгч “Скат” авиа компани 144 хүний багтаамжтай “Boeing-737” онгоцоор үйлдэх бөгөөд нэг талдаа гурван цаг нисэх уг нислэгийн тийзийн үнэ нь Монгол төгрөгөөр бол 640 мянга байх юм байна. Ер нь бол тэрхүү “Скат” авиа компани нь 21 ширхэг “Boeing” загварын онгоцтой. бөгөөд “Boeing 737, 757, 667” гэсэн онгоцуудтай гэнэ. Харин Нур-Султан-Улаанбаатар хотуудын хооронд “Boeing 737” онгоц нь шууд нислэг хийх гэнэ. Нислэгийн талаар тодруулвал  Нур-Султан хотоос долоо хоногийн лхагва, ням гаригийн оройн 23.25 цагт нисээд, Улаанбаатар хотод үүрээр 4.30 цагт газардах гэнэ. Харин Улаанбаатар хотоос  нэг дэх өдрийн өглөө 05.30 цагт, дөрөв дэх өдөр 06.00 цагт буцаж Нур-Султан хот руу нисэх юм байна. Үнийн хувьд Улаанбаатар хотоос хамгийн багадаа 640 мянган төгрөгөөр нисэх боломжтой ба хоёр талдаа 1.235 мянган төгрөгөөс эхлэн тусгай суудал нь 2 сая гаруй төгрөгөөр зорчих боломжтой гэж байна. Ерөнхийдөө дундаж нислэгийн тарифын үнэ нь 856 мянган төгрөг байна гэдгийг “Скат” авиа компанийн Монгол дахь төлөөлөгч Т.Тилеуберди хэлсэн юм.   

Харин энэхүү Хэвлэлийн хуралд оролцсон УИХ-ын гишүүн Д.Мурат “Олон жил яригдсан асуудал шийдвэрлэгдэж байгаад баяртай байна. Манай хоёр улсын хооронд нисэхэд ОХУ-ын Москва хотоор дамжин, зургаан цаг нисдэг байсан. Тэгвэл өнөөдөр иргэдийн цаг хугацааг хэмнэж, шууд нислэгээр үйлчлүүлэх боломжтой болж байна. Түүгээр ч барахгүй Казахстаны Нур-Султан хотоор дамжин Европын орноор аялах бүрэн боломжтой. Манай улсын хувьд аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбоотойгоор хоёр улсын шууд нислэг хийж байгаад баярлаж байна” гэсэн юм.  

Ямартай ч 1991 онд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнээс тасран гарч, Дундад Азийн элсэн цөл, тал газрын асар өргөн уудамд шинэхэн Казакстан улсыг байгуулж, цоо шинэ хөгжлийн замаар ухаалаг, тун ч зоригтой удирдсаар өнөөдрийн гайхалтай хөгжил дэвшил, эдийн засгийн цогц шинэчлэл, Ази тивийг доргиосон их бүтээн байгуулалттай удирдан золгуулсан Нурсултан Назарбаев дэлхийн түүхэнд бараг л ганцаараа тодрон гарч, амьд ахуйдаа бурханаар шүтэгдсэн их Удирдагч болж байна. Тэгээд ч амьд ахуйдаа улсынхаа нийслэлийг өөрийнхөө нэрээр мөнхөлсөн Н.Назарбаев Казакстаны ард түмний хувьд “Загалмайлсан эцэг, агуу их удирдагч”, “Амьд Бурхан”-аар тодорсон нь XXI зууны хувьд цорын ганц их хувь тавилан, дахин давтагдашгүй нэгэн насны амьд түүх болох нь тодорхой юм...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Бадам

      (202.126.89.183) 2019-06-10 18:33
      • 0
      • 0

      Нурсултан-нийслэлийн нэр биш хэмээн

      Хариулах

    • Бадам

      (180.149.96.162) 2019-06-10 16:44
      • 0
      • 0

      Казакстанд ард түмэн нь жагсаж байна. Нур-султан - миний нийслэл биш,Токаев-бидний ерөнхийлөгч биш,Назарбаевын охин - парламентийн тэргүүн биш гэж. Эдийн засаг хөгжсөн ч эрх чөлөөгүй бол "Алтан торон дахь шувуу"

      Хариулах

    • Бадам

      (180.149.96.162) 2019-06-10 16:16
      • 0
      • 0

      Та энэ тэнэг зүйлийг төлбөртэй бичдэг үү. казакстанд юу болж байгааг youtube - с үзээч. Үзэл бодлоо илэрхийлсний төлөө Ард түмнээ тэр тусмаа хөгшид,эмэгтэйчүүдийг баривчилж байна.

      Хариулах

    • Бадам

      (180.149.96.162) 2019-06-10 16:16
      • 0
      • 0

      Та энэ тэнэг зүйлийг төлбөртэй бичдэг үү. казакстанд юу болж байгааг youtube - с үзээч. Үзэл бодлоо илэрхийлсний төлөө Ард түмнээ тэр тусмаа хөгшид,эмэгтэйчүүдийг баривчилж байна.

      Хариулах

    • Зочин

      (122.201.31.142) 2019-06-03 22:28
      • 0
      • 0

      Д

      Хариулах