"ХӨХ ТООНОТ" - Монгол, Унгарын уран бүтээлчдийн хамтарсан төсөлд зориулсан үзэсгэлэн гарна

Twitter Print
2019 оны 05-р сар 24-нд 15:44 цагт
Мэдээний зураг,

“ШИНЭ ҮЕ УРЛАГ” нийгэмлэг нь Монголын дүрслэх урлагт нэн орчин үеийн урлагаар (contemporary art) шинэ чиг хандлагыг оруулах, байгаль экологи талын болон олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, үзэсгэлэн зохион байгуулах, олон нийтэд таниулах эрхэм зорилготой төрийн бус байгууллага билээ.

Бид Швейцарын хөгжлийн агентлаг Цөлжилтийг сааруулах төслийн дэмжлэгтэйгээр “Цөлжилт урлагт” 2011 оны 6-р сард, “Элсэн Цунамы” 2012 оны 6-р сард төслийн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулсан. Мөн Дэлхийн усны өдөрт зориулж “Усгүй Урсгал” үзэсгэлэн Төрийн ордонд, Prince Claus Fund, International Forum for Inter Media Art байгууллагуудын дэмжлэгээр Дарь Эхийн Дондогдуламын рашааныг тохижуулах ”Ус Эрдэнэ” төслүүдийг тус тус зохион байгуулаад байна.

Монгол улсын болон Унгар улсын уран бүтээлчдийн хамтарсан солилцоо хөтөлбөрийг Монголд 2019 оны 07-р сарын 1-14 ны өдрүүдэд Хэнтий аймгийн Мөрөн суманд болон Улаанбаатар хотод зохион байгуулахаар ажиллаж байна.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр хоёр орны уран бүтээлчид хамтран байгалийн доройтлын эсрэг олон нийтийн анхаарлыг хандуулах, орчин үеийн дүрслэх урлагийн хэлээр нүүдэлчдийн байгальтай харилцан уялдаатай амьдарч ирсэн өв соёл, хоёр орны урлаг соёл зэргийг харуулах, зорилготой. 

No photo description available.

Иймд Та бүхнийг “ХӨХ ТООНОТ” Монгол Унгар хоёр улсын уран бүтээлчдын хамтарсан төслийн танилцуулгын арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

No photo description available.

Тус арга хэмжээнд та Монголын уран бүтээлчдийн уран зургийн үзэсгэлэнг сонирхон үзэж төслийг дэмжин бүтээлүүдээс 30 - 40 хувь бага үнээр авах боломжтой.

No photo description available.   No photo description available.

Энэхүү арга хэмжээнээс бүрдсэн төсөв нь “Хөх Тоонот” төсөлд 100 хувь зарцуулагдах болно.

Image may contain: sky, cloud, outdoor and nature

Хөтөлбөр 

- Нээлт 

- Урлагийн үзүүлбэр 

- Төслийн танилцуулга, ач холбогдол 

- Монголын Уран бүтээлчдийн танилцуулга 

- Унгарын уран бүтээлчдийн танилцуулга 

- Урлагийн үзүүлбэр 

- Чөлөөт цаг, уран бүтээлүүдтэй танилцах 

- Хаалтын үйл ажиллагаа 

No photo description available.

Хаана: 13311 Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, Их Монгол Галерей, Дүнжингарав худалдааны төвийн эсрэг баруун талд.

Хэзээ: 2019.05.26 17.30 минут 

Холбоо барих: 99005218, 88150315, 96031600

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.