Мэнгэний бурхнаа шүтэж тарнийг нь уншиж байвал гай барцад тохиолдохгүй

Twitter Print
2019 оны 06-р сар 14-нд 13:15 цагт
Мэдээний зураг,

Төрсөн бурханыхаа тарнийг байнга бясалган өдөрт 7-108 удаа уншиж байвал буян ном арвидаж, элдэв муу зүйлсийн хорлолоос өөрийгөө хамгаалж чадах болно.

Эд агуурс олсон үедээ буян арвидах болтугай, айсан, сэжгилсэн үедээ эцэг эх, бурхан багшын дүрийг гэрэл цацраж буйгаар төсөөлөн унших нь зүйтэй.

Мэнгэний бурхнаа шүтэж тарнийг нь ийнхүү уншиж байвал гай барцад тохиолдохгүй.

1 цагаан мэнгийг эрхшээгч – Чагши Жанрайсэгэ: Дөрвөн мутарт мэлмийгээр болгоогч нь төрөлхтөн бүгдийг энэрэн нигүүлсэхүйн дээд бурхан болой. Зүрхэн тарни нь УМ МАНИ БАДМЭ ХУМ УМ ЗАРА СО СУУХАА.

1918,1927,1936,1945,1954,1963,1972,1981,1990,1999,2008 онд төрсөн хүмүүс нь нэг цагаан мэнгэтэнгүүд юм.

 

2 хар мэнгийг эрхшээгч – Очирваань: Мутартаа очирт нь хамаг бурхадын хүч чадлын эрхшээлт эзэн, сүр хүчний дээд бурхан болой. Зүрхэн тарни нь УМ БАЗАРВААНИ ХУМ ПАД УМ ДУРА ГААНИ СУУХА.

1917,1926,1935,1944,1953,1962,1971,1980,1989,1998,2007 онд төрсөн хүмүүс нь хоёр хар мэнгэтэнгүүд юм.

 

3 Хөх мэнгийг эрхшээгч – Доржсэмбэ: Очир баатар сэтгэлт нь хилэнц түйтгэрийг арилгахуйн охь манлай бурхан болой. Зүрхэн тарни нь УМ БАЗАР САДУ АА ХУМ УМ ГЭЭЛИЙ СУХАА.

1916,1925,1934,1943,1952,1961,1970,1979,1988,1997,2006 онд төрсөн хүмүүс гурван хөх мэнгэтэнгүүд юм.

4 Ногоон мэнгийг эрхшээгч – Очирваань: Мутартаа очирт нь хамаг бурхадын хүч чадлын эрхшээлт эзэн, сүр хүчний дээд бурхан болой. Зүрхэн тарни нь УМ БАЗАР ВААНИЙ ХУМ ПАД УМ ЖИЙЛАА ТЭҮ СУУХАА.

1915,1924,1933,1942,1951,1960,1969,1978,1987,1996,2005 онд төрсөн хүмүүс дөрвөн ногоон мэнгэтэнгүүд юм.

5 шар мэнгийг эрхшээгч – Бурхан багш: Шагжаан чадагч нь сайн цагийн мянган бурханы дөрөв дэх бурхан бөгөөд хувь сайт бүгдийн авралт багш болой. Зүрхэн тарни нь АДИЯАТА УМ МҮҮНИЙ,МҮҮНИЙ МАХА МҮҮНИЙ ШАГЖАА МҮҮНИЙ ЕЙ СУУХАА УМ ГИЙЛИЙ ГИЙЛИЙ СУУХАА.

1914,1923,1932,1941,1950,1959,1968,1977,1986,1995,2004 онд мэндэлсэн хүмүүс таван шар мэнгэтэнгүүд юм.

6 цагаан мэнгийг эрхшээгч – Манал: Оточ Манал нь цөвүүн цагийн төрөлхтөн бүгдийг өвчин зовлон, барцад саадаас авран зохиогч итгэлт бурхан болой. Зүрхэн тарни нь ДАДИЯАТА УМ БИХААНЗИ, БИХААНЗИ МАХА БИХААНЗИ РАЗА САМУУ ГАДЕ СУУХАА, УМ БАДА ША СУУХАА.

1913,1922,1931,1940,1949,1958,1967,1976,1985,1994,2003,2012 онд төрсөн хүмүүс зургаан цагаан мэнгэтэнгүүд юм.

 

7 улаан мэнгийг эрхшээгч – Ногоон дарь Эх: Гэтэлгэгч ногоон эх нь хамаг бурхадын үйлсийн мөн чанар хийгээд төрөлхтөн бүгдийг өвчин зовлон, барцад саад, дэв бузраас авран зохиох болой. Зүрхэн тарни нь УМ ДАРИ ДҮД ДАРИ ДҮРЭ СУУХАА УМ ЖААМА НАА СУУХАА.

1921,1930,1939,1948,1957,1966,1975,1984,1993,2002,2011 онд төрсөн хүмүүс долоон улаан мэнгэтэнгүүд юм.

 

8 цагаан мэнгийг эрхшээгч – Бурхан багш: Шагжаан чадагч нь сайн цагийн мянган бурханы дөрөв дэх бурхан бөгөөд хувь сайт бүгдийн авралт багш болой. Зүрхэн тарни нь УМ ЗЭЭ ЯА БИ ДИ СУУХАА.

1920,1929,1938,1947,1956,1965,1974,1983,1992,2001,2010 онд төрсөн хүмүүс найман цагаан мэнгэтэнгүүд юм.

 

9 улаан мэнгийг эрхшээгч – Манзушри: Зөөлөн эгшигт нь билэг оюуныг хайрлан соёрхогч бурхан. Зүрхэн тарни нь УМ АРА БАЗАНАА ДИ УМ ЯАНИЙ ЛИ СУУХАА.

1919,1928,1937,1946,1955,1964,1973,1982,1991,2000,2009 онд төрсөн хүмүүс есөн улаан мэнгэтэнгүүд юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.