Муатай боксын улсын аварга тамирчид тодорлоо

Twitter Print
2019 оны 05-р сар 28-нд 18:00 цагт
Мэдээний зураг,

Тайландын үндэсний спорт болох муайтайн спортын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд зохион байгуулагдав.

Насанд хүрэгчдийн ангилалд болсон тэмцээнд эрэгтэй найм, эмэгтэй таван жинд шилдгүүдээ тодруулсан юм. 2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 20 клубын 120 тамирчин өрсөлдсөнөөс О.Алтанпүрэв дасгалжуулагчтай “Мишээл клуб” түрүүлж, шилжин явах цом хүртжээ.

Мөн Б.Бат-Амгалан дасгалжуулагчтай “Ширэн бээлий”, н.Балжинням дасгалжуулагчтай “Мандал файт” клубүүд хоёр, гуравдугаар байрыг эзэлсэн байна Энэ жилийн УАШТ-д түрүүлсэн “Мишээл” клуб 14 дэх удаагаа аваргын цомыг өргөж байгаа аж.

Тэмцээнээс шалгарсан шилдэг тамирчдаар үндэсний шигшээ багийг бүрдүүлэн, олон улсын тэмцээнд оролцуулахаар болсныг Монголын муайтайн спортын холбооноос мэдээллээ.

Сануулахад, Мутайн спортын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх долдугаар сард Тайландын Бангкокт болох бол Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сард Хонконгод болох хуваарьтай байна.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.