Канадын сангийн тэтгэлэгт Ид шидийн орон төсөл шалгарлаа

Twitter Print
2019 оны 05-р сар 28-нд 11:43 цагт
Мэдээний зураг,

Канад сангийн нэрэмжит төслийн уралдаанд энэ жил нийт 800 гаруй байгууллага материал бүрдүүлж оролцжээ. Энэ жил нийт 6 төслийг шалгаруулсны нэгээр Лантуун дохио ТББ-ын хэрэгжүүлж буй Ид шидийн орон төсөл шалгарлаа.

Тэд Канад сангаас нийт 50.000 канад доллар буюу 97 сая 800 мянган төгрөгийн тэтгэлэг авч өнөөдөр тэтгэлгийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа.

Төслийн санхүүжилтийн 66 сая төгрөг нь Ид шидийн орны Хамгаалах байрны урсгал зардалд зарцуулагдах ба үлдсэн хэсэг нь бага насны хүүхдийг цахим гэмт хэрэг хүн худалдаалах гэмт хэргээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготой Лантуу хүүгийн сургамж, Нэг мэдээлэл нэг амь, Шинэ оюутан зэрэг сургалт нөлөөллийн ажилд зарцуулагдах юм.

Энэ жилийн шалгаруулалтад Зориг сан, Лантуун дохио ТББ, Сонсголгүйн боловсрол ТББ, Монголын бизнесийн зөвлөл, Булган нэг үе клуб ТББ зэрэг байгууллагууд зорилтот бүлгүүдэд чиглэсэн төслүүд хэрэгжүүлнэ. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЕБС, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэрэгжих төслүүд шалгарч орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломж бүрдсэнээрээ илүү онцлогтой юм. 

Бодитой ажлуудыг дэмжиж буй Канадын сангийн хамт олонд Лантуун дохио ТББ-ын хамт олноос чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.