Хүүхдийн хүмүүжлийн талаар эцэг эхчүүдэд өгөх 10 зөвлөмж

Twitter Print
2019 оны 05-р сар 31-нд 11:18 цагт
Мэдээний зураг,

Януш Корчак бол Польшийн нэрт сурган хүмүүжүүлэгч, зохиолч, хүний эмч бөгөөд нийгмийн зүтгэлтэн байсан юм. Түүнд дэлхийн 2-р дайны аймшигаас амьд гарах боломж гурван ч удаа олдож байсан хэдий ч тэрээр бүгдэнгээс нь татгалзсан гэдэг.

Эхний удаа: 

Польш орон нацистуудад эзлэгдэхийн өмнөхөн олон хүн орон гэрээ орхин Палестин руу дүүрвэж байлаа. Корчак эмч ч тэдний нэгэн адилаар даажиж болох байcан ч тэрээр өнчин хүүхдийн асрамжийн газрыг харж хандах хүнгүйгээр орхихоос татгалзсан аж.

Хоёрдахь удаа: 

Варшавын геттогоос оргож зугатахаас татгалзсан гэдэг.

Гуравдахь удаа: 

Асрамжийн газрын хүүхдүүдийг хорих анги руу авч явах галт тэрэгний цуваа яг хөдөлдөгийн даваан дээр Корчак эмч дээр нэгэн СС-ийн офицер хүрч ирээд:

- “Матиуш ван” зохиол таных бил үү? Би багадаа уншдаг байж билээ... сайхан зохиол шүү. Та явж болно гэж гэнэ. Корчак эмч:

- Хүүхдүүд яах юм? хэмээн асуужээ.

- Хүүхдүүд хорих анги руу явдагаараа явна. Харин та галт тэрэгнээс бууж болно хэмээн СС-ийн офицерийг хэлэхэд Корчак эмч:

- Та эндүүрч байна. Би тэднийгээ орхин явж чадахгүй. Хүн болгон адгийн шаар байдаггүй юм хэмээн хариулсан гэдэг.

Энэ яриаг чихээрээ сонссон хүмүүсээс амьд үлдсэн хүн өдийд байхгүй. Мөн түүнийг Треблинк (дайны үед Треблинк нэртэй хоёр хорих анги байсны нэг нь хөдөлмөрийнх, нөгөөх нь “үхлийнх” гэгддэг байв) орох нийт замын турш хүүхдүүдэд үлгэр ярьж өгч, хүнд бодлоос нь саатуулж байсныг ч гэрчлэх хүн байхгvй.

Гэхдээ Корчак эмчийн хүнлэг энэрэнгүй чанар, түүний уран бүтээл, сурган хүмүүжүүлэх арга ухаанаас үзэхэд дээрх үйл явдлууд үнэхээр болсон гэдэгт эргэлзэх хүн гарахгүй биз. Януш Корчак хүүхдүүдтэйгээ эцсийн мөч хүртэл хамт байж, хорт хийн камерт амь үрэгдсэн агуу сурган хүмүүжүүлэгч.

Ингээд хүүхдийн хүмүүжлийн талаар энэ гайхалтай хүний өгсөн 10 зөвлөмжийг энд танилцуулья:

1. Хүүхдээ өөр шиг чинь болно хэмээн бүү бод. Түүнд өөрийг чинь бус, харин ӨӨРИЙГӨӨ олоход нь туслаарай.

2. Хүүхдийнхээ төлөө хийсэн бүхний хариуг түүнээс бүү нэх. Түүнд та амьдрал хайрласан... ачийг чинь тэр яаж хариулах билээ? Мэдээж үр хүүхэддээ амьдрал хайрлаж, удам угсааг чинь үргэлжлүүлнэ. Ачийг хариулах гэдэг нь чухам энэ юм шvv дээ.

3. Өтөлсөн хойноо хатсан талх мэрэхгүй гэвэл уур бухимдлаа хүүхэддээ бүү гаргаж байгаарай. “Өнөөдөр юу тарьна, маргааш түүнийгээ л хураана” гэдэг үг байдаг шүү дээ.

4. Хүүхдээ асуудалтай тулгараад байхад нь их зан гаргаж, дээрэлхүү хандах хэрэггүй. Хүний амьдрал тухайн хүндээ таарсан байдаг гэлцдэг. Амьдрал чинь танд амаргүй санагддагийн адилаар хүүхдийн чинь амьдрал түүнд ч бас хүнд байдаг гэдэгт итгээрэй. Магадгүй илүү хүнд байж ч болох юм... учир нь түүнд туршлага гэх зүйл огт байхгүй.

5. Хүүхдээ доош нь бүү хийж байгаарай!

6. Хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх нь хүн бүрийн хувьд хамгийн чухал зүйл байх учиртай. Түүндээ анхаарлаа цаг ямагт хандуулж байгаарай. Учир нь, vр хvvхдvvд маань ирээдvйд ямар хvн болохыг, тэдний дотор хэн "нуугдаж" байгааг бид хэлж мэдэхгүй.

7. Хүүхдийнхээ төлөө ямар нэгэн зүйлийг хийж чадаагүйдээ сэтгэлээр унах хэрэггүй. Боломжтой бүхнийг хийгээгүй цагт л та өөрийгөө хангалттай зүйл хийгээгүй хэмээн ойлгоорой.

8. Хүүхэд гэдэг бол амьдралыг чинь эзэмдэхээр ирсэн “дарангуйлагч” биш, мах цусны чинь тасархай төдий ч биш. Харин чандлан хамгаалж, дотор нь урлан бүтээхүйн галыг бадраа хэмээн Тэнгэрээс чамд даатгасан эрдэнийн цом билээ. Эцэг эхчүүд үр хүүхдээ “манай”, “миний” хүүхэд гэхээсээ илүү сүнс сүлд гэж үзэх учиртай.

9. Бусдын хүүхдийг хайрлаж сур. Өөрийнхөө хүүхдэд хүсэхгүй зүйлийг бусдын хүүхдэд бүү хүс.

10. Хүүхдээ байгаагаар нь хайрлаж бай... авьяасгүй, чадваргүй, насанд хүрсэн байна уу хамаагүй. Түүнтэйгээ байнга ярьж хөөрч, түүндээ сэтгэлээсээ баярлаж байгаарай... учир нь тэрээр дэргэд чинь байгаа баяр баясгалан билээ.

Эх сурвалж: AdMe.ru

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.