Алдарт баритон Э.Амартүвшин Пласидо Доминготой хамт дуулна

Twitter Print
2019 оны 06-р сар 03-нд 11:21 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Э.Амартүвшин ирэх арванхоёрдугаар сард Испанийн нэрт дуурийн дуучин, маэстро Пласидо Доминготой хамтран тоглоно.

Тодруулбал, ирэх арванхоёрдугаар  сарын 14,16-нд Испанийн хатан хаан Р.Софиягийн нэрэмжит Валенсиа дуурийн театрын тайзнаа Монголын алдарт баритон Э.Амартүвшин Пласидо Доминготой хамтран Ж.Вердийн “Набуко” дуурьт тоглох болжээ.

Дуучин Э.Амартүвшингийн хувьд тун удахгүй Италийн хамгийн эртний тайз болох Веронагийн задгай театрын тайзнаа Испанийн дуурийн дуучин Пласидо Домингогийн дуурийн урлагт хүчин зүтгэсэн 50 жилийн ойн томоохон арга хэмжээнд оролцох юм байна.

Ирэх зургадугаар сарын 21-нд болох уг арга хэмжээнд дэлхийн дуурийн урлагийн ноён оргил Пласидо Доминго, Анна Нетребко зэрэг дуурийн одод оролцох бөгөөд дэлхийн шилдэг 80 дуурийн гоцлол дуучид гурван сарын турш чуулах ажээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.