“ЖАСТ”-ын Ш.Батхүү тэргүүтэй луйварчдыг хөөн хэлэлцэх хугацаагаар суллах шүүх хурал болно

Twitter Print
2019 оны 05-р сар 30-нд 19:33 цагт
Мэдээний зураг,

Эрдэнэтийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкны барьцаанд тавьсан “Жастын” хэмээх Ш.Батхүү болон Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал асан Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар, УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү нарт холбогдох шүүх хурал болно. Хамгийн сонирхолтой нь дээрх албан тушаалтнуудын гарын үсгийг Ш.Батхүү дуурайлган зурсан гэдгийг Монголын хууль хүчний байгууллагууд хүлээн зөвшөөрсөн.

Харин Өмнөд Африкийн “Стандарт” банк болохоор танай Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь, УБТЗ-ын 51 хувийг барьцаанд тавьсан нь үнэн. Гарын үсэг хуурамч эсэх бидэнд хамаагүй” гээд өрөө нэхсэн. Засгийн газар Ш.Батхүүгийн өрийг төлөөд эхэлсэн. Уг нь бол Ш.Батхүү болон бусад этгээдүүдтэй холбоотой хэрэг шүүх хурлаар орсны дараа төлөх ёстой байлаа. Гэвч төр засаг маань Ш.Батхүүгийн өрийг дараад зогсохгүй гэмт хэргийг бус гэмт хэрэгтнийг хөөн хэлэлцэх хугацааг багасгасан. 

Хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг илэрсэн ч хэрэгт холбогдогч олдоогүй тохиодолд хэрэглэдэг байдлыг өөрчилсөн. Хөөн хэлэлцэх хугацаагаар гэмт хэрэгтнийг суллах хуулийг Ш.Раднаасэд гаргасан. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гэнэндээ ч юм уу, МХЕГ-ын байцаагч нарыг суллах ганц зорилго тавиагүй нь илт. Үүний цаана олон тооны этгээдийг суллах захиалга байгаа нь илэрхий болж байна.

Хөөн хэлэлцэх хугацаагаар Ш.Батхүү, Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү нар ял зэмгүй үлдэх бололцоог бүрдүүлсэн гэхэд болно. Хулгайч, луйварчид, авлигачдын захиалгаар хууль гаргадаг УИХ-тай байхад шударга ёс яриад байх хэрэггүй биз дээ. Ш.Раднаасэдийн шургуулсан хуулийг өөрчлөх санаачилгыг УИХ тас цохихгүй байгааг үзвээс захиалсан эрхмүүд “дуугаа” сонсохоор яарч байгаа нь илт.

Норовын Тэгшбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.31.46) 2019-05-31 11:34
      • 0
      • 0

      ард түмэн МАН Хүрэлсүх хоёрт далаараа тавиуллаа. Гэхдээ үйлийн үр хэнд ч хууртагдахгүй, нүгэл нүдээрээ гарах өдөр эрх баригчдад нэг л өдөр тохионо.

      Хариулах

    • hahaha

      (202.179.24.90) 2019-05-31 10:26
      • 0
      • 0

      76 luivarchin hulgaich nartaa zoriulj huuli zassaar 20 ontoi zolgoh ni ee. Bidnii l hohi yum daa, iim MANgar yumnuudiig buunuur ni songood, gahhhh

      Хариулах

    • Irgen z

      (107.77.90.108) 2019-05-30 21:33
      • 0
      • 0

      Araich dee

      Хариулах