Доналд Трамп Японы эзэн хаан Нарухитод бараалхсан гадаадын анхны төрийн тэргүүн боллоо

Twitter Print
2019 оны 05-р сар 27-нд 13:45 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, тэргүүн хатагтай Меланья Трампын хамтаар Японы шинэ Эзэн хаан Нарухито, хатан Масако нарт бараалхахаар Токио хотын төвд байрлах Эзэн хааны ордонд айлчилжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Японы эзэн хаан Нарухитод бараалхсан гадаадын анхны төрийн тэргүүн болж байгаа аж.

Эзэн хааны ордны үүдэнд Америкийн төрийн тэргүүн Доналд Трампыг гэргийн хамтаар Японы Батлах хамгаалах хүчний хүндэт харуул угтан авсан ба хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлжээ.

Image result for Trump meets Japan's new emperor in lavish welcome ceremony

Ингээд төрийн дээд зочдыг Эзэн хааны гадаадын зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулздаг Хулсан танхимд урьсан байна. 

Эзэн хаан Нарухито энэ сарын 1-нд хаан ширээнд суусан бөгөөд шинэ Эзэн хаан томилогдсонтой холбоотойгоор Японд Рэйва нэртэй шинэ эрин эхэлсэн билээ.

Image result for Trump meets Japan's new emperor in lavish welcome ceremony

Эзэн хаан Нарухитод бараалхсаны дараагаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй Японы Акасака ордны Төрийн зочны өргөөнд уулзлаа. 

Тэд Солонгосын хойг дахь цөмийн зэвсгийн асуудал, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх уулзалт, Ираны эсрэг тавьсан хориг гэх мэт асауудлыг хөндөж ярилцжээ. Уулзалтын үеэр Д.Трамп Японд үйлдвэрлэсэн автомашинд татвар ногдуулах бодолтой байгаа гэдгээ Шинзо Абэд хэлжээ.

Д.Трамп Японы эзэн хаантай уулзав

Эх сурвалж: thehill.com/

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.