2019 оны 06-р сар 03-нд 12:38 цагт

89 настай Колин Такери “Авьяаслаг британичууд 2019” шоуны ялагч болжээ

Өдгөө 89 настай Колин Такери “Авьяаслаг британичууд 2019” шоуны ялагч болжээ. Тэрбээр 25 жилийн турш цэргийн алба хаасан бөгөөд тус шоун дээр “We’ll meet again” дуугаа дуулж, бүхний зүрх сэтгэлийг огшоож чадсан байна. Тэрбээр Солонгосын дайн руу илгээгдэхээсээ өмнө 1950 онд хайрт бүсгүй, бурхны оронд очсон Жоантайгаа гэрлэжээ.

Өнгөрсөн ням гаригт “Авьяаслаг британичууд 2019” шоуны ялагчаар Колин тодорсныг зарлахад тэрбээр “мэл гайхаж” орхисноо өгүүлсэн байна. Тэрбээр өмнө нь “Хэрвээ шоунд ялалт байгуулвал "аз жаргалтайгаар үхэх болно" хэмээн мэдэгдэж байсан аж.

Шоуны ялагч 250 мянган еврогийн шагнал гардахаас гадна Британийн Эзэн хааны нэрэмжит урлагийн тоглолтод оролцож, Хатан хааны өмнө дуулах эрхтэй болдог билээ.

Колин шоуны финалд илбэчин ноён Икс болон Бен Харт нартай тунаж үлдсэн байна. Ноён Икс “Гайхалтай мэдрэмж төрж байна. Бидний төлөө амиа өгсөн Колиныг биширч байна. Би түүнд үнэхээр хайртай. Тэр ялагч болох ёстой" хэмээн хэлжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.