Ээжийгээ хаана, юу хийж явааг С.Эрдэнэ мэдэж байна уу...

Twitter Print
2019 оны 05-р сар 29-нд 17:42 цагт
Мэдээний зураг,

Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулинд "Төрсөн эцэг, эх, ах дүү, эгч, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, гэр бүлийн гишүүн, эхнэр нөхрийн эцэг, эх, тэдний ах, дүү, эгч бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлнэ" гээд заачихсан. Шулуухан хэлэхэд эдгээр нөхдөд тендер өгөхгүй, газар авч өгөхгүй гэсэн үг.

С.Эрдэнийг НХХЯ-ны сайдаар ажиллаж байхад түүний харьяанд байдаг "Найрамдал" зуслангийн газарт түүний ээж газар авчээ. С.Эрдэнийн ээж "Молор трейд", "Молор констракшн" компаниудын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал ажилтай. Дээрх хоёр компаниараа газар авч 150 айлын орон сууц "Найрамдал" зусланд барьжээ. Овсгоотой эмээ 1 м2 талбайгаа 2,5 сая төгрөгөөр үнэлэн зарсан байгаа юм. "Найрамдал" дэд бүтэцтэй, халуун хүйтэн усаар хангагдсан газар л даа.

НХХЯ-ны сайдаар ажиллаж байсан тэрээр "Надад нэг метр ч газар "Найрамдал" зусланд байхгүй. Миний найз, хуулийн этгээдүүд бизнес эрхэлж байгааг үгүйсгэхгүй" гэжээ. Үүнээс үзэхэд 80 гарсан ээжээ хаана юу хийж явааг мэдэхгүйгээс гадна хамаарал бүхий этгээд биш хэмээн дайрчээ. Үүнээс хойш албан тушаалтнууд ээжийгээ "Хуулийн этгээдээ" хэмээн дуудах гарцыг олжээ. Хөгшин настай хүнийг дурьдсан нь ёсзүйгүй мэт харагдавч ээжийгээ ийм заваан зүйлд хутгасан "Намайг бодоорой" гэсэн С.Эрдэнээг хараад гайхах юм.

Цаашдаа "Хандгайт"-д баригдсан барилгууд, Нийгмийн даатгалд гарсан хулгайд хөгшин эх, үр хүүхдээ битгий л холбоосой доо.

Б.Жаргалсайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Иргэн

      (202.21.124.131) 2019-05-29 19:12
      • 0
      • 1

      Яа яа "Буян" Жагаа ч ёстой л С.Эрдэнэ балайгийн хаашаа ч бултах аргагүй их нүглийн зах зухаас үнэхээр гайхалтай баримттай шуугиулж эхэллээ дээ. Нүгэлтнүүд нэг нэгнийхээ нүгэл хилэнц, хулгай дээрмийг хамгийн сайн мэддэг нь эргээд ингээд нийгэмд ач тусаа өгч байгаа юм даа. Буянтай Жагаа минь ийнхүү илчлээд л байгаарай. Харин чиний үйлдсэн гэм нүглийг одоохондоо хэн нь ч илчлээгүй байгаа дээр олигтойхон бичиж дуугараад байгаарай хүү минь ээ.

      Хариулах