Монголын эдийн засаг уруудаж, Ч.Хүрэлбаатар шилдэг эдийн засагч боллоо

Twitter Print
2019 оны 06-р сар 03-нд 13:34 цагт
Мэдээний зураг,

Монголчуудын хэрэглэдэг гол нэрийн бараа болох махны үнэ тэнгэрт тултал өсч, Монгол улс өрсөлдөх чадвараараа 62 -т буюу Венесуэлийн өмнө орж гэнэ. Гэтэл Сангийн сайд Хүрэлбаатар “Bloomberg Awards 2018”-ийн "Шилдэг эдийн засагч” номинациар "Шилдэг эдийн засагч" шагнал аваад бөөн баяр.

Ч.Хүрэлбаатарын амнаас юм л бол "Та нар юу ч мэдэхгүй. Чаддаг юм бол надтай өрсөлдөөрэй. Эдийн засаг гэдэг чинь өөр ойлголт. ОУВС бол...ОУВС ийн зааснаар бол..." гэж ирээд л уран цэцэн донгодсоор ийнхүү Монгол улс дэлхийн шившиг болов.

Улсаа доройтуулж, өөрөө шилдгээр тодрохдоо ичдэггүй хэрэг үү. Нөгөө “Bloomberg Awards 2018” гэгчийнх нь шалгаруулалт бас иймэрхүү. Эсвэл гадны улсын ТВ болохоороо Монголыг сайтар доройтуулсан гавьяаг нь үнэлсэн ч байж мэдэх. 

Монгол Улс Швейцарын “IMD” бизнесийн сургуулийн өрсөлдөх чадварын судалгаанд нийт 63 улсаас 62 дугаарт буюу 80 мянган хувийн инфляцитай Венесуэлийн өмнө жагслаа.

Image may contain: text

Үүнээс өмнө Дэлхийн эдийн засгийн чуулганаас жил бүр танилцуулдаг улс орнуудын өрсөлдөх чадварын тайланд Монгол Улс 2018 онд дэлхийн 140 орноос 99 дүгээрт бичигджээ.

Б.Мөнхбаясгалан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.