Цэцэгсийн дунд хөлбөрөх Хойд туйлын цагаан баавгайнууд

Бид Хойд туйлын цас мөсөн дээр явж буй цагаан байвгайн дүрийг олонтоо харсан. Харин энэ үсэрхэг чийрэг амьтныг цэцэгсийн унд нялуурч хэвтээг харах их сонин юм. 

Канадын хойд эргийн цэцэгт нугад далайгаас загас барьж цадатлаа идсэн цагаан баавгайнууд цэцэгсийн дунд тоглон өдрийг өнгөрөөх нь зурагчины дуранд ийнхүү буужээ. 

Канадын Манитобагийн онгон зэрлэг байгаль дунд орших зуны модон байшингуудад хэсэг зуур амьдран эдгээр гайхамшигтай зургийг дурандаа буулгаж чадсан хүн бол байгалийн гэрэл зурагчин Дэнис Фаст /Dennis Fast/ юм.

Гайхамшигтай үзэсгэлэнт цэцэгсийн дунд эдгээр цагаан баавгайнууд тоглож, хөрвөөж, унтаж, цэцэгсийн дээгүүр толгойгоо гарган ойр орчноо ажин байсан юм. 

 


Намрын сар эхлэнгүүт энэхүү цэцэгт нугад ирж, далай мөстөж, өвлийн ангаа хийж эхлэх цагийг хүлээнгээ сайхан цэцэгс, нарны туяаг ханатлаа эдэлж буй цагаан баавгайнууд...