Д.Сугарын хүүгийн шүүх хурал энэ сарын 9-нд болно

2014 оны 04-р сар 02-нд 11:41 цагт
Мэдээний зураг,

Сугардаггүй Сугар нэрийг аваад буй Төрийн өмчийн хорооны дарга асан, өдгөө Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү Цогт хар тамхины хэрэгт холбогдоод байгаа. Харин С.Цогт нарын 12 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох байсан ч дахин хойшлогджээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд анхны шүүх хурал зарлагдсан ч шүүгдэгчдийн өмгөөлөгч хурал ирээгүй учраас хойшлоод байсан. Гурав дахь удаагаа хойшлогдсон энэхүү шүүх хурлын цаана ямар нэгэн эрх мэдэлтэн байна хэмээн сэжиглэж байгаа ч өмгөөлөгч нар ирээгүй гэсэн хариулт өгсөн юм.

С.Цогт нарын 12 хүнд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хэрэглэсэн, хадгалсан, худалдсан, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, энэ хэргийг давтан үйлдсэн гэх үндэслэлээр эрүү үүсгэн шүүж байгаа билээ. Шүүх бүрэлдэхүүн хурлын товыг энэ сарын 9-ны өдөр гэж зарласан байна.

М. Золбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.192.190) 2014-06-14 11:57
      • 0
      • 0

      Энэ долир одоо насаараа ингэж аргалж явна гэж бодож байгаа юм байхдаа. Саяхны жишээгээр харвалч бас насаараа ял эдлэхгүй яваад өнгөрч болох л юм байна.

      Хариулах