Сагсан бөмбөгийн ДАШТ Монголд болж байна

Twitter Print
2019 оны 06-р сар 03-нд 15:00 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын нийслэл Улаанбаатарын төв талбайд “FIFA 3×3 U18 World Cup 2019” ДАШТ өнөөдөр /2019.06.03/ эхэллээ.

18 хүртэлх насны ДАШТ-д таван тивийн эрэгтэй 20, эмэгтэй 20, нийт 40 баг өрсөлдөх бөгөөд тэмцээний ялагчид энэ сарын 7-д тодорно. Энэ удаагийн тэмцээн Монгол Улсад анх удаа багийн төрлөөр ДАШТ болж байгаа гэдгээрээ онцлог болж байна.

Америк, Латви, Гүрж, Беларусын шигшээ багтай “С” хэсэгт багтсан Монгол Улсын эрэгтэй баг өнөөдөр хоёр тоглолт хийнэ. Манай эмэгтэйчүүд Франц, Голланд, Филиппин, Чехийн шигшээ багуудтай мөн “С” хэсэгт багтсан.

Монголын эрэгтэй, эмэгтэй багууд өнөөдөр хоёр тоглолт хийх бөгөөд 18:00, 20:00 цагуудаас болно.

Сагсан бөмбөгийн 3х3 төрөл 2011 оноос албан ёсоор FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагаанд орсон юм. Харин 2017 оноос олимпийн төрөлд багтсан бөгөөд “Токио 2020” олимпийн наадмын эрхийн төлөөх тоглолтууд энэ оноос эхэлсэн.

ХУВААРЬ: /“FIBA 3×3 U18 World Cup 2019” /

Эрэгтэй баг:

6.4

  • 18.30 цаг – Монгол –Латви
  • 20.10 цаг – Монгол Беларусь

6.6

  • 18.30 цаг – Монгол – Гүрж
  • 20.10 цаг – Монгол – Америк

Эмэгтэй баг:

6.3

  • 18.40 цаг – Монгол – Филиппин
  • 20.20 цаг – Монгол – Чех

6.5

  • 20.20 цаг – Монгол –Чех
  • 19.00 цаг – Монгол –Голланд

​Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.