Оросууд Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах эсэхийг шийднэ

Twitter Print
2020 оны 06-р сар 26-нд 12:51 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 25-наас ирэх сарын 1 хүртэл ОХУ-ын иргэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг шийдэх олон нийтийн санал хураалтанд оролцоно. 1993 онд батлагдсан ОХУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай саналыг оросын эрх баригчид анх энэ оны 1-р сард гаргасан бол өнгөрсөн 3-р сард уг хуулийн төслийг Оросын парламентын гишүүд дэмжсэн билээ.

Иргэдийн олонх нь өөрчлөлт шинэчлэлийн төлөө өгсөн тохиолдолд ОХУ-ын Үндсэн хуульд 200 орчим өөрчлөлт шинэчлэлт хийгдэх ба эдгээрийн дийлэнх нь "Ерөнхийлөгч В. Путины байр суурь өөр ямарваа нэг сөрөг хүчин, хүчирхэг институцийн нөлөөнд ганхахааргүй болгоход чиглэгдсэн улс төрийн системийн өөрчлөлт" байна гэдгийг Лондонд байрлах Чатхэм Хаус ашгийн бус ТББ-ын ОХУ, Евразийг хариуцсан ахлах мэргэжилтэн Николай Петров онцолжээ. Хамгийн том өөрчлөлт нь 2024 онд В. Путины Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа тэрээр дахин 2 ч удаагийн сонгуульд өрсөлдөж, 12 жил төрийн тэргүүнээр ажиллах боломжтой болох юм.

67 настай В. Путины хувьд ОХУ-ын Ерөнхийлөгчөөр 2000-2008 онд, 2008-2012 онд ОХУ-ын Ерөнхий сайдаар, 2012 оноос хойш ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдон ажиллаж байгаа билээ. ОХУ-ын Үндсэн хуульд орох өөрчлөлтүүд дотор иргэд Оросын өв уламжлал, үнэн алдартны шашинг хүндлэх тухай тусгажээ. Түүнчлэн гэрлэлт гэдэг нь зөвхөн эрэгтэй эмэгтэй хоёр хүний хооронд байх харилцаа гэдгийг онцолсноороо ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хориглох аж. Нийгмийн халамжийн зүгээс цалингийн доод хэмжээ амьдралын өртгөөс доош орохгүй байх, тэтгэврийн хэмжээ тасралтгүй өсөх тухай онцгойлон тусгажээ.

Russian referendum: Vote on constitutional changes that could keep ...

Парламентаас дэмжлэг хэдийн авчихсан хуулийн төсөлд зориулан олон нийтийн санал хураалт явуулах нь шаардлагатай байсан эсэх тухай Кардиффийн их сургуулийн Хуул, Улс төрийн сургуулийн захирал Сергей Радченко, "Мэдээж олон нийтийн санал асуулга бол зүгээр л бэлгэ тэмдэг, Оросын сонгуулийн систем дэлхийд хамгийн худал хуурмаг гэдгээрээ алдартай.Тиймдээ олон нийт юу бодож байгаа нь хамаагүй, санал асуулгын үр дүн хэдийн тодорхой болсон." Коронавирусын цар тахалтай холбоотойгоор санал асуулга онцгой нөхцөл байдалд өрнөж байна.

Санал хураах зарим хэсгийн байруудыг гадаа ил зассан ба саналаа өгч буй иргэдэд амны хаалт зүүх, гараа ариутгах, биеийн халууныг нь хэмжих зэрэг халдвараас сэргийлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байна. ОХУ коронавирусын халдвар авсан иргэдийнхээ тоогоор дэлхийд 3т жагсч байгаа ба уг вирусын улмаас 7000 гаруй хүн нас бараад байна. Судалгааны Левада төвөөс хийсэн судалгаагаар Ерөнхийлөгч В. Путиныг өнгөрсөн 2-р сард иргэдийн 69 хувь дэмжиж байсан бол одоогийн байдлаар энэ үзүүлэлт 59 хувь болтлоо буурчээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.