Шээсээ хэт удаан тэвчиж болохгүй

Twitter Print
2019 оны 06-р сар 28-нд 13:38 цагт
Мэдээний зураг,

Уруулын өнгө өөрчлөгдөн харлаж, нүдний доогуур цэнхэртэх, хэл хатаж хоолой бүдүүрсэн мэт санагдах, зүрх дэлсэх гэх мэт эвгүй биед мэдрэгдэх нь хэт удаан шээлгүй явдаг хүмүүст тохиолддог шинж тэмдэг гэнэ.

Хэл хатаж арзайж ширүүн болсноор шүлс бага ялгарч бамбай булчирхайд өөрчлөлт орох үндсэн нөхцлийг бүрдүүлж өгдөг ажээ. Бамбайн өөрчлөлтөөс болж хөлийн ул хатууран зузаардаг.

Хумсанд тог цохих мэт мэдрэмж мэдэгдэн тархийг байнга ажилд оруулан тэнэмэл мэдрэл сэргэн ухаан алдуулах хүртэл хүндрэл өгдгийг анзаардаггүй байна.

Альцгемерийн шинж тэмдэг илрэх, духанд үрчлээ үүсэх цусны өнгө өөрчлөгдөж хар хүрэн болох нь цус шээсний ялгаруулсан хороор хордсоны илрэл.

Шээсээ тэвчиж хоносон өглөө толгой өвдөх гар хөлийн хумс чинэрч хөндүүрлэх, давсаг хөндүүрлэн хэт удаан хүчгүй дүлүүлж гарах нь шээс дамжуулах суваг гэмтэж эхэлсний дохио ажээ. Шээс бол танаас ялгарч буй хортой нэгдэл бүхий шингэн.

Ялангуяа шөнийн цагаар босохоос залхуурч шээлгүй тэвчиж огт болохгүй юм байна.

Рэнцэнхандын Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.