Улсын 3-р төв эмнэлэг 209 тохиолдолд зүрхний хэм алдагдлын эмчилгээг амжилттай хийгээд байна

Twitter Print
2019 оны 05-р сар 24-нд 16:33 цагт
Мэдээний зураг,

Улсын гуравдугаар төв эмнэлэгт 2016 онд Эрүүл мэндийн яамны төсвийн хөрөнгө оруулалтаар 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий зүрхний хэм алдагдал судлалын электрофизилогийн оношилгоо, эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмж бүхий лабораторийг ашиглалтанд оруулснаас хойш тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг тасралтгүй сайжруулах чиглэлээр өнөөдрийг хүртэл хүчин чармайлт гарган ажиллаж байна.

Энэхүү хүчин чармайлтын үр дүнд манай иргэд Олон улсын түвшинд хүрсэн өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг өөрийн эх орондоо бага зардлаар авах бүрэн боломжийг бүрдүүлээд байгаа төдийгүй зүрхний хэм судлалын аблаци эмчилгээ шинээр нэвтэрснээр Монгол улсын эрүүл мэндийн салбарт хараахан эмчлэгдэх боломжгүй, зайлшгүй гадаадад улсад эмчлэгдэх өвчний жагсаалтаас зүрхний хэм алдах өвчнийг хасуулсан билээ. 

Зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээг гадаад оронд хийлгэхэд зөвхөн нэг удаагийн эмчилгээний зардалд 8,000-30,000 доллар шаардлагатай байдаг бол өөрийн эх орондоо энэхүү тусламж үйлчилгээг хийж эхэлснээр нэг эмчлүүлэгчийн эмчилгээнд 12-15 сая орчим сая төгрөг зарцуулагдах болж үүний 70 орчим хувийг нь өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний хүрээнд улсаас Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөн, үлдсэн 2-4 орчим сая төгрөгийн зардлыг хувь иргэн өөрөө хариуцаж төлөх журмаар зохицуулагдаж байгаа юм. 

Image may contain: 8 people, people smiling, people standing

Зүрхний хэм алдагдлын оношилгоо, эмчилгээ хийхэд хэм алдагдлын төрлөөс хамаарч олон тооны хүнд ажилбаруудыг хийдэг бөгөөд тус эмнэлэг нь энэхүү эмчилгээг өөрийн эх орондоо бүрэн нэвтрүүлэхийн тулд гадны өндөр хөгжилтэй орнуудад эмч, мэргэжилтнүүдээ суралцуулах, гадны мэргэжлтнүүдийг урьж ажлын байрны дадлага сургалт зохион байгуулах, хамтарсан үзлэг, оношилгоо хийх зэрэг эмч, мэргэжилтнүүдээ чадавхижуулах тал дээр түлхүү анхаарч, гадаадын өндөр хөгжилтэй улс орны мэргэжлийн эмнэлгүүдтэй хамтын ажиллагааг хөгжүүлж ажиллаж байна. 

2016 онд Улсын гуравдугаар төв эмнэлэгт Зүрхний хэм алдагдал судлалын электрофизилогийн оношилгоо, эмчилгээний лабортори байгуулагдаж Зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээ хийгдэж эхэлснээс хойш тус эмнэлгийн хэм алдагдлын баг нийт 209 тохиолдолд хэм алдагдлын эмчилгээг амжилттай хийгээд байна.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.