МУГТ Н.Түвшинбаяр Хөх хотын гран пригээс мөнгөн медаль зүүлээ

Twitter Print
2019 оны 05-р сар 27-нд 11:26 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Хөх хотод зохион байгуулсан “Хөх хот-2019” тэмцээн энэ сарын 24-26-ны өдрүүдэд боллоо. Энэ тэмцээний +100 кг-ийн жинд барилдсан Хөдөлмөрийн баатар, Олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр өнгөрөгч ням гарагт барилдаж, мөнгөн медалийн эзэн боллоо.

Түүний хувьд олимпийн наадмаас алтан медаль хүртсэн түүхт 10 жилийн ой дээрээ “Хөх хот- 2018” гран при тэмцээнээс алтан медаль хүртэж байсан билээ. Харин энэ жилийн хувьд тэрбээр "Хөх хот-2019” гран при тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.

Тус тэмцээнд манай улсаас нийт 24 бөх барилдаж, Олимпын аварга Н.Түвшинбаяр эрэгтэйчүүдийн +100 кг-д барилдан мөнгө медаль авсан бол Ё.Басхүү, Л.Отгонбаатар нар хүрэл медаль хүртлээ.

Хөх хотын гран прид Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, Азийн аварга Ц.Цогтбаатар, ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр, Н.Дагвасүрэн, Азийн АШТ-ий мөнгөн медальт, УАШТ-д сүүлийн дөрвөн жил дараалан түрүүлсэн Б.Ганхайч, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр нар барилдаж ялагдан, тэмцээнээ дуусгаснаар монгол жүдочид багийн дүнгээр XI байрт шалгарчээ.

Энэ тэмцээнд 44 орны 345 жүдоч зодоглолоо.

А.Алтанчимэг

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.