Доналд Трамп Японы Ерөнхий сайдтай гольф тоглож, сүмо үзлээ

Twitter Print
2019 оны 05-р сар 27-нд 11:11 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп албан ёсны айлчлал хийхээр Япон улсад хүрэлцэн ирээд байгаа билээ. Түүний айлчлал энэ сарын 25-нд эхэлсэн бөгөөд маргааш буюу 28-ны өдөр өндөрлөх юм.

Өнгөрсөн ням гарагт АНУ-ын төрийн тэргүүн Доналд Трамп, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар Токио хотын баруун зүгт байрлах гольф клубт хамтдаа гольф тоглосон байна. NHK сувгийн мэдээлсэнээр хоёр орны төрийн тэргүүн гольфийн талбайд нисдэг тэргээр ирсэн аж. Америкийн Ерөнхийлөгч Д. Трамп, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын хувьд энэ нь хамтдаа гольф тоглосон 5 дахь удаагийн тохиолдол юм.

Image result for Trump and Abe played golf during his visit

2016 оны 11-р сарын 18-нд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Нью-Йорк хотноо АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байсан Доналд Трамптай уулзсан гадны орны анхны төрийн тэргүүн болсон ба уулзалтын үеэр тэрээр Доналд Трампад гольфийн цохиур бэлэглэж байжээ.

Хоёр орны төрийн тэргүүнүүд гэргий нарын хамтаар өнгөрсөн ням гарагт болж өнгөрсөн Японы мэргэжлийн сүмогийн 5-р сарын башёгийн аваргын төлөөх барилдааныг үзэж сонирхсон байна.

Donald Trump and First Lady Melania Trump watch a sumo battle. 26 May 2019

Уламжлал ёсоор сүмо үзэгчид газар дэвсгэр тавин суудаг бол хоёр орны тэргүүнүүд уламжлалыг эвдэн, барилдааныг сандал суун үзэж сонирхжээ.

US President Donald Trump and First Lady Melania Trump are accompanied by Japan's Prime Minister Shinzo Abe and his wife Akie Abe

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 5-р сарын башёд түрүүлсэн Японы бөх Асаноямад Америкийн засгийн газрын захиалгаар урласан АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит тусгай цомыг гардуулсан байна. Тус цом нь 137 см өндөр, 50 кг жинтэй бөгөөд оройг нь АНУ-ын бэлгэ тэмдэг болсон халзан бүргэдээр чимсэн байжээ.

Donald Trump prepares to present the President's Cup to wrestler Asanoyama, winner of the Summer Grand Sumo Tournament at Ryogoku Kokigikan Sumo Hall in Tokyo, Japan May 26, 2019

25 настай Асанояма мэргэжлийн сүмо бөхийн башёд анх удаа түрүүлж байгаа ба тэрээр, "Анхны түрүүгээ Рэйвагийн шинэ эринд авсандаа маш их баяртай байна." гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын айлчлалын гол хөтөлбөр өнөөдөр эхэлж байгаа ба тэрээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй хэлэлцээрийн ширээнд сууж, 5-р сарын 1-нд Хаан ширээнд суусан Японы Эзэн хаан Нарухитод бараалхах аж.

Police officers look on during a protest against President Donald Trump's forthcoming meeting with Emperor Naruhito, on May 26, 2019 in Tokyo, Japan

Айлчлалынхаа сүүлийн өдөр Америкийн төрийн тэргүүн Японы батлан хамгаалах хүчний Йокосүка баазад байрлах байлдааны онгоц тээвэрлэгч "Кага" хөлөг онгоцоор зочлох гэнэ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.