"Өөрийгөө олчихсон" хүн аз жаргалтай агшингаар дүүрэн байдаг

Twitter Print
2019 оны 05-р сар 28-нд 08:49 цагт
Мэдээний зураг,

Эрч хүчтэй, байнгын "энергитэй" хүмүүс чухам юугаар тэр их эрч хүч, "энергээ" нөхөж байдаг талаар бодож үзсэн үү? Миний бие өөрийгөө удирдах урлагт суралцаж явдаг болохоор мэдэж авсан зүйлээсээ хуваалцмаар санагдлаа. 

Юуны түрүүнд эрч хүчтэй, аз жаргалтай байхын тулд өөрийн бие бялдар, оюун бодол, эрүүл мэнд, сэтгэл санаандаа анхаарлаа хандуулах нь зүйтэй байдаг юм билээ. 

Өөртөө анхаарал тавьдаггүй хүний амьдрал ямар байх нь ойлгомжтой... Бие, сэтгэлээрээ дундуурхан бодолтой яваа хүмүүс хэдийгээр орчин тойрноосоо болон хавь ойрын хүмүүсээс бурууг хайх нь элбэг ч, хүний амьдрал өөрөөс нь их шалтгаалдагт эргэлзэх хэрэггүй...

Иймээс, өөрийгөө энэрги, эрч хүчээр тэтгэж явахын тулд:

1) Нойрондоо анхаарч ядаж л 7-8 цаг унтаж байх,

2) Ам руугаа оруулж буй бүх зүйлд анхаарч өөрийгөө "өвдүүлэхээргүй", шим тэжээлтэй хоол, унд хэрэглэж сурах,

3) Хөлсөө жаахан ч гэсэн гаргасан дасгал хөдөлгөөн тогтмол хийх,

4) Өөртөө цаг гаргаж амарч байх гээд үндсэн 4 зарчимд суралцах болдог.

Маш энгийн энэ 4 зарчимд өөрийгөө удирдаж сурсан хүн оюун бодол, сэтгэл санаагаа төвлөрүүлж бусдын хэлсэн үг, хийсэн үйлдэлд "нурж унаад" байлгүй өөрийн гэсэн аз жаргалтай агшингаа олсоор л байдаг...

Хүн болгоны бие мах бодь харилцан адилгүй тул өөрийгөө таньж мэдэх, мэдрэх маш олон арга ухаанаас хамгийн зөв сонголтыг хүн өөрөө л хийдэг. Жишээ нь:

1) Хэдэн цаг унтвал НОЙРондоо ханаж байгаагаа мэдэх,

2) Ямар ХООЛ идвэл бие сэтгэл чинь эрүүл байж эрч хүчээр сэлбэгдэж байгаагаа мэдрэх,

3) Ямар ХӨДӨЛГӨӨН хийвэл аз жаргалын гормон чинь ялгарч түүндээ тууштай цаг гаргах урам зоригтой болох,

4) Бие, сэтгэлээ яаж амраавал АМРАЛТ болж чадаж байна гэх зэрэгт суралцах болдог... 

Энэ дөрвөөр "өөрийгөө олчихсон" хүн аз жаргалтай агшингаар дүүрэн байдаг гэнээ. Аз жаргалтай агшин болгон аз жаргалтай амьдралд хөтөлдөг...

Д.Оргилмаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.