Дээд шүүхийн шүүгчид гэж хаан уу, заан уу

Twitter Print
2019 оны 06-р сар 03-нд 14:30 цагт
Мэдээний зураг,

Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс нэр дэвшигчдийн танилцуулга, мөрийн хөтөлбөрийг доорх байдлаар танилцуулжээ.

Харин Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд энэхүү танилцуулга, мөрийн хөтөлбөрийн тухай "Шүүхэд хураагдсан машин унаж давхидаг Ц.Оч хүртэл нэр дэвшиж. ШЕЗ хариуцлагатай газар, бүх шүүгчдийг сонгон шалгаруулж нэр дэвшүүлдэг газар. Ажлаа хийж чадахгүй шүүгчдийг халах, хариуцлага тооцох шийдвэрийг бас гаргадаг байгууллага юм шүү" хэмээн жиргэсэн бол сэтгүүлч Б.Мөнхбаясгалан Улсын дээд шүүхийн шүүгчид улсын хууль түгтоомжид захирагддаггүй, өөрсдийн үзэмж, тааллаар амарч, ажлаа хийдүүлж, иргэдийг чирэгдүүлдэг талаар ноцтой мэдээлэл түгээжээ. 

No photo description available.

Б.Мөнхбаясгалан "Бас нэг сонин жишиг УДШ-д нүүрлээд нилээд хэдэн жил болсон байна. Дээд шүүхийн шүүгч нар 7, 8-р саруудад бүтэн амардаг. Бүх өрөө тасалгаагаа цоожилж яваад 9-р сард ажилдаа ирдэг гэнэ. УДШ-ийн шүүгчид ингэж хөдөлмөрийн хуулиар бус өөрсдийн тогтоосон жишгээр амардаг хууль хаана ч байхгүй аж.

Ноёнтой заргалдвал толгойгүй гэдэг шиг Дээд шүүхийн эрхэм шүүгчдэд бурууг өгөх газар байдаггүй, тэднээс айдаг учраас жирийн иргэдийн орооцолдсон, нэхэмжилсэн эрүү, иргэний аливаа хэргүүд хоёр сарын турш овоорсоноос иргэдийг ихээхэн чирэгдүүлдэг гэнэ.

Нэг хэрэг шүүхийн шат дамжлагаар 2-4 жилийн нүүр үздэг нь дээд шүүхийн задарсан шүүгчдээс улбаатай аж. Монголд байхгүй хуулиар амарч цэнгэдэг УДШ-ийн шүүгчид гэж хаан уу, заан уу...

Монгол улсын Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн тамгын газар энэ хачин ёсыг анхааралдаа аваасай" гэсэн байна. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.