Хий хуйг дарах бантай цайг хэрхэн хийх вэ?

Twitter Print
2019 оны 07-р сар 24-нд 17:03 цагт
Мэдээний зураг,

Эзэгтэй болгон орой ямар хоол хийх вэ гэж нэг хэсэг боддог байх. Монгол орон бол төлөөр баяжиж, шөлөөр цаддаг хуурай орон гэж би зөвөлгөөн дээрээ хэлдэг. Хаврын халуун боловч сэвэлзүүр салхитай энэ өдрүүдэд бид хуурай хоол их идсэнээс бидний биеийг хий их эзлэх хандлагатай байдаг. 

ХИЙ ихэдвэл ааш зан тогтворгүй, уур уцаартай, арьс үс хумс хуурайших, элдэв харшил хөдлөх, нойр муудах зэрэг шинж илэрдэг. Тиймээс эзэгтэй нар минь өдөр бүр ямар хоол хийх тухай бодохдоо өөрсдийн болон үр хүүхэд хань ижлийнхээ бие махбодь, сэтгэл санааны байдал, цаг агаарыг маш сайн мэдэрч байгаад хоолоо хийвэл хоол тань жинхэнэ эм болдог шүү. 

Өөрийн гарын хйицтэй банштай цайгаа хийдэг жороо хуваалцъя:

1. Ясны шөл гаргаж авна

2. Ясны шөлний тосыг шүүнэ

3. Сүүлний өөх+үхрийн мах (хонины мах) = банш чимхэнэ. 

4. Сүүлний өөхнөөс хэдийг том том хэрчиж хоолны савандаа шарж шаргаана. (сүүлний өөхний хэмжээг өөрсдийн амталгаа, мэдрэмжээр хэмжээг нь тааруулаарай) 

5. Өөх шарагдаж хорчийж ирэхийн цагт шар будаа (цагаан будаа) бага зэрэг хийж хамт хуурна

6. Будаа хуурагдан боорцог шиг өнгөтэй болоход бага зэргийн гурил хийж мөн хамтад нь хуурна

7. Ясны шөлөө дээрээс нь хийнэ

8. Баншаа дээр нь хийж болгоно

9. Банш савны амсарт хөвөөд гараад ирмэгц сүүгээ ахиухан хийж буцалгаад хоол бэлэн

Кальцийн хэрэгцээг нөхөх, хий хуй, чийг бам хөөх, органик омега3 -тай эм мэт эрүүл хоолоороо гэр бүлийнхээ гишүүн бүрийг анагаан сувилаарай.

Энхмаа эмч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.