Япон бөх Рэйвагийн анхны башёд түрүүлж, Дональд Трампын гараас цом гардлаа

Twitter Print
2019 оны 05-р сар 26-нд 17:55 цагт
Мэдээний зураг,

Японы нийслэл Токио хотноо болж буй мэргэжлийн сүмогийн Нацү башё өндөрлөлөө. 

Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд болсон Японы мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын Нацү башё буюу Рэйва эриний анхны башёгийн 15 дахь өдрийн барилдаанд сэкивакэ Асанояма 12 даваа, 3 унаатай түрүүлж, уламжлал ёсоор Японы эзэн хааны цом болон АНУ-ын Ерөнхйилөгчийн нэрэмжит цомыг гардан авсан юм. Маэгэширагийн наймаас эрэмбэлэгдсэн Асанояма  нь өдгөө 25 настай залуу сумоч Тояма мужаасаа 100 гаруй жилийн дараа, Такасаго дэвжээнээс Асашёрюү аваргаас хойш есөн жилийн дараа макүүчид түрүүлсэн бөх боллоо.

Image result for trump handed a cup to sumo

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Япон улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ.

Тэрбээр бямба гаригт /2019.05.25/ Япон улсад тэргүүн хатагтайн хамтаар хүрэлцэн очсон бөгөөд өчигдөр буюу ням гаригт мэргэжлийн сүмогийн Нацү башёгийн сүүлийн өдрийн барилдааныг үзэн сонирхож, түрүү бөхөд дурсгалын цомоо гардуулсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Сүмогийн ордонд хүчит тамирчдын барилдааныг үзэх үнэхээр таатай байлаа. Мэргэжлийн сүмо бөхийн тэмцээнд гаргасан гайхалтай амжилтыг тань үнэлж, энэхүү цомыг гардуулан өгч байна” хэмээгээд 1,37 метр өндөр 50 гаруй килограмм жинтэй мөнгөн цомыг Асаноямад гардуулан өгчээ. Түрүү бөх Асанояма “Үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Маш их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Дональд Трампыг сүмогийн ордонд морилохын өмнө тус ордныг маш өндөр хамгаалалтад авч, бүх зүйлийг сайтар бэлтгэсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн суух хэсэг, ордны автомат машин, тээш хадгалах хайрцаг гээд бүгдийг битүүмжилж, метал илрүүлэгч байрлуулжээ.

Дэвжээний ойролцоо суух хүн нэг бүрийн мэдээллийг бүртгэн ордны суудлын 1/8-г хамгаалалтынхан эзлэн суув. Дональд Трамп хотын төвд “Marine One” нисдэг тэргээр ирсэн гэнэ. Хамгаалалтад нийт 25 мянган хүн гарсан бөгөөд урьд шөнө нь ордныг бүтэн шалгасан байна.

Эх сурвалж:KYODONEWS

 

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.