Сү.Батболдын хадам дүү Б.Асралтад хууль үйлчилдэггүйг нотлох баримт!

Twitter Print
2021 оны 05-р сар 12-нд 13:47 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр талбай дээр өлсгөлөн зарлаж байсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар “У.Хүрэлсүх бол Сү.Батболдын бууны нохой. Сү.Батболдын оффшор, гадаадад нуусан хөрөнгө илэрч, олон улсын шүүхэд Монгол улс сөрөг нэхэмжлэл гаргах хугацаа тулангуут У.Хүрэлсүх сүүлээ хавчаад зугтсан” гэж мэдэгдсэн.

Тэгвэл ардын нам эрх барьж байгаа энэ үед Сү.Батболд түүний хамаарал бүхий этгээдүүд гэмт хэрэгт холбогдсон ч тэдэнд Монголын хууль үйлчилдэггүй ажээ. Тодорхой жишээ хэлье!

Сү.Батболд нь эхнэрийнхээ үеэл дүү Б.Асралтыг Гаалийн Ерөнхий газрын даргаар тавьсан.

ГЕГ-ын дарга Б.Асралт 2007 онд “Империа дьюти фрий”, “Паладинбюлдинг”, “Ханбүргэдэй”,”Эй Ди Зэт” компаниудад татваргүй барааны дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтгүйгээр хууль зөрчин олгосон нь тогтоогдсон байна.

Гэвч прокуороос “Хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн боловч шинэ Эрүүгийн хуулиар албан тушаалын хэргийг гэмт хэрэгт тооцохгүй болсон тул хэргийг хаасугай ” гэсэн утгатай тогтоол гаргаж хэргийг хаасан байна.

Уг хэрэгт гарсан ПРОКУРОРЫН ТОГТООЛ-оос Монгол улс шинэ Эрүүгийн хуулиараа авлигал албан тушаалын гэмт хэргийг ХЭРЭГТ ТООЦОХГҮЙ болсныг харж болно.

Б.Асралтын хэргийг хаасан Прокурорын тогтоолд:

“Татваргүй барааны дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтгүй олгосон нь хуулиар олгогдсон ЭРХ МЭДЛЭЭ ХЭТРҮҮЛСЭН БАЙХ ба энэ нь 2017 оны 7 сараас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг тул 2002 оны Эрүүгийн хуулийн 264.2-оор зүйлчлэгдэж байна.

Гэвч Эрүүгийн хуулийн 19,1-д заасан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан тул 2015 оны ЭХ-ийн 22,1-д нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашигласан эсвэл хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн гэмт хэргийн шинжгүй үйлдэл болох нь тогтоогдсон тул хэрэг бүртгэлийн хэргийг хаасугай” гэжээ.

Ард түмний өмнө авлигал, албан тушаалын гэмт хэрэгтэй хатуу тэмцэнэ гэж зарладаг эрх мэдэлтнүүд амьдрал дээр ийм тодорхой хэрэг дээр ямар ч хариуцлага тооцдоггүй.

Тэр дундаа Сү.Батболд түүний хамаарал бүхий этгээдүүдэд хууль үйлчилдэггүй нь “У.Хүрэлсүх бол Сү.Батболдын бууны нохой“ гэж хэлсэн УИХ-ын гишүүн С.Ганбаатарын үг үнэн бололтой.

Сэтгүүлч Б.Отгон

2021.05.12

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.