2019 оны 05-р сар 29-нд 15:18 цагт

Монгол улсад суугаа Солонгосын Элчин сайдын асуудлаар ноцтой мэдээлэл гарчээ

БНСУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жон Жэ Намыг эрх мэдлээ урвуулан ашигласан болон элчин сайдын яамны төсвийг хувийн ашиг сонирхолд нийцүүлэн үрж, зарцуулсан байх магадлалтай байна хэмээн БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас үзжээ. Тус яамнаас элчин сайдтай холбоотой хэргийг шалгаж эхэлсэн талаар Солонгосын Chosun телевиз мэдээлсэн байна. Өөр бусад олон сонин хэвлэл болон SBS, YTN, MBC зэрэг олон телевизээр ч энэ тухай олон давтамжтай мэдээлжээ.

Өнгөрөгч 2018 оны тавдугаар сарын 17-ны өдөр Монгол улсад томилогдон ирсэн Элчин сайд Жон Жэ Намыг виза зуучлалтай холбогдуулан аудит хийн шалгаж байна. Тэрээр өөрийн мэдлээр утсаар виза гарах процессыг тайлбарлаж, нэг хүний визийг гаргахад л 3-5 сая воны нэхсэн гэх мэдээлэл байна.

Мөн тэрбээр виза зуучлалын газартай хамтарсан хууль бус үйлдэл гаргасан бөгөөд өөрийн албан тушаал, эрх мэдлийн давуу байдлаа ашиглан доор албан тушаалын ажилласадаа хэл амаар доромжилсон хэмээн дуулиан бас байна.

Түүнийг БНСУ-ын визаг хянах, гаргах процесс дунд өөрийн биеэр оролцож виза зуучлалын газруудтай нууцаар тохиролцсон байж магадгүй гэж үзэж буй юм байна.

Гадаадад ажиллаж буй БНСУ-ын иргэдийг төлөөлөх Үйлдвэрчний эвлэлийн хэлж буйгаар Монгол дахь БНСУ-ын ЭСЯ-нд ажилладаг доод албан тушаалтнуудтайгаа зүй бус харьцаж, доромжилдог, зүй бус шаардлага тавьдаг байсан гэжээ. Түүний ажилчидтайгаа доромж, зүй бус харьцаж байгаа нь бичлэгт тодорхой бичигджээ.

Энд яригдаж буй нэг сонирхол татах асуудал бол Элчин сайд нэгэн арга хэмжээний дараа үлдсэн хоолыг яасныг ажилтнаасаа асууж байна. Ажилтан хариулахдаа түр арга хэмжээнд туслахаар авсан хоёр монгол аваад явсан гэж хариулахад Элчин сайд "Тэр хоолыг ард түмний мөнгө буюу төсвийн мөнгөөр авсан. Тэгэж болохгүй" гэж нэлээн уурлаж, загнаж байгаа нь бичигджээ.

Солонгост хэвлэл мэдээллээр шуугиан тарьж буй энэхүү асуудлыг Монгол улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-наас тодруулахад уг асуудлыг шалгахаар Солонгосын ГХЯ, цагдаа болон холбогдох албаныхан Монголд ирж байгаа гэлээ.

Орчуулсан: М.Билгүүн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.229.122.165) 2019-05-29 19:26
      • 0
      • 1

      Манай өлбөн монголсууд бас л дунд нь ороостой юу.

      Хариулах