Ш.Мэндсайхан: Монгол Улсын харьяат болоход хуулийн шалгуур өндөр

Twitter Print
2019 оны 05-р сар 27-нд 17:09 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болоод сошиалаар гэмт хэрэгт холбогдсон гадаадын иргэд Монгол Улсын харьяат болж байгаа гэх мэдээлэл их гарах болсон.

Тиймээс энэ асуудал үнэн эсэх, манай улсын харьяат болоход ямар шалгуур тавьж буйг Гадаадын иргэн, харьяатын газрын харьяатын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Мэндсайханаас тодрууллаа.

-Гэмт гадаадын харьяат мэдээлэл тархаад хэрэгт холбогдсон иргэд Монгол Улсын байна гэсэн нийтийн дунд Гэмт хэрэгт Монгол Улсын болж олон байна. холбогдсон хүн харьяат болох боломжтой юу?

-Харьяат болох асуудал нь Харьяатын тухай хуулиар зохицуулагддаг. Тус хуульд иргэний харьяалалтай холбоотой Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох гэсэн үндсэн гурван асуудал бий. Үүний нэг нь гадаадын иргэн Монгол Улсын харьяат болох асуудал юм. Энэ нь хуулиараа маш өндөр шалгуур, нөхцөлтэй байдаг учраас хүссэн хүн бүр Монгол Улсын харьяат болох боломжгүй.

Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргаж буй гадаадын иргэний талаарх мэдээллийг тухайн улсын хууль хяналтын байгууллага болон манай улсын холбогдох хууль хяналтын байгууллагуудаас лавлагаа авч нарийн шалгадаг. Энэ дунд гэмт хэрэг, зөрчилд холбогдсон гадаадын иргэн байвал Монгол Улсын харьяат болох хүсэлтийг нь хүлээж авах боломжгүй.

Хуулиараа маш өндөр шалгуур, нөхцөлтэй байдаг учраас хүссэн хүн бүр Монгол Улсын харьяат болох боломжгүй. 

Ер нь Харьяатын тухай хуулиар олон улсын эрх зүйн хэм хэмжээнд заасан хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулж байсан буюу явуулж байгаа, олон улсын алан хядах байгууллагын гишүүн гэж зарлагдсан, шүүхээр онц аюултай гэмт хэрэгтэн гэж тогтоогдсон, Монгол Улсын нутаг дэвсгэрээс албадан гаргагдсан, Монгол үндэсний ёс заншил, хуульд харш шашны урсгалыг сурталчилсан гадаадын иргэнийг Монгол Улсын харьяат болгохоос татгалздаг.

Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр төрөл бүрийн ташаа мэдээлэл гарч иргэдийг төөрөгдүүлж байна. Тиймээс үнэн зөв мэдээллийг холбогдох байгууллагуудаас авч, баттай, эх сурвалжтай мэдээллийг иргэдэд өгч байгаасай гэж хүсч байна.

-Ер нь гадаадын иргэн Монгол Улсын харьяат болоход ямар шалгуур тавьдаг вэ?

-Манай байгууллага бол иргэний харьяалалтай холбоотой иргэдийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, тухайн материалыг хянан шалгаж, зохих дээд шатны байгууллагад шийдвэрлүүлэхээр уламжилдаг байгууллага. Монгол Улсын харьяат болоход олон төрлийн шалгуур бий. Тухайлбал, тухайн иргэний гурван үеийн намтар, эрүүл мэндийн тодорхойлолт, гэмт хэрэгт холбогдож байсан эсэх талаарх тодорхойлолт, хууль ёсны амьжиргааны эх үүсвэртэй болохыг нотлох баримт бичиг, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр таваас доошгүй жил байнга оршин суусан байх зэрэг шалгуурыг нарийн судалж, хяналт шалгалт хийдэг.

Түүнчлэн Монголын ард түмний ёс заншил, төрийн албан ёсны хэл, Үндсэн хуулийн талаар зохих мэдлэг эзэмшсэн байх ёстой. Энэ талаар комисс гарч тухайн гадаадын иргэнтэй ярилцлага хийдэг. Дээрх шалгуур үзүүлэлтүүдийн аль нэгийг нь хангаагүй тохиолдолд хүсэлтийг буцаана. Харин шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан иргэний материалыг Ерөнхий сайдад танилцуулж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт шийдвэрлүүлэхээр уламжилдаг. Монгол Улсын харьяат болох эсэх талаарх эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргадаг гэсэн үг.

-Гадаадын иргэний хүсэлт хэдий хэр хугацаанд шийдвэрлэгддэг вэ?

-Иргэний харьяаллын асуудлаар гаргасан өргөдлийг хүлээн авч, хянан хэлэлцэж, шийдвэр гаргах хугацаа зургаан сараас хэтрэхгүй байна. Иргэний харьяаллын асуудлаар шийдвэр гаргаснаас хойш хагас жилийн дотор уг асуудлаар дахин гаргасан өргөдлийг хүлээн авдаггүй.

Эх сурвалж: Үндэсний шуудан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.